Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 00123

 

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Хужирт суманд 0000 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, трактор комбайнчин мэргэжилтэй, группт байдаг, ам бүл 2, хүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Сант сум, 2 дугаар баг, 13-03 тоотод оршин суух хаягтай, Шаасай овогт Чанаравын Буянравжих /РД:МЛ0-/-ын хүсэлттэй бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.Буянравжих, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нар оролцов.                         

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Буянравжих шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Чанаравын Баянравжих миний бие Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1960 оны 02 дугаар сарын 11-нд төрсөн. Миний бие нь Сэлэнгэ аймгийн Сант сумын ТМС-д 1982 оны 07 дугаар сарын 01-нээс 1991 оны 07 дугаар сарын 01 хүртэл тасралтгүй 10 жил ажилласан. 1992-1997 он хүртэл ЕБМС үйлдвэрлэлийн төвд тракторчиноор ажиллаж байсан. 1997 оноос 2002 хүртэл Тамгын газар тракторчиноор ажилласан. 2002 оны 08 сард хөдөлмөрийн чадвар алдсан. Би 2017 оны 04 дүгээр сар хүртэл №130118 тоот нийгмийн даатгалын дэвтэр, №008499 хөдөлмөрийн дэвтрээр үндэслэн групп авч байтал овог засвартай бичигдсэн гэх шалтгаанаар групп авах боломжгүй болж байна. Иймд төрсний бүртгэлийн лавлагаа иргэний үнэмлэх зэрэг нотлох баримтыг үндэслэн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Ч.Буянравжих шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Намайг Чанарав овогтой Буянравжих гэдэг юм. Гэтэл миний хөдөлмөрийн дэвтэр/008499/ дээр овгийг маань Жанцав, нийгмийн даатгалын дэвтэр дээр Чансав, иргэний үнэмлэх дээр Чанарав гэдгээрээ яваад байгаа юм. Би группт байдаг юм. Энэ бичиг баримтын нэрний зөрчлөөс болж группээсээ хасагдах гээд байгаа. Тиймээс бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр Чанарав овогтой Буянравжих намайг тогтоож өгнө үү? гэв.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлт, түүний тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.                                                 

                                               ҮНДЭСЛЭХ  нь:

Хүсэлт гаргагч Ч.Буянравжих нь хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

            Шүүх хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Ч.Буянравжих нь 1982 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нээсэн №008499 дугаар Жанцав овогтой Буянравжих гэх бичиглэл бүхий хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нэсэн №130118 дугаар Чансав овогтой Буянравжих гэх бичиглэл бүхий нийгмийн даатгалын дэвтрийн эзэмшигч нь Чанарав овогтой Буянравжих мөн болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлт гаргагч Ч.Буянравжихын: ... Намайг Чанарав овогтой Буянравжих гэдэг юм. Гэтэл миний хөдөлмөрийн дэвтэр/008499/ дээр овгийг маань Жанцав, нийгмийн даатгалын дэвтэр дээр Чансав, иргэний үнэмлэх дээр Чанарав гэдгээрээ яваад байгаа юм. Би группт байдаг юм. Энэ бичиг баримтын нэрний зөрчлөөс болж группээсээ хасагдах гээд байгаа. Тиймээс бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр Чанрав овогтой Буянравжих намайг тогтоож өгнө үү. ...Миний овгийг л буруу биччихээд байгаа юм. Миний нэр Буянравжих... гэх хүсэлт, “Шаасай овгийн Чанарав овогтой Буянравжих, 1960 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, МЛ:60021110 гэх регистрийн дугаартай” иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байх тул Жанцав овогтой Буянравжих гэж бичигдсэн 1982 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нээсэн №008499 дугаар хөдөлмөрийн дэвтэр, Даваа овгийн Чансав овогтой Буянравжих гэж бичигдсэн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн №130118 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Чанарав овогтой Буянравжих мөн болохыг тогтоох нь үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн Ардын боловсролын яамны харъяа Сэлэнгэ аймаг Цагаантолгой дахь ХАА-н мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 1991 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №76 дугаар “ээлжийн амралт, цалингүй чөлөө, цалингийн нэмэгдэл олгох, ажилд томилох, ажлаас чөлөөлөх, ажил хавсарган гүйцэтгүүлэх тухай” тушаал, Ардын боловсролын яамны харъяа Сэлэнгэ аймаг Цагаантолгой дахь ерөнхий боловсролын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 1992 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №10 дугаартай “1992-93 оны хичээлийн жилд ажиллах багш, ажилчдын цалин тогтоох тухай” тушаал, тушаалын хавсралт, Ардын боловсролын яамны харъяа Сэлэнгэ аймаг Цагаантолгой дахь хөдөө аж ахуйн техник-мэргэжлийн дунд сургуулийн захирлын 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №44 дугаар “ажилд томилох тухай” тушаал, тушаалын хавсралт, Ардын боловсролын яамны харъяа Сэлэнгэ аймаг Цагаантолгой дахь хөдөө аж ахуйн техник-мэргэжлийн сургуулийн захирлын 1983 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №34 дугаар “баярын өдрүүдэд ажиллах эргүүл, дежүр, сахиул нарыг томилох тухай” тушаал, тушаалын хавсралт, Ардын боловсролын яамны харъяа Сэлэнгэ аймаг Цагаантолгой дахь хөдөө аж ахуйн техник-мэргэжлийн дунд сургуулийн захирлын 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн №46 дугаар “цалин тогтоох, амралт олгох тухай” тушаал, тушаалын хавсралт, Ардын боловсролын яамны харъяа Сэлэнгэ аймаг Цагаантолгой дахь хөдөө аж ахуйн техник-мэргэжлийн сургуулийн захирлын 1987 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №46 дугаар “ээлжийн амралт олгох тухай” тушаал, Ардын боловсролын яамны харъяа Сэлэнгэ аймаг Цагаантолгой дахь хөдөө аж ахуйн техник-мэргэжлийн сургуулийн захирлын 1985 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №07 дугаар “нийт ажилтан, багш мастер, ажилчдын албан тушаал цалинг тогтоох тухай” тушаал,тушалын хавсралт, Ардын боловсролын яамны харъяа Сэлэнгэ аймаг Цагаантолгой дахь хөдөө аж ахуйн техник-мэргэжлийн дунд сургуулийн захирлын 1990 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №01 дугаар “ шагнах тухай” тушаал, тушаалын хавсралт, Ардын боловсролын яамны харъяа Сэлэнгэ аймаг Цагаантолгой дахь хөдөө аж ахуйн техник-мэргэжлийн сургуулийн захирлын 1986 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №55 дугаар “ажлаас чөлөөлөх, ажилд томилох, ээлжийн амралт олгох тухай” тушаал, тушаалын хавсралт зэрэг нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлттэй холбоотойгоор хэрэгт ач холбогдолтой, хамааралтай нотлох баримт биш тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж дүгнээгүй болно.           

Хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Ч.Буянравжихын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 , 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг тус тус удирдлага болгон                                     

                                                        ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Жанцав овогтой Буянравжих гэж бичигдсэн 1982 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нээсэн №008499 дугаар хөдөлмөрийн дэвтэр, Чансав овогтой Буянравжих гэж бичигдсэн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн №130118 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Чанарав овогтой Буянравжих /МЛ-/ мөн болохыг тогтоосугай.  

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар  хүсэлт гаргагч Ч.Буянравжихын улсын тэмдэгтийн  хураамжид урьдчилан төлсөн  70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ДЭЛГЭРСАЙХАН