| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0478/и |
| Дугаар | 00652 |
| Огноо | 2017-06-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 00652
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо баг тойруу 3/9 тоот “Жи-Мобайл” ХХК-ны нэхэмжлэлтэй,
Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр багт оршин суух “Бүдүүн” овогт Төрбатын Алтанбагана /КЮ-86011719/-т холбогдох,
Төхөөрөмж зээлээр авсны төлбөрт 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ны захирал Д.Басбиш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Алтанбагана нь Жи-Мобайл ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240.000 төгрөгийн NP10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай, урьдчилгаа 20.000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг сар бүр хуваарийн дагуу 20.000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгөөр худалдан авсан. Т.Алтанбагана одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийг 80.000 төгрөгийг үлдэгдэл төлбөртэй байгаа болно.
Иймд Т.Алтанабаганаас “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авар гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл 80.000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 40.000 төгрөг нийт 120.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгальмаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Жи мобайл” ХХК нь хариуцагч Т.Алтанбагана нь төхөөрөмжийн төлбөр 120.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Т.Алтанбагана нь нэхэмжлэлийн шаардлага болох төгрөгийг бүрэн төлж биелүүлсэн болно.
Иймд “Жи-Мобайл” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь хариуцагч Т.Алтанбаганад холбогдох NP10 төхөөрөмжийн үнэ 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгальмаа нь “....хариуцагч төхөөрөмжийн үнэ 120.000 төгрөгийг төлж барагдуулсан тул анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна....” гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгальмаа нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буцаан 2.275 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1. “Жи-Мобайл” ХХК-ны нэхэмжлэлтэй, Т.Алтанбаганад холбогдох NP10 төхөөрөмжийн үнэ 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д.зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны Хөвсгөл салбар Татварын хэлтсийн 4901000149 тоотод дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгнөөс 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