Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/637

 

 

 

 

 

 

 

 

    2021         10          05                                     2021/ШЦТ/637

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

улсын яллагч А.Ариунаа /томилолтоор/

шүүгдэгч *******-, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт *******-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  2103000000205 дугаартай эрүүгийн  хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, оны  дүгээр сарын -нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Монголын Үндэсний Их сургуулийн  дугаар дамжааны оюутан, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо Хангайн  дүгээр гудамж задгай хаягт оршин суух хаягтай,  урьд нь 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 613 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, 2019 оны 11 дүгээр сарын 07-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 854 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2020 оны 10 дугаар сарын 12-нд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 342 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулан, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 854 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж, нэгтгэн 1 жил 2 сар хорих ялаар, 2020 оны 12 дугаар сарын 17-нд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 432 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх ялыг нэмж нэгтгэн 2 жил 03 сар 05 хоног хорих ялаар шийтгэснийг Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 11 дугаартай магадлалаар 1 жил 09 сар 05 хоног хорих ял болгон өөрчилсөн, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 91 дугаартай шүүгчийн захирамжаар түүнд оногдуулсан ялаас 2 жил 03 сар 05 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 21 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар  мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 426 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 21 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар эдлээгүй үлдсэн 11 сар 03 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэсэн, /РД: / *******-.  

 

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

            *******- нь 2021 оны 7 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цагийн орчимд “УБТЗ” ХНН-ийн авто зогсоолын харуулын байранд нэвтрэн орж авто зогсоолын төлбөр тооцоо хийх зориулалттай компьютерын процессорыг, флаш дискийн хамт хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний толгой их өвддөг. Сэтгэл санааны байдлаас болоод хулгайн гэмт хэрэг үйлддэг. Намайг хүмүүс тэнэг, сэтгэцийн өвчтэй гэж хэлдэг.” гэв.

            Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

    

            Шүүгдэгч *******- 2021 оны 7 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цагийн орчимд “УБТЗ” ХНН-ийн авто зогсоолын харуулын байранд нэвтрэн орж авто зогсоолын төлбөр тооцоо хийх зориулалттай компьютерын процессор, флаш диск, ажлын хувцасны нэхий дотор хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

       

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Э-мөрдөн байцаалтанд “Би Улаанбаатар Төмөр Замын даргын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 10/2453 тоот итгэмжлэлээр ГМ-161 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байна. Улаанбаатар Төмөр Замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдах газрын эзэмшлийн ертөнцийн зүгээр хойд талд байх нийтийн төлбөртэй авто зогсоолын гарах хэсэгт байрлах зогсоолын ажилтны байрнаас алдагдсан гэх  компьютерын процессор, түүнд холбоотой байсан авто зогсоолын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах систем түлхүүрийг суулгасан флаш диск гэмт хэргийн улмаас алдагдсан. Процессорт байсан энэхүү түлхүүр нь авто зогсоолын системийн хаалтыг нээх, хаах, авто зогсоолоор үйлчлүүлсэн иргэдийн төлбөр, тооцоог тооцоолох зэрэг үйл ажиллагаанд зориулагдсан салшгүй хэсэг юм. Энэхүү түлхүүр байхгүйгээр зогсоолын хэвийн үйл ажиллагаа явагдах боломжгүй юм. Энэхүү түлхүүрийг авто зогсоолын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Монгол гал” групп ХХК-аар дахин сэргээлгэж, ашиглалтад оруулахад 3.000.000 төгрөгийн өртөг гарч байгаа. Энэхүү түлхүүргүйгээр авто зогсоолын систем ажиллахгүй тул манай байгууллага энэхүү түлхүүрийг сэргээн засварлах зардлыг өөрсдөөсөө урьдчилан гарган авто зогсоолын хэвийн үйл ажиллагааг хангахаар ажиллаж байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 21-22/

 

