| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/01776/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01662 |
| Огноо | 2017-06-07 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01662
| 2017 оны 06 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2017/01662
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 12-р хороо, 21-р байрны 90 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ЧВ80120509, Урианхан овогтой Батчулууны Лхагвадуламын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 12-р хороо, 21-р байрны 90 тоотод оршин суух /одоо Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо, Зүүнбаян уулын 13-40 тоотод оришн суух/, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ЧА79030471, Сартуул овогтой Володяагийн Дашнямд холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Лхагвадулам, хариуцагч В.Дашням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Лхагвадулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би В.Дашнямтай 2003 онд гэр бүл болж, 2004 оны 2-р сарын 25-нд охин Д.Уугангэрэл, 2008 оны 8-р сарын 6-нд хүү Д.Тэмүгэ нарыг төрүүлсэн. Бид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2005 онд шүүхээр орж эвлэрэх хугацаа өгсөн боловч эвлэрээгүй. Тэгээд 2015 оноос тусдаа амьдарсан. 2017 оны 4-р сарын 7-нд шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. В.Дашням нь БНСУ-д байж байгаад ирсэн тул 2 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгоно гэв.
Хариуцагч В.Дашням шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2003 оноос 2014 он хүртэл хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаанд охин Уугангэрэл, хүү Тэмүгэ нар төрсөн. Би 2016 онд Солонгос яваад 2017 онд ирсэн. Шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан, одоо 2 хүүхэддээ тэтгэлэг төлнө гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Лхагвадулам нь В.Дашнямд холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
В.Дашням, Б.Лхагвадулам нар нь 2003 онд гэр бүл болж, хамт амьдарх хугацаандаа 2004 оны 2-р сарын 25-нд охин Д.Уугангэрэл, 2008 оны 8-р сарын 6-нд хүү Д.Тэмүгэ нарыг төрүүлж өсгөжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4-р сарын 7-ны өдрийн 986 тоот шийдвэрээр В.Дашням, Б.Лхагвадулам нарын гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй 2 хүүхдийг эхийн асражинд үлдээж, харин хүүхдийн тэтгэлэгийг жич шийдвэрлүүлэхээр дурдьсан /хх 8-9/ байна.
Хариуцагч хүүхдийн тэтгэлэг талаар маргаагүй бөгөөд хуульд заасан журмаар хүүхэд тус бүрт тэтгэлэг гаргуулж, эцэг В.Дашнямаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Д.Тэмүгээг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, хүү Д.Тэмүгэ, охин Д.Уугангэрэл нарыг 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, тус бүрт тэтгэлэг гаргуулж эцэг В.Дашнямаар тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч В.Дашнямаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА