Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 55

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч П.Гандолгор даргалж 
           Улсын яллагч: Б.Батсайхан 
    Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал  
    Хохирогчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг  
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 
    Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батсүхийн Жагардоржид холбогдох эрүүгийн 201503000487 тоот хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Доржзөв гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Батсүхийн Жагардорж /РД:АЯ90073017/

    Шүүгдэгч Б.Жагардорж нь 2015 оны 10 дугаар арын 16-ны орой Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн нутаг дэвсгэр Ороох гэх газарт согтуугаар 38-07 АРХ улсын дугаартай М.Баянмөнхийн эзэмшлийн ачааны Маяти маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. жолооч дор дурдсан зүйлийг хориглоно. “а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” Мөн дүрмийн 2.5.а-д “Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдох бүхий эд юмсыг нь байрнаас хөдөлгөхгүй.” 2.5.б-д “Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх.” Мөн дүрмийн 2.5.в-д “Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг нь мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтныг иртэл хүлээх” гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гарган Э.Цэрэннямыг дайрч амь насыг нь хохироосон, улмаар зам тээврийн осол болсон газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
    
Шүүгдэгч Б.Жагардорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож найзыгаа ийм болгосонд харамсаж байна. Их гэмшиж байна. Дахин согтууруугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй гэв. 
    * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Г.Өлзийжаргалын: “...Тэгээд намайг манай талийгаач хүү  Самбуугийн хамтаар хурим болж байсан газар Самбуугийн мотоциклиор гуравлаад 18-19 цагийн орчимд хүргэж өгсөн. Тэгээд Самбуу болон манай талийгаач хүү 2 найр болж байсан айлд оролгүй намайг гадаа нь хүргэж өгөд шууд үхэр рүүгээ явсан. Тэгээд би найр болж байсан айлд хэсэг байж байгаад бэргэнд явсан хүмүүс ирэх болж байгаа байх  гэж бодоод хоол цай хийж байх үедээ гэрээс гарч харах үед манай талийгаач хүү Самбуугийн хамтаар мотоцикльтой үхрээ туугаад найр болж байсан газрын хойгуур явж байсан тэр үед би өөрийн талийгаач хүүгээ дуудсан тэр үед манай талийгаач хүү ирэхээр нь би энд байгаа хүмүүс тамхины цаас асуугаад байна миний хүү тугалаа хашчихаад тамхины цаас аваад ирээрэй гэж хэлсэн. Манай талийгаач хүү мотоцикль дээрээ за гэж хэлээд Самбуугийн хамтаар гэр рүүгээ явсан. Тэгээд тэрнээс хойш бэргэнд явсан хүмүүс нэг их удалгүй 19 цаг өнгөрч байх үед бүрий тасарч байхад ирсэн. Тэгээд ирсэн найрны хүмүүстэй бид нар хамт найралсан. Тэр үед 20-21 цагийн орчимд хүргэний талынхан явцгаасан. Тэр үед хүргэний талын хүмүүс 2 машинтай ирсэн гэж байсан. Тэгээд бид нар хүргэний талын хүмүүсийг гаргаж өгчихөөд нэг айраг цагаа тойруулаад дуулж хуурдах гээд сууж байх үед гэрийн гаднаас Отгонтөгс гэх хүүхэн гүйж орж ирээд Цэрэннямыг машин дайрчихаад явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрч байсан хүмүүс бүгд гараад хартал манай талийгаач хүү шургаагаар барьсан амбаарны урд цус нөжтэйгээ холилдчихсон хэвтэж байсан. Тэр үед ойр орчимд машин тэрэг байгаагүй. Талийгаачийг газар хэвтэж байх үед нь би хөлнөөс нь зуураад уйлаад байж байсан. Тэр үед аав Энхтайван нь талийгаачийн толгой хавьд байж байгаа харагдсан. Тухайн үед маш их балмагдсан болохоор юу болсон талаар санахгүй байна. Тэгээд хэн нэг нь цагдаа дуудсан байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Э.Цэрэннямыг хэн хаана хэрхэн яаж ямар машинаар дайрсныг хараагүй болохоор мэдэхгүй байна. Найр болж байсан гэрт байж байх үед гэрийн гаднаас Отгонтөгс гэрт орж ирээд Цэрэннямыг хүн дайрчихаад явчихлаа ш дээ гэж хэлж байсан. Хэн хаана яаж дайрсан талаар мэдэхгүй байна. Би ямар нэгэн машины гэрэл хараагүй ойр орчимд машин харагдаагүй. Манай хүү үхэртээ явж үхрээ туугаад харьснаасаа хойш дахиж найр болж байсан газар ирсэн талаар би мэдэхгүй. Би талийгаач хүү Цэрэнням болон Б.Жагардорж нартай найр болж байсан газар таараагүй. Манай нөхөр 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр сумын төв рүү хайрцаг хийхээр Энхбаатар болон түүний эхнэр Лхагвасүрэн нарын хамтаар явсан. Тэгээд гэрт ирээд манай нөхөр Энхтайван надад хэлэхдээ манай талийгаач хүү Цэрэннямыг Б.Жагардорж маяти ачааны цагаан өнгийн машинаараа дайраад явахыг Энхбаатар, Лхагвасүрэн нарын хүү Намхай харсан гэж байна гэж надад хэлсэн. Тийм болохоор би манай талийгаач хүүг Б.Жагардорж машинаараа дайрч алсан гэж бодож байна. Ер нь тэгээд найран дээр байсан хүмүүс Б.Жагардоржийг манай талийгаач хүүг дайраад алчихлаа л гэж яриад байгаа. Тэр үед миний санаж байгаагаар Раднаадорж түүний эхнэр Тэрбиш, Энхбаатар түүний эхнэр Лхагвасүрэн болон өөр бусад хүмүүс ярьж байсан. Талийгаач яг хэдэн цагт нас барсан талаар сайн мэдэхгүй байна. Талийгаачийг нас барсан байх үед би цаг анзаарч харах сөхөө байгаагүй. Багцаагаар 21 цагийн орчимд нас барсан байх гэж бодож байна. манай хүү талийгаач Цэрэнням, Б.Жагардоржтой найз нөхдийн холбоотой байдаг гэхдээ нэг их дотно байгаад байдаггүй. Талийгаач ямар нэгэн архаг хууч өвчингүй, эрүүл хүүхэд байсан. Манай хүү Цэрэнням, Б.Жагардорж, Самбуу нартай хааяа нэг архи дарс уучихдаг байсан. Хэрэг учир болохын урд өдөр санагдаж байна манай талийгаач хүү Цэрэнням, Б.Жагардоржтой сумын төв ороод ирэх үедээ архи уусан байсан. Хэрэг учрал болох үед Намхай найр болж байсан газар байсан талаар мэдэхгүй байна. Өдөр бол найр болж байсан газар байж байсан. Би маш их гомдолтой байна.
Хамт ханилж яваад нэгийгээ дайрч алчихаад хэргээ өөрөө хүлээхгүй би мэдэхгүй байна гээд байгаад нь гомдолтой байна. талийгаач Э.Цэрэннямын оршуулгын зардалтай холбогдон гарсан бүх зардал мөнгийг нэхэмжилж байна. Би гарсан зардлын баримтыг мөнгөн дүнгээр гаргаж хэрэгт хавсаргуулах болно. Нийт гарсан зардал болох 2.536.330 төгрөгийг Б.Жагардоржийн ар гэрээс нэхэмжилж байна.