            Гэрч Б.Б-мөрдөн байцаалтанд “Би 2004 хойш Монгол-Оросын Улаанбаатар Төмөр Зам ХНН итгэмжлэгдсэн нярав илгээгчээр ажилд ороод одоог хүртэл ажиллаж байгаа ба миний ажлын байрны тодорхойлолт ажил үүргийн хуваариар хатуу графикийн дагуу зорчигчийн вагонд явж бүх өртөө зөрлөгийн тайлан тооцоо, албан бичиг, бэлэн мөнгө орлого зэргийг хураан авах тараах, зэрэг ажлыг хийж гүйцэтгэдэг. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш суудлын галт тэргэнд явж ажиллаагүй “ковид 19”-тэй холбоотойгоор галт тэрэгний хөдөлгөөн зогссон. 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл Замын даргын ажлын албаны шуудан тасагт шуудан зөөгч туслахаар ажиллаж байгаад 2021 оны 4  дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн удирдах газрын ар талын автомашины зогсоолын орох гарах хоёр хяналтын мөнгө хураах оруулах цэг дээр ажиллаж эхэлсэн ба надтай нийлээд нийт 5 итгэмжлэгдсэн нярав илгээгч ээлжээр ажиллаж байгаа Цэрэндорж, Найдандорж, Баатар, Оргил, Чадраабал нар гарч ажилладаг байгаа ба Найдандорж 2021 оны 7 дугаар сарын 01-нээс ээлжийн амралт авсан байгаа. Баатар одоогоор чөлөөтэй байгаа ковидын ойрын хавьтал гээд эхнэр хүүхдээ харж байгаа. Цэрэндорж, Оргил, Чадраабал бид 4 ажиллаж байгаа шуудан тасгийн эрхлэгч Алтанцэцэгийн хийсэн ажлын графикийн дагуу Замын даргын ажлын албаны дарга П.Бат-Эрдэнэ баталгаажуулж аль пост цэгт үүрэг гүйцэтгэх нь шийдэгддэг байгаа. Ажлын цаг нь өглөө 08 цагаас орой 18 цаг хүртэл хувиарлагдсан мөнгө хураах, машин оруулах хаалтын цэг дээр ажилладаг байгаа. Би 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн ажлын хуваарийн дагуу өглөө 07 цаг 30 минутад цахимаар цагаа бүртгүүлээд удирдах газрын үүдний харуул /вохр/-аас ажлын түлхүүр 2 ширхэг гар станц, 21 ширхэг карт, эргэлтийн мөнгө 20.000 төгрөг зэргийг хүлээн аваад удирдах газрын арын зогсоолын автомашин гарах хэсгийн цэг дээр очиж ажлын бэлтгэл ажлаа хийчхээд ойр орчмын хогоо цэвэрлээд ажлаа 08 цаг 30 минутад эхэлсэн, 12 цагаас 13 цагийн хооронд шуудан тасагт эрхлэгч Алтанцэцэг надад хоол авчирч өгсөн тухайн өдрийн орлого нь 64.000 төгрөг орсон автомашины зогсоолын орох хэсэг дээр Цэрэндорж гарч байсан. Би өдөр Удирдах газрын шуудан тасаг дээр ажиллаж байгаа Оргилтой 2-3 удаа ээлжилж бие зассан байгаа, өдөр мөнгө хураах цэг дээр Чадраабал орж ирээд гарсан удирдахаас форм дүрэмт хувцсаа авчихлаа гээд мөнгө хураах цэг дээр орж ирээд гарч явсан, орой 17 цаг өнгөрч байхад би Цэрэндоржийн тараасан 21 ширхэг картыг хураан аваан авсан 18 цагийн үед удирдах газрын касс Дашзэвэг эгчид орлогоо тушаасан. Тэр үед миний ажлын байран дээр дотор ажиллаж байсан Оргилыг дуудаж түр суулгасан орлогоо тушаачхаад буцаад ажлын байран дээрээ очиход Оргил зөрөөд явсан. Цэрэндоржийг бүх юмаа хаагаад хүргээд ир гэж хэлээд Цэрэндорж миний ажлын байран дээр ирээд би компьютероо унтраагаад, мөнгө авдаг жижиг цонхоо хаа түгжээд гадаах карт уншуулах болон, автомат хаалтыг түлхүүрдэж унтраагаад гадаа байсан ногоон өнгийн хогийн савыг дотор оруулж хаалгаа гаднаас нь  цоожлоод удирдах газрын дотор үүдэнд үүрэг гүйцэтгэж байсан харуу автомашины зогсоолын орох гарах постын хаалганы хоёр түлхүүр, 21 ширхэг карт, 2 ширхэг гар станц, эргэлтийн 20.000 төгрөг зэргийг Цэрэндоржийн хамт хүлээлгэн өгөөд эд зүйл хүлээлгэн өгсөн тухай бүртгэлийн хаяггүй дэвтэр дээр бичээд гарын үсэг зурж үлдээгээд буугаад гэртээ харьсан. 2021 оны 7 дугаар сарын 24-ний өглөө эд зүйлээ удирдах газрын харуулаас мөнгө хураах болон орох цэгийн түлхүүр гар станц 20.000 төгрөг 21 ширхэг карт зэргийг хүлээн аваад ажлын байран дээр 07 цаг 30 минутын үед очиход түлхүүрээ хийгээд эргүүлэх гэтэл эргэхгүй байсан ба сайн хартал хаалга бага зэргийн завсартай байсан хаалгаа татаад үзтэл хаалга нь онгорхой байсан ба хаалгаар орохгүйгээр харахад хаалганы цоож нь түгжигдээгүй байсан өрөөн дотор шагайж хартал компьютерын процессор байдаг шүүгээний хаалга нь процессорын дээд талд байсан сонинууд газар унасан, процессорын наад талд нь байсан хоосон цагаан өнгийн цаасан хайрцаг нь газар унасан байдалтай байсан болохоор нь би хулгай орсон байна гэж мэдээд хаалгаа хаагаад буцаад удирдах газрын харуул Тамирт очиж хулгай орсон талаар мэдэгдсэн буцаж харуул Тамирын хамт очоод цонхоор нь харахад цонхны хажуугийн өлгүүрт өлгөсөн өвлийн куртикний нэхий дотор цагаан өнгийн, хөх өнгийн захтай богино нэхий дотор алга байсан, буцаж удирдах газар ороод өөрийн удирдах дарга Сэргэлэнбаатарт мэдэгдсэн /вохрын тасгийн дарга/ тэгээд Сэргэлэнбаатар цагдаад хулгай орсон талаар дуудлага өгсөн.

...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 35-36/

 

            Гэрч Ю.Ч-мөрдөн байцаалтанд “...Би өчигдөр буюу 2021 оны 7 дугаар сарын 23-ны өглөө ажилдаа яваад орой 17 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Тухайн үед гэрт миний хүү Ууганбаатар гэртээ байсан ба орой 19 цаг өнгөрч байхад Ууганбаатар гэрт халууцаад байна, гарч ундаа авч уучхаад ороод ирнэ гээд ногоон өнгийн цамц, хар жинсен өмд, хар өнгийн кетен гуталтай гараад тэр шөнөдөө ирээгүй. Маргааш өдөр нь буюу 2021 оны 7 дугаар сарын 24-ний өглөө 11 цагийн орчимд гэртээ ирсэн. Ирэхдээ компьютерын процессор, нэхий дотор барьчихсан орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 32/

 

         Гэрч Ж.Д-мөрдөн байцаалтанд “...Манай байгууллага нь 2013 оноос “УБТЗ” ХНН-ийн удирдах газарт төлбөртэй зогсоол бий болгох чиглэлээр гэрээ байгуулж, тоног төхөөрөмж нийлүүлж, угсарч бүрэн ажиллагаанд оруулж хүлээлгэн өгч байсан...Авто зогсоол руу тээврийн хэрэгсэл ороход цаг эхлүүлэгч машин, гар карт таниулагч, тээврийн хэрэгсэл авто зогсоолоос гарахад цаг тооцоолж төлбөр гаргагч, карт сарниулагч буюу цаг төгсөгч, нэмэлтээр хяналтын камер, компьютер дээр суулгасан үндсэн программ intelligent one card solution system 3.01 нэртэй программ байх бөгөөд уг программ нь нийт төхөөрөмжүүдийг нэгтгэн хэвийн ажиллагааг гүйцэтгэнэ...Өчигдөр буюу 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “УБТЗ”-ийн удирдах газраас 99069825 дугаарын утаснаас надтай холбогдон төлбөртэй зогсоолын компьютер ажиллахгүй байна.Танай байгууллагаар үзүүлж, оношлуулах хүсэлт байна гэсэн. Би хүсэлтийг хүлээн авч УТЗ-ын удирдах газрын ертөнцийн зүгээр хойд талд байлах авто зогсоолын гарах талын постон дээр очиж тухайн компьютерын асааж үзэхэд Log in  буюу зогсоолын төхөөрөмжүүдийг нэгтгэн ажиллуулахад шаардлагатай бидний хэлдгээр “Түлхүүр Флаш” байхгүй байсан...Уг авто зогсоолыг ажиллуулж байгаа программыг жишээгээр тайлбарлавал уг программыг 333 ширхэг системээс бүрдсэн гэж үзвэл бидний нэрлэж байгаагаар “Түлхүүр Флаш”-д 1-2 ширхэг систем байрласан байдаг. Иймд тухайн программд 333 ширхэг системтэй байж бүрэн, хэвийн ажиллана гэсэн үг. Иймээс түлхүүр флаш байрлаж байсан 1 эсвэл 2 ширхэг систем нь ямар систем байсан эсэхийг мэдэх боломжгүй. Учир нь программыг эзэмшигч нь БНХАУ-д байдаг компани. Уг “Түлхүүр Флаш”-г өөр газарт ашиглах боломжгүй...уг системийг дахин зохион бүтээхэд манай байгууллагын үнэлгээгээр хамгийн багадаа 3 сая төгрөг болно...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 71-73/

 

            Гэрч М.Ч-мөрдөн байцаалтанд “2016 оны 7 дугаар сараас хойш 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Улаанбаатар Төмөр Замын цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албанд суурин харуул ажилтай байсан. 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс Улаанбаатар Төмөр Замын даргын ажлын албаны шуудан тасагт итгэмжлэгдсэн нярав, илгээгчээр ажиллаж эхэлсэн. Би хулгай гарсан гэх уг харуулын байрны ертөнцийн зүгээр баруун талд байх харуулын цэг дээр 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр анх удаагаа үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдрөөс хойш уг харуулын цэг дээр ээлжинд гараагүй байгаа. Уг харуулын байранд үүрэг гүйцэтгэлийн ажлын цаг нь өглөөний 08:30- 18:00 цаг хүртэл байдаг. Тухайн өдөр үүрэг гүйцэтгэх алба хаагч ээлжинд гарахаар 30 минутын өмнө ирээд Төмөр замын удирдах газрын харуулаас уг автомашины зогсоолын харуулын байрны түлхүүрийг аваад ажилдаа гардаг. Ажлаа 18 цагт тараад харуулын байрны түлхүүр болон авто зогсоолын картаа удирдах газрын харуулд хүлээлгэж өгөөд ажлаасаа буудаг. Өөрөөр бол тухайн харуулын цэгийн байрыг болон дотор нь байгаа эд зүйлсийг хүлээлцдэггүй байсан. Миний хувьд 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр үүрэг гүйцэтгэхэд бүх зүйл хэвийн байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 51-53/

 

            Гэрч Б.О-мөрдөн байцаалтанд “2011 оноос УБТЗ ХНН-ийн Зорчигч тээврийн төвд тээш түгээгчээр ажилд ороод 2013 оноос Удирдах газарт шуудан тасагт итгэмжлэгдсэн нярваар ороод одоог хүртэл ажиллаж байна. 2021 оны 4 дүгээр сараас уг харуулын байранд зогсоол хариуцаж ажиллаж эхэлсэн. Галт тэрэг явахгүй болохоор ажил байхгүй байсан. Тэгээд уг ажлын байранд үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Харуулын байранд өглөө 07  цаг 30 минутад ирээд орой 19-20 цагийн хооронд буудаг. Буухдаа өдрийн зогсоолын орлогоо кассанд тушаагаад харуулын байраа түгжээд түлхүүр-2ш, карт, удирдлага, эргэлтийн 20.000 төгрөгийг үүдний харуулыг ажилтанд хүлээлгэж өгдөг. Орж гарах харуулын хоёр цэгийн түлхүүрийг хүлээлгэж өгдөг. Тэгэхээс харуулын байрны доторх эд зүйлсийг хүлээлгэж өгдөггүй байсан. Уг харуулын цэгүүдэд ээлжилж гардаг, байнга нэг цэг дээр бол гардаггүй. 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Удирдах газрын шуудан тасаг дотор 08:30 цагаас 18:00 цаг хүртэл үүрэг гүйцэтгэсэн. 12 цагийн үед үүрэг гүйцэтгэж байсан Батхуягийг хоол идүүлэхээс очоод би 10 минут орчим үүрэг гүйцэтгэсэн. Мөн 15-16 цагийн үед уух ус аваачиж өгсөн ажил тараад 18 цагийн үед орж Батхуягтай уулзаад гарсан. Өөрөөр гадна харуулын гарах постоор ороогүй. Намайг ингэж 3 удаа орох үед компьютер зүгээр ажиллаад дэлгэц дээр орж гарсан машин зүгээр харагдаж байсан. Мөн харуулын байрны өлгүүр дээр өвлийн хүрэмний нэхий дотор байсан. Би 2021 оны 4 дүгээр сараас анх ирэх үед хаалга нь эвдэрхий байсан хаалгыг өөрөөр нь хаагаад түгжих гэхээр түлхүүр нь хий эргээд байдаг, хөлөөр тулж байгаад эргүүлэхэд 1 бүтэн хагас эргээд түгжигддэг. Анх ирэхэд хаалганы гадна талын бариул байхгүй, хаалганы цоожны хэсэг, доод талын хэсэг гадна талын төмөр нь салсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 57-58/

           

            Гэрч Л.С-мөрдөн байцаалтанд “Би УБТЗ-ын Цэрэгжүүлсэн хамгаалалт онцгой байдлын албанд 1998 оноос эхлэн одоог хүртэл ажиллаж байгаа манай цэрэгжүүлсэн хамгаалалтын тасаг нь 6 хүний бүрэлдэхүүнтэй байдаг ба суурин харуул 4 байдаг, эдгээр 4 харуул нь удирдах газрын үүдэнд 1 байдаг. Өглөө 08 цагаас орой 20 цаг хүртэл, 20 цагаас өглөө 08 цаг хүртэл 2 харуул ээлжлэн үүрэг гүйцэтгэдэг. Үүрэг гүйцэтгэж байгаа харуулууд нь ажлын цагаар УБТЗ-ын Удирдах газрын хашаан дотор харуул хамгаалалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг байгаа. Орой шөнө гарч байгаа харуулууд орой 22 цагаас хойш хашааны хаалгуудыг цоожилж хашаанд дотор байгаа хүмүүсийг гаргаад хяналтыг үргэлжлүүлэн хийдэг байгаа хяналтыг хийхдээ камераар болон биечлэн хийдэг байгаа. 2021 оны 7 дугаар сарын 24-ний өглөө УБТЗ-ын Удирдах газрын хашааны гадна ар талд байх автомашины зогсоолын төлбөр авах цэг постны байранд хулгай орж эд зүйл алдсан байж болзошгүй байна гэх дуудлага мэдээллийг урьд өдөр нь тус мөнгө хураах цэгт үүрэг гүйцэтгэсэн Б.Б-өөрийн биеэр ирж танилцуулж хулгай орж компьютерын процессор алдагдсан гэх асуудлыг мэдэж Төмөр зам дахь цагдаагийн газрын жижүүрт 24102 тоот утсанд мэдэгдсэн. Б.Б-надад өнөө өглөө харуулаас түлхүүрээ аваад ажлын байран дээрээ очоод онгойлгох гэтэл түлхүүр нь эргэхгүй байсан. Тэгээд хаалгаа татаж үзэхэд онгорхой байсан хаалгаараа шагайж үзэхэд компьютерын процессор байхгүй байсан. Мөн ажлын өрөөнд байсан өвлийн куртикний нэхий дотор зэрэг алга болсон байсан учраас би хаалгаад харуул дээр ирлээ гэж мэдэгдсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 61-62/

 

            Гэрчээр *******- мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 7 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Улаанбаатар Төмөр Замын Удирдах газрын хойд талд байх авто зогсоолын харуулын байрнаас компьютерын процессор, нэхий дотор зэргийг аваад гарсан. 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хэдэн цагт гэдгийг нь санахгүй байна, үдээс хойш над руу Төмөр Зам дахь цагдаагийн газраас холбогдоход нь би үнэнээ хэлээд процессор, нэхий дотрыг Төмөр Зам дахь цагдаагийн газарт хүлээлгэж өгсөн. Тухайн компьютерын процессорыг авах болон Төмөр Зам дахь цагдаагийн газарт хүлээлгэн өгөхөд уг компьютерын процессорт ямар нэгэн эд зүйл холбоотой байсан эсэхийг сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 29-30/

 

            “Файн Эстимэйт” ХХК-н хөрөнгө үнэлгээний “...Самсунг маркийн процессорын зах зээлийн үнэлгээ 119.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 91-100/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 09/009 дугаартай “...Шинжилгээнд тэнцэх “1” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр санд MN000510018944, MN000610023371, MN000610025471, MN000710020419, MN003010015706   дугаараар 5 удаа бүртгэгдсэн Баттөмөр овогтой Ууганбаатарын зүүн гарын алгаар дарагдаж үүссэн байна..” гэсэн дүгнэлт /1хх-ийн 110-127/,

            2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн  4-11/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгч *******-ыг “Хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тус тус тогтооход ач холбогдол бүхий баримтууд мөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.           

 

            Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

 

            Түүнчлэн тусгайлан хамгаалсан орон байр, агуулах гэдэгт “...шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтын бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь тэдгээрийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдлын үндэслэл болно.

 

            Дээрх хэргийн хувьд шүүгдэгч *******-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг “үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн“ гэх шинжээр нь хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй.

 

            Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт нь “гэм буруутайд тооцуулах” санал дүгнэлт, 

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Гэм буруу дээр маргахгүй байгаа. Шүүхээс шинжээч томилж сэтгэцийг нь шалгуулах шаардлагатай байна” гэсэн санал дүгнэлт гаргаж оролцлоо.  

             

            Шүүгдэгч *******-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас үзэхэд өөрийн ухамсарт идэвхитэй үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар ямар нэгэн эргэлзээгүйгээр нотлогдож тогтоогдсон. Мөн түүний хувийн байдалтай холбоотойгоор Монголын Үндэсний Их Сургуулийн 3 дугаар дамжааны оюутан гэх бөгөөд чөлөөт цагаараа хоолны газар зөөгч хийдэг байсан, өмнөх ял шийтгэгдэж байсан байдал зэргээс түүний сэтгэцийг шалгуулах шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******- сэтгэл зүйн хэвийн бус шалтгааны улмаас хулгайлах гэмт үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “*******-ын сэтгэцийг шалгуулах” хүсэлтийг  хүлээн аваагүй болно.  

  

          Гэм буруугийн талаар улсын яллагчаас гаргасан санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

            Шүүгдэгч *******-т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд хамаарах урьд нь шүүхээр удаа дараа ял шийтгэгдэж байсан атлаа засрал хүмүүжлийг олоогүй зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

            *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно. 

 

            *******-ыг 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 426 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар эдлээгүй үлдсэн 11 сар 03 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

           

            Шүүгдэгч *******-т энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 021/ХМЗ/ шүүгчийн 426 дугаартай захирамжаар 11 сар 03 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольсон дээрхи ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 02 жил 11 сар 03 хоногийн хугацаагаар тогтоож, үйлдсэн хэргээ шударгаар мэдүүлж буй түүний хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов. 

 

            *******-т холбогдох 2103000000205 дугаартай эрүүгийн  хэрэг   Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байх явцад 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 021/ХМЗ/ 426 дугаартай шүүгчийн захирамжаар *******-ын 11 сар 03 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж цагдан хорьсон байна.

 

            Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж зааснаар шүүгчийн 426 дугаартай захирамжаар түүний цагдан хоригдсон 22 хоногийг энэ тогтоолоор оногдуулсан нийт 2 жил 11 сар 03 хоногийн хорих ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

            Хохирлын тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн байцаалтанд “Компьютерын процессортой  холбоотой байсан авто зогсоолын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах систем түлхүүрийг суулгасан флаш диск гэмт хэргийн улмаас алдагдсан. Процессорт байсан энэхүү түлхүүр нь авто зогсоолын системийн хаалтыг нээх, хаах, авто зогсоолоор үйлчлүүлсэн иргэдийн төлбөр, тооцоог тооцоолох зэрэг үйл ажиллагаанд зориулагдсан салшгүй хэсэг юм. Энэхүү түлхүүр байхгүйгээр зогсоолын хэвийн үйл ажиллагаа явагдах боломжгүй юм. Энэхүү түлхүүрийг авто зогсоолын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Монгол гал групп” ХХК-аар дахин сэргээлгэж, ашиглалтад оруулахад 3.000.000 төгрөгийн өртөг гарч байгаа”  гэж мэдүүлжээ.

 

            Эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн “...Самсунг маркийн суурин компьютерын процессор 1 ширхэг, хар хөх өнгийн захтай, хар өнгийн ханцуйтай, цагаан өнгийн богино нэхий дотор 1 ширхгийг 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 15 цаг 50 минутад гэрч Ч.Цацралд хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэлээс үзэхэд /1хх-ийн 88/  биет байдлаар буцаан өгсөн байна.

 

            Харин процессортой  холбоотой байсан авто зогсоолын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах түлхүүр системийг хөрөнгийн үнэлгээний “Файн Эстимэйт” ХХК үнэлэх боломжгүй  гэжээ. /1хх-ийн 106/

 

            Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг, “Монгол гал групп” ХХК-ийн хооронд байгуулсан АҮГ/21/204 дугаартай Ажил, үйлчилгээний гэрээгээр Улаанбаатар Төмөр Замын Удирдах газрын хашааны гадна байрлах төлбөртэй авто зогсоолын программ хангамж суурилуулах ажлыг 3.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байна. /1хх-ийн 161-165/, 

 

            Хяналтын прокуророос энэхүү гэрээнд заасан үнийн дүнгээр түлхүүр системийн хохирлыг тооцож ирүүлснийг үндэслэн шүүгдэгч *******-аас  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар 3.000.000 төгрөг гаргуулж хохирогч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

        1. *******-ыг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

        2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

        3. *******-т энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 426 дугаартай захирамжаар оногдуулсан 11 сар 03 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 02 жил 11 сар 03 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

        4. *******-ын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй.

 

        5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 22 хоногийг  эдлэх ялд оруулан тооцсугай.

 

        6. Шүүгдэгч *******-аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар 3.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч  байгууллага Улаанбаатар Төмөр Замын Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгт олгосугай.

 

        7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурьдсугай.

 

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэсэн тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                              

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ДАЙРИЙЖАВ