Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 00651

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багт оршин суух “Гашвай” овогт Загдсамбарын Энхмөрөн /РБ-96101808/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багт оршин суух “Мянгад” овогт Даваасамбуугийн Лхагва-Очир /РБ-92073015/-т холбогдох,

Хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хянаад                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Энхмөрөн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие З.Энхмөрөн нь Д.Лхагва-Очиртой 2013 оноос үерхэж байгаад 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүү Төгс-Очирыг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ирэн очин амьдарч байгаад 2016 оны 12 дугаар сараас ирэхгүй болсон. Хүү Төгс-Очирыг гаргаснаас хойш ээж Цэнд болон ах нар нь өөр хүний хүүхэд гээд намайг янз бүрээр хэлж доромжлон 2 жил боллоо.

Иймд Д.Лхагва-Очирыг миний хүү Төгс-Очирын төрсөн эцгээр тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч З.Энхмөрөн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие тус шүүхэд эцэг тогтоолгож хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулахаар  шүүхэд хандсан ба хүү Төгс-Очирын эцэг Лхагва-Очиртой уулзаж ярилцаад цаашид хамт амьдрахаар болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Энхмөрөн нь хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд “....Лхагва-Очиртой уулзаж ярилцаад цаашид хамт амьдрахаар болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна....” гэх хүсэлтээ бичгээр шүүхэд ирүүлсэн нь хууль зөрчөөгүй ба шүүхэд нэхэмжлэл гаргах эсэх, түүнийг дэмжих эсэх, мөн түүнээсээ татгалзах эсэх нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон эрх байна.  

Иймд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, нэхэмжлэгч З.Энхмөрөнгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99.734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буцаан 49.867 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

1. З.Энхмөрөнгийн нэхэмжлэлтэй, Д.Лхагва-Очирт холбогдох хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д.зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны Хөвсгөл салбар Татварын хэлтсийн 4901000149 тоотод дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99.734 /ерэн есөн мянга долоон зуун гучин дөрөв мянга/ төгрөгнөөс 49.867 /дөчин есөн мянга найман зуун жаран долоо/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.ЭРДЭНЭБАТ