Миний урьд өмнө хохирогчоор өгсөн мэдүүлэг зөв. Би тухайн үед болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн. Би маш их гомдолтой байна. Надад гомдол гээд яриад байх юм бол зөндөө их гомдол байна. Талийгаач манай том хүү байсан. Хөл гарны үзүүрт зарагдаж, ажил төрөл хийж хэдэн дүү нараа тэжээгээд явдаг байсан. Талийгаачийг нас барснаас хойш манайд маш их хэцүү байна. би нийт 10.000.000 төгрөг нэхэмжилж байна. талийгаачийн оршуулгын зардал, 49 хоногийн буяны ажлын зардал болон сэтгэл санааны хохирол гээд нийт 10.000.000 төгрөг нэхэмжилж байна. миний нэхэмжилсэн хохиролыг бүрэн төлж барагдуулах юм бол заавал тэр хүүхдийг шорон оронд явуулах гээд гомдолтой гээд байх зүйл байхгүй. талийгаачийн ар гэрийн хүмүүс айл саахалт шахуу байдаг байж манайхаар орж гарахгүй юу болж байна яаж байна гэж санаа тавьж сурахгүй байгаад маш их гомдолтой байна. Би нэхэмжилж буй 10.000.000 төгрөгийн баримтаа Шүүхийн шатанд гаргаж өгөх болно...” гэх мэдүүлэг /хх-25-27, 28, 179х/

    * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ч.Энхтайваны: “...Э.Цэрэнням манай талийгаач бол миний хүүхэд, Б.Жагардорж бол манай хүүтэй найз гэж явдаг манай эхнэртэй хамаатан садан хүмүүс. 2015 оны 10 сарын 16-нд билэгт сайн өдөр гээд манай нутгийн айл охиноо айлд өгнө гээд эхнэр бид хоёрт урилга өгөөд бид хоёр өглөө нь мал идээгээ янзлаад өөрийн хүү талийгаач Э.Цэрэннямд захиж үлдээгээд 11 цагийн үед явсан. Бид хоёр сумын төв рүү орж Улаанбаатар хотод байх хүүхдэд мөнгө шилжүүлэх ажилтай байсан. Тэгээд талийгаач хүүдээ бэрийг нь явуулж өгчихөөд аав, ээж хоёр нь үдээс хойш оръё гэж хэлсэн. Гэтэл манай талийгаач хүү үдээс хойш найран дээр ирээд аав нилээд согтсон байна. Та хоёр явж яах юм бэ би явчихаад ирье гээд ээжтэйгээ сундлаад мөнгө авч явуулна гээд харьсан. Тэгээд би тэрнээс хойш мэдэхгүй байна, согтоод тасарчихсан байсан. Би гэрт байхад Цэрэнням үхчихсэн байна гэж хэлэхээр нь би сэргэсэн. Яваад очтол дээшээ хараад уначихсан байхаар нь хацрыг нь очоод үнстэл хацар нь бүлээхэн амьсгаа хураасан байсан. Би зуурч аваад зөндөө үнссэн. Манай эхнэр хөлнөөс нь татаад орилоод байсан. Тэгээд манай дүү нар намайг аваад тэндээс холтгосон. Маргааш нь цагдаа нар ирээд үзлэг шинжилгээ хийгээд явсан. Тэрний дараа би өөрийн төрсөн дүү Энхбаатартай уулзаад өөр хүн цохиж барьсан юм биш байгаадаа гэж асуухад тийм юм бол байхгүй. Тэр хоёроос өөр хүн гадуур байгаагүй гэж хэлсэн. Тэгээд өчигдөр буюу 2015 оны 10 сарын 18-ны өдөр бид нар сумын төв орж юмыг нь бөөгнүүлчихээд буцаж ирж байгаад машин дотор тэр хоёр хоорондоо маргалдаад нэгийгээ юмаар цохиж унагачихаад явчихсан юм биш байгаа гэж хэлтэл манай бэр Лхагвасүрэн үгүй гэсэн. Тэр хоёр зодолдоогүй гэж манай хүү Намхайнямбуу тэгж хэлсэн. Б.Жагардоржийг машинтайгаа хөдлөхөд Цэрэнням ах дээшээ хараад уначихсан доороос нь гарч ирсэн гэж байсан. Толгой нь ертөнцийн зүгээр баруун урагшаа юм уу баруун тийшээ харсан байсан. Бие нь бол дээшээ харчихсан толгой нь баруун тал руугаа гэлжийсэн байсан. Хүн ирээгүй байсан. Би хамгийн түрүүнд очоод бусад нь миний араас цугларсан. Ямар ч машин байгаагүй. Би өвдөг дээрээ суугаад нэг гараараа зүүн талаас нь толгой доогуур нь оруулаад нөгөө гараа сугаар нь оруулаад тэвэрч үнсээд хацраа наагаад уйлсан...” гэх мэдүүлэг /хх-30х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч П.Отгонтөгсийн: “...би Б.Жагардорж, Э.Цэрэнням нарыг танина. Би дээрх 2 хүнтэй төрөл садангийн холбоотой хүмүүс байгаа юм. 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай хамаатны хурим болсон юм. Тэр хурим дээр би өөрийн нөхөр Амаржаргалын хамтаар очсон байсан. Тэгээд хурим найр болоод байж байх үед ойролцоогоор 21 цагийн орчимд би хүүхдээ байшинд унтуулчихсан байсан юм. Тэр үед манай хүүхэд уйлахаар нь би хоол цай хийж байсан бага гэрээс гараад ганцаараа байшин руу очиж хөхүүлээд хэсэг байж байгаад би бага хүүхдээ аваад хоол цай хийж басан гэр рүү орох гээд явж байх үед хүүхдүүд байсан том байшин болон хурим болж байсан гэр, хоол цай хийж байсан бага гэрийн дунд байх шургаагаар барьсан байрны урдхан талд хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь би очоод гэрэл тусгаад хартал Э.Цэрэннямын нүүр ам нил цус болчихсон газар дээшээ хараад хэвтэж байсан. Тэгэхээр нь би цааш гүйгээд хурим болж байсан гэр рүү гүйж ороод Цэрэнням гадаа цус нөжтэйгээ холилдчихсон хэвтэж байна машин тэргэнд дайруулчихсан байх цаашаа нэг машины арын улаан гэрэл гараад явчихлаа гэж хэлсэн. Тэгсэн гэрт байсан хүмүүс бүгд гэрээс гарч ирсэн. Гэрт байсан хүмүүс гэрээс ирэх үед нэг машины арын гэрэл хонхорын цаад талын үзүүр ороогоод маш их хурдтай галзуу юм шиг давхиж явсан. Би тухайн үед тэр машиныг онхолдчихвий дээ л гэж бодож байсан. Тэгээд тэр машин үзүүр ороогоод голын гарам гараад дээшээ чиглэлд өгсөөд явж харагдсан. Тэр машины хойд улаан гэрэл ганцхан улаан гэрэл асаж байсан. Би тэр машин жолоодож явсан хүнийг Б.Жагардорж гэж бодож байсан. Тэр талаараа хурим дээр байсан хүмүүст хэлж машиных нь арын улаан гэрлийг зааж өгсөн. Тэгээд сумын цагаад дуудлага хурим дээр байсан хүмүүсээс хэн нэг нь өгсөн байсан. Тэр машин нь маш их хурдтай аймар явж байсан. Замын хажууугаар онхолдох шахам эргээд үзүүр тойроод явж байх үед нь харахад урт ачааны цагаан өнгийн машин харагдаж байсан.  Би Б.Жагардоржтой өглөө таарсан тэр үед Б.Жагардорж тэр цагаан өнгийн урт ачааны маяти гэдэг машинтай явж байсан. Тэгээд тэр үзүүр ороогоод маш их хурдтай давхиж явсан машин өглөө Жагардоржийн унаж явсан машинтай яг адилхан машин байсан. Тийм болохоор нь би Жагардоржийг явж байна гэж бодсон. Би тэр маш их хурдтай явж байсан машиныг ойролцоогоор 300-400 метр орчим зайнаас харсан. Тэгээд тэр машин үзүүр ороогоод эргэх үед урд талын гэрэлд нь цагаан өнгийн ачааны өндөр ачаатай хойноо ганцхан улаан гэрэлтэй машин харагдаж байсан. Миний бодлоор тэр Жагардоржийн өглөө хурим болж байсан газар ээж, эгч хоёрыгоо хүргэж өгч буулгаад явах үед жолоодож явсан авто машин яг мөн байсан. Өглөө Б.Жагардорж ээж, эгч хоёрыгоо хурим найр болж байсан газар хүргэж өгөөд тэр маяти маркийн цагаан өнгийн ачаатай машинтай явж байх үед нь таарсан. Түүнээс хойш би таараагүй. Би тухайн үед хэрэг болох үед би хоол унд хийж найрны хүмүүст үйлчлээд нэг их гадагшаа гараагүй болохоор Б.Жагардорж дахиж ирсэн байсан талаар мэдэхгүй байна. Би гадуур, дотуур гараагүй болохоор Б.Жагардоржтой таараагүй. Өглөө талийгаач Цэрэнням хурим болж байсан газар өдөр ирээд ээжийгээ аваад гэр рүүгээ яваад ээжийгээ гэртээ орхиод талийгаач сумын төв рүү орж банкинд мөнгө тушаачихаад ирсэн. Тэгээд талийгаач гэртээ ирээд ээж нь Самбуу гэх залуугаар гэрээсээ хурим найр болж байсан газар хүргүүлж ирлээ гэж байсан. Талийгаач Цэрэннямыг би дахиж хурим болж байсан газар ирсэн талаар мэдээгүй. Намайг хүүхдээ хөхүүлчихээд байшингаас хоол цай хийж байсан. Гэр рүү хүүхдээ тэврээд явж байх үед нэг хүн шургааган байрны урдхан талд  хэвтэж байх шиг харагдахаар нь би гэрэл тусгаад хартал талийгаач Цэрэннямын нүүр ам нь нил цус болчихсон газар дээшээ хараад ухаангүй хэвтэж байсан. Тэгээд би хурим найран дээр байсан хүмүүст гэрт орж харсан үзсэн зүйлийнхээ талаар хэлсэн. Хурим найр болж байсан газар машин тэрэг дуугарч ирсэн, явсан, гадаа хэрүүл маргаан ямар нэгэн дуу чимээ гарсан талаар мэдэхгүй, тийм зүйл анзаараагүй. Хурим найр болж байсан газарт бэргэнд явж ирсэн хүмүүс 18-19 цагийн орчимд буцаж ирээд найрласан тэр цагаас хойш найр болж байсан газраас хэн нэгний ямар нэгэн автомашин огт хөдөлгөөн хийж хөдөлгөөнд оролцоогүй. Бэргэнд явсан хүмүүс ирэх үед Б.Жагардоржийн машин байгаагүй сүүлд нь Б.Жагардорж машинтайгаа ирсэн байж магадгүй. Ямар ч байсан 18-19 цагийн орчмоос хойш тэнд байсан ямар ч машин хөдлөөгүй. Би тухайн үед явж байгаад талийгаач Цэрэннямыг газар ухаангүй нүүр ам нь цус болчихсон хэвтэж байх үед нь харсан юм. Тэгээд эргэн тойрноо харахад хурим найр болж байсан газраас уруудаад нэг цагаан өнгийн өндөр ачаатай хойд талын нэг улаан гэрэл нь асчихсан авто машин үзүүр ороогоод явж байхаар нь Б.Жагардоржийн өглөө унаж явсан машин мөн байна гэж бодоод талийгаач Цэрэннямыг Б.Жагардорж ямар нэгэн байдлаар цохиж зодсон ч юм уу эсвэл машин тэргээр дайрсан юм болов уу гэж бодсон. Тэгээд энэ талаараа найранд байсан хүмүүст гэрт орж хэлсэн. Тэр үед гэрт байсан хүмүүс бүгд гарч ирсэн. Тэгээд үзүүр ороогоод явж байсан хойд талын нэг улаан гэрэл нь асчихсан машиныг би тэр хүмүүст тэнд явж байна гэж зааж өгсөн зарим нэг хүмүүс нь тэр машиныг харсан. Б.Жагардорж, Э.Цэрэнням хоёр хааяа архи дарс хэрэглэчихсэн явж байдаг. Би Б.Жагардоржийг гайгүй зан ааштай хүн гэж боддог. Энэ хоёр хоорондоо өр авлага, өс хонзонгийн асуудалтай талаар мэдэхгүй. Тэр үед надтай ямар нэгэн хүн таараагүй. Би хүүхэд уйлж байна гэхээр нь санд мэнд гүйгээд байшин руу очсон. Тэгээд хэсэг байж хүүхдээ хөхүүлсэн. Ойролцоогоор 20-30 минут болоод байшингаас буцаад хоол цай хийж байсан газар руу явах үедээ гэрэл аваад гарсан. Намайг хүүхдээ хөхүүлэх гээд байшин руу явж байх үед маяти маркийн машин харагдаагүй манайхны машин бүгд унтраастай байр байран дээрээ байж харагдсан.
Миний урьд өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв би тухайн үед айж сандарсан байсан болохоор зарим нэг зүйлийг мэдүүлэлгүй орхигдуулсан байна. Надад урьд өмнө өгсөн байцаалт дээрээ нэмж ярих зүйл байна. Би урьд өмнө өгсөн мэдүүлэг дээрээ хэргийн талаар харсан үзсэн зүйлээ тодорхой мэдүүлсэн байгаа гэхдээ зарим нэг зүйлийг орхигдуулсан байсан. Намайг Энхбаатар ахын гэрээс гараад хүүхдээ тэврээд гарч ирэх үед Б.Жагардорж маяти маркийн 38-07 АРХ улсын дугаартай ачааны цагаан өнгийн авто машиныг жолоодоод маш их хурдтай Энхбаатар ахын байшингийн урдуур морины уяаны ар талаар доошоо зам дагаад уруудаад давхисан. Тэгээд байж байх үед намайг Намхайнямбуу миний урдаас ирээд Цэрэнням уначихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би гар чийдэн тусгаад очоод харах үед талийгаач Цэрэннямын ам хамарнаас цус гарчихсан байсан. Тэгээд би Б.Жагардоржийн араас харахад Б.Жагардорж маш их хурдтайгаар онхолдох шахам доошоо уруудаад үзүүр тойроод давхиад явж байсан. Тэгээд би цаашаа найр болж байсан гэр рүү гүйж очоод Б.Жагардорж Э.Цэрэннямыг дайрчихаал явчