Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/668

 

                      

 

 

 

                             

 

  

   2021          10          15                                   2021/ШЦТ/668

 

  

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуяа хөтлөн

улсын яллагч Н.Энхболд

шүүгдэгч *******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2105012051222 дугаартай эрүүгийн  хэргийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,  оны  дугаар сарын -нд Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 9,  эхнэр, 7 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн  дугаар хороо, Нүхтийн тоотод оршин суух хаягтай, урьд 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн, /РД: /, *******.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр

*******нь 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Боззоло” төвийн урд хөндлөн гарч байсан насанд хүрээгүй хохирогч Н.А-эзэмшлийн 750.000 төгрөгийг үнэ бүхий Red Me-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

      

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******“ Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид утас худалдаж авч өгч хохиролыг нь барагдуулсан. Маш их харамсаж байна.” гэв.

 

           Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүгдэгч *******2021 оны 5 дугаар сарын 21-ний орой  Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Боззоло” дэлгүүрийн урд талын гарцан дээр явж байсан насанд хүрээгүй хохирогч Н.А-эзэмшлийн 750.000 төгрөгийн үнэ бүхий Red Me-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан болох нь:

 

Насанд хүрээгүй хохирогч Н.А-мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 5 дугаар сарын 31-ний орой 18 цаг өнгөрч байхад өөрийн эх Энхчимэгийн хамт “Боззоло” дэлгүүрийн орчимд явж байхдаа халааснаасаа гар утсаа алдсан. Тухайн үед ээж бид хоёр “Боззоло” дэлгүүрийн урд талын гарцаар зам гарах гэж байсан бөгөөд хамгийн сүүлд гарц руу алхаж явах үедээ гар утсаа шалгахад миний өмсөж явсан куртикний баруун талын халаасанд гар утас маань байсан. Тэгээд гарцаар гарч байх үед миний халаас гэнэт хөнгөрөөд явчихсан. Тэр үед би гар утсаа алдсан гэдгээ мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “Уг бичлэгийн 01 минут 00 секундэд гэмт хэрэг үйлдсэн гэх этгээд нь “Боззоло”дэлгүүрийн гадна талд явган хүний замаар алхаж байгааг харуулав. Бичлэгийн 01 минут 06 секундэд гэмт хэрэг үйлдсэн гэх этгээд нь “Боззоло” дэлгүүрийн урд талын гарцан дээр хохирогчийн халааснаас гар утсыг нь авч байгааг харуулав. Үзлэгийг үргэлжлүүлэн 2 дахь хэсгийн бичлэгт хийхэд уг бичлэгийн 10 минут 10 секундэд гэмт хэрэг үйлдсэн этгээд нь “Боззоло” дэлгүүрийн хажуу талын “Бонита” дэлгүүрээс хайрцагтай эд зүйл аваад тооцоо хийгээд гарч байгааг харуулав. Дээрх саарал өнгийн хантааз цагаан өнгийн фудволк, хар өнгийн өмд өмссөн 30 орчим насны эрэгтэй нь “Бонита” дэлгүүрээс хайрцагтай зүйл худалдан авч улмаар тус дэлгүүрээс гараад “Боззоло” дэлгүүрийн урд талын явган хүний гарцан дээр хохирогчийн гар утсыг хулгайлж байгаа нь харагдаж байна. Уг этгээд нь энэхүү төрлийн гэмт хэрэгт удаа дараа холбогдон шалгагдаж байсан *******гэгчтэй адил төстэй байна.” гэсэн тэмдэглэл /хх-ийн 35-36/,

 

Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний үнэлгээгээр“...Red Me-7 загварын гар утас 1 ширхэг 750.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 29-31/

 

Яллагдагчаар *******мөрдөн байцаалтанд “2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бонита” дэлгүүрээс хүүхдийн ширээ аваад уг дэлгүүрээс гараад зам хөндлөн гарч байхад танихгүй эмэгтэй хүүхдийн халаасанд гар утас харагдахаар нь хулгайлж авсан. Red Me-7 загварын цэнхэр өнгийн гар утас байсан тэгээд гэртээ очоод гарч яваад гар утсаа үл таних гудамжинд таарсан хүнд 200.000 төгрөгөөр зарчихсан тэгээд уг мөнгөө үрээд дуусгасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Дээрх бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгч  ******* “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тус тус тогтооход ач холбогдол бүхий баримтууд мөн гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, цуглуулж бэхжүүлэгдсэн байх тул мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

 

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч *******нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, насанд хүрээгүй хохирогч Н.А-халааснаас түүний өмчлөлийн Red Me-7 загварын 750.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч, гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдсэн байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас *******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч “хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргахгүй”  хүлээн зөвшөөрч оролцлоо.

Улсын яллагчийн гаргасан гэм буруугийн талаарх санал дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч *******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан”  гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

            Шүүгдэгч *******д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд хамаарах урьд нь шүүхээр хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан атлаа засрал хүмүүжлийг олоогүй зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

            *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

 

*******үйлдсэн хэргээ шударгаар мэдүүлж буй хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

       

Энэ хэрэг мөрдөн шалгагдах явцад 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус хуульд тусгайлан зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******гийн үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь Өршөөлийн тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад  гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, 4.2 дахь хэсэгт “энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заажээ.

Насанд хүрээгүй хохирогч Н.А-Red Me-7 загварын гар утасны үнэлгээ болох 750.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч *******нөхөн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч *******нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хулгайлах гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохиролоо нөхөн төлсөн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан хуулийн үйлчлэлд хамаарч байна. 

  Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солив. 

 

*******зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

     

   Хэрэгт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч *******г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан”  гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

           2. Шүүгдэгч *******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

 

           3. *******гийн эдлэх ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

           4. Шүүгдэгч *******д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т хэсэгт зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

           5. *******гийн зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарласугай. 

 

           6. Зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

          7. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах  ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

 

          8. *******энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурьдсугай.

 

          9.  Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

        10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

         11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ДАЙРИЙЖАВ