Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 36

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Иын нэхэмжлэлтэй,     
      
           Хариуцагч: Сүхбаатар аймгийн Зд холбогдох,   
   
           Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/442 тоот захирамжийн Дарьганга суманд буюу өөрийн суманд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Дарьганга сумын Иын дарга А.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтансүх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Дарьганга сумын Иын дарга А.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Иын ээлжит 6 дугаар хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр болсон бөгөөд энэ үеэр 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн 2019.12.17-ны өдрийн №05 тогтоолоор баталсан. Жил бүр гэрээгээр ашиглуулах хадлангийн талбайг 2019 онд Дарьганга сумын 2 дугаар баг Баянцагаан гэх газар 2000 га /иргэн аж ахуйн нэгж/-д өгөхөөр хэлэлцэн баталсан. /өөр аймаг сумын хадланг Баян цагаанд оруулахгүй /.
    Мөн Иын тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/03 дугаар тогтоол сумын Иын ээлжит 6 дугаар хуралдаанаар 2019 онд хадлангийн талбайг Баянцагаанд олгох болсонтой холбогдуулан тус газар хадлангийн зориулалтаар газар олгохдоо тус сумын харьяат иргэнд 2000 га газар олгож арилжааны зориулалтын болон аймгийн нөөц бэлтгэх хадланд Дарьганга сумын нутаг дээр газар олгохгүй байх шийдвэр гаргасан. /бусад газар ямар нэгэн нөөц байхгүй болно/.
    Дарьганга сумын иргэдийн хүсэлт
- МУЗЗНДНТУТ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.1.2 “з”, 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт
- Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2
- Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2
- Дарьгангын байгалийн цогцолборт газар нь 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Улсын Их Хурлын 41 дүгээр тогтоолоор өргөтгөгдөж Шилийн богдын дурсгалт газрыг цогцолборт газар болгож ангилал дэвшүүлсэн.
- Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалт, 12 дугаар сарын 12.1.2 дахь заалт зөрчигдөж байна.
- Аялал жуулчлалын замд өвс хадсан талбайд цас их шуурч аялагчдын явах замд хохирол учруулдаг. Амь насанд аюултай байдал үүсдэг.
- Малчдын өвлийн бэлчээр нутаг
- Дарьганга байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №01/40 тоот хүсэлт
- Малчид ард иргэд, орон нутгийн хадланчид аялал жуулчлал аж ахуй нэгжүүдийн санал хүсэлтийг үндэслэн орон нутгийн удирдлага газар зохион байгуулалт ИТХ-аас гарсан шийдвэрийг танилцуулсаар байтал үл тоож 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/442 тоот аймгийн Засаг даргын захирамж, 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1/1063 тоот аймгийн Засаг даргын албан тоот ирсэн болно.
Мөн аймгийн болон бусад орон нутгаас олон тооны хадлангийн бригад орж ирж зөвшөөрөлгүй хадлан хадахаар улайрч сумын ард иргэд болон удирдлагын шийдвэртэй зөрчилдөж байна.
Иймд Сүхбаатар аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/442 тоот захирамжийн Дарьганга суманд буюу өөрийн суманд холбогдох  хэсгийг хүчингүй болгуулахаар өөрчилж, цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор зөвшөөрөлгүй хадлангийн салаануудыг сумын нутаг дэвсгэрээс гаргах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

2019 оны Сүхбаатар аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэж Дарьганга сумын нутаг дэвсгэрт хадлангийн газар олгосон байгаа. Сумын ИТХ-аас өөр орон нутгийн харьяалалтай хүмүүст хадлангийн газар олгохгүй гэсэн шийдвэр гарсан байгаа. УИХ-ын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор Шилийн богдын дурсгалт газрыг зэрэглэл дээшлүүлж байгалийн цогцолборт газар болгон өргөтгөсөн байгаа. Гэтэл Сүхбаатар аймгийн Засаг даргын аймгийн нөөцөд хадлан бэлтгэх тухай захирамжийг үндэслэж байгалийн цогцолборт газарт хадлан хадсан. Тухайн захирамжид Асгат, Эрдэнэцагаан, Дарьганга сумын нутаг дэвсгэрээс хадлан бэлтгэхээр захирамж гаргасан байгаа. Үүнтэй холбогдуулан Дарьганга сумын иргэдээс цаг хүндрэхэд иргэдийн мал уруудах, аялал жуулчлалын гол бүс нутаг учраас аялагчдын амь насанд аюул учрах, хадлан хадсан газарт цас хунгарлан шуурах аюул үүсэх боломжтой гэсэн гомдол ирсэн. Ийм учраас Дарьганга суманд хамаарах захирамжийн заалтыг хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Сүхбаатар аймгийн З Ж.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Иын нэхэмжлэл болон нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлд зааснаар иргэн аж ахуйн нэгж хадлан хадах зориулалтаар газар олгох асуудал нь сумын Засаг даргын бүрэн эрхийн асуудал билээ. Монгол улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжид дээд шатны З нь доод шатны Здаа үүрэг чиглэл өгч хэрэгжилтийг хангуулах бүрэн эрхтэй.
Аймгийн Засаг даргын 2019 оны А/442 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан сумын Засаг даргын бүрэн эрхэд халдаагүй бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор зохион байгуулалтын арга хэмжээ авсан болно.
Тус захирамжаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс аймгийн аюулгүйн нөөцийн өвсийг Эрдэнэцагаан, Асгат, Дарьганга сумдаас бэлтгэх ажлыг сумандаа зохион байгуулахыг сумдад уг ажлыг удирдлагаар хангаж ажиллахыг аймгийн орлогч дарга, хадлан бэлтгэсэн аж ахуйн нэгжүүдээс аюулгүйн нөөцийн өвсийг худалдан авч, гэрээ байгуулах үүргийг хэлтэст даалгаж шийдвэрлэсэн байдаг. Энэ нь тус сумын Иын эрх ашгийг хөндөөгүй гэж үзэж байна.
Мөн нэхэмжлэлийн агуулгад дурдсанаар аймгийн Засаг даргын зүгээс тус бүс нутагт хадлангийн газар олгосон болон аж ахуйн нэгжид зөвшөөрөл өгсөн үйлдэл байхгүй бөгөөд зөвшөөрөлгүйгээр хадлан хадсан аж ахуйн нэгжүүдийг тогтоож хуулийн хариуцлага тооцуулах, учирсан хохирлыг барагдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөлдөө: 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн З А/442 тоот тэжээлийн аюулгүйн нөөцийг бэлтгэх тухай захирамжийг гаргасан байгаа. Дээрх захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсгийн б/ нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт З эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэж заасан. Мөн Засгийн газрын хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилт хаваржилтын бэлтгэлийг хангах 285 тоот тогтоол гарсан байгаа. Уг тогтоолын 3.2, 3.5 дахь хэсгийг баримталж захирамж гаргасан байгаа. 3.2-т энэ тогтоолын хавсралтаар батлагдсан аймаг нийслэлийн сум, дүүргийн хүнс тэжээлийн аюулгүйн нөөцийг заасан хэмжээнд бүрдүүлнэ, уг нөөцийг бүрдүүлэхдээ зохистой ашиглах хадлангийн нөөцийг говийн бүсийн болон хадлангийн нөөц багатай аймгуудад хадлан бэлтгэх талбайг гэрээгээр ашиглах, хадлан бэлтгэх ажлыг чанартай үр дүнтэй хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлтэй захирамж гаргасан байгаа. Хавсралт хэсэгт хадлан бэлтгэх талаар сумдын З нарт чиглэл өгсөн байгаа. 2019 оны 08 дугаар сарын 12-ны 1/063 тоотоор Дарьганга сумын Зд чиглэл өгсөн байгаа. Энэ жилийн хувьд Сүхбаатар аймгийн хэмжээнд Засаг даргын Тамгын газар 3 аж ахуйн нэгжтэй 9000 боодол өвс бэлдэх гэрээ байгуулж гэрээний дагуу өвсөө авсан байгаа. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ИТХ-ын 6 дугаар хурлаар газрын төлөвлөгөөгөө баталсан байгаа. Энэ нь тухайн сумын ИТХ-ын эрхийн асуудал байгаа. Аймгийн Засаг даргын захирамж нь Засгийн газрын тогтоолыг үндэслэл болгож тухайн суманд чиглэл өгсөн байгаа. Тэрнээс биш тухайн сумын газарт хууль зөрчиж хадлан хад гэж заагаагүй, чиглэл өгсөн  байгаа. Хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажилла гэж тодорхой заасан байгаа. Дарьганга сумын З, байгаль орчны байцаагч, газрын даамалтай, Тамгын газартай тухайн аж ахуйн нэгж гэрээ байгуулж өвсөө бэлтгэж авсан байгаа. Тэгэхээр Сүхбаатар аймгийн  2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн Засаг даргын А/442 тоот захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.  
Сүхбаатар аймгийн З Дарьганга сумын Зд  чиглэл өгсөн, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2019-2020 оны тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх чиглэл өгсөн байгаа. Сумын Зд чиглэл өгсөн болохоос биш тэр газарт очоод хадлан хад гэсэн захирамж гаргаагүй. Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлд зааснаар сумын Зд эрх хэмжээ нь байгаа. Удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллах талаар чиглэл өгсөн. 9000 мянган боодол өвс бэлдэх талаар гурван аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан. Тухайн сумтай гэрээ байгуулж байгаа учраас ИТХ-ын шийдвэрт аймгийн З халдаагүй гэж үзэж байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Дарьганга сумын Иын дарга А.О нь шүүхэд хандан Сүхбаатар аймгийн Засаг даргын “ Аймаг, сумдын аюулгүйн нөөцөд өвс бэлтгүүлэх тухай ” 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/442 тоот захирамжийг хүчингүй болгуулж, зөвшөөрөлгүй хадлангийн салаануудыг сумын нутаг дэвсгэрээс гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
           Тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Сүхбаатар аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 31-ний А/442 тоот захирамжийн Дарьганга суманд буюу өөрийн суманд холбогдох  хэсгийг хүчингүй болгуулахаар өөрчилж, зөвшөөрөлгүй хадлангийн салаануудыг сумын нутаг дэвсгэрээс гаргах гэсэн шаардлагаасаа татгалзсан болно.

           Нэхэмжлэгчийн зүгээс Сүхбаатар аймгийн Засаг даргын “Аймаг, сумдын аюулгүйн нөөцөд өвс бэлтгүүлэх тухай” 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/442 тоот захирамжийг маргаан бүхий захиргааны актаар тодорхойлж, сумын хурлын бүрэн эрхэд халдаж аймгийн З нь Дарьганга сумаас хадлан бэлтгүүлэх тухай шийдвэр гаргасан хэмээн маргаан бүхий захирамжийг хүчингүй болгуулах үндэслэлээ тайлбарлаж байна.

           Хариуцагчийн зүгээс дээд шатны З нь доод шатны Здаа үүрэг чиглэл өгч, хэрэгжилтийг хангуулах бүрэн эрхийнхээ дагуу өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор зохион байгуулалтын арга хэмжээ авсан нь холбогдох хуулийг зөрчөөгүй гэж тайлбарлаж байна.

           Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           Аймгийн З нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.3-ын а, 29.2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу 2019 оны А/442 тоот захирамжаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 285 тоот тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс аймгийн аюулгүйн нөөцийн өвсийг Эрдэнэцагаан, Асгат, Дарьганга сумдаас бэлтгэх ажлыг сумандаа зохион байгуулахыг сумдад, уг ажлыг удирдлагаар хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч дарга, хадлан бэлтгэсэн аж ахуйн нэгжүүдээс аюулгүйн нөөцийн өвсийг худалдан авч, гэрээ байгуулах үүргийг хэлтэст даалгаж шийдвэрлэсэн нь Дарьганга сумын Иын эрх ашгийг хөндсөн шийдвэр гарчээ гэж дүгнэх боломжгүй байна.
           Тодруулбал: Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт “ Сум, дүүргийн З хадлан авах бололцоотой талбайг жил бүр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулахаар баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн хуваарилж, түүний хэрэгжилтийг зохион байгуулна” гэж заасан байх бөгөөд аймгийн Засаг даргын зүгээс Дарьганга сумын Засаг даргын хуулиар олгосон дээрх бүрэн эрхэд халдаж тус бүс нутагт хадлангийн газар олгосон болон аж ахуйн нэгжид зөвшөөрөл өгсөн, гэрээ байгуулсан үйлдэл байхгүй болох нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын өгсөн тайлбар болон холбогдох нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд маргаан бүхий захирамжийг Сүхбаатар аймгийн З нь хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд гаргасан, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй байна гэж шүүх үзэж байна.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын а, 29.2 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Зд холбогдуулан гаргасан “ Сүхбаатар аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/442 тоот захирамжийн Дарьганга суманд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэгч Дарьганга сумын Иын дарга А.Оын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.





ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Х.ЭРДЭНЭТУЯА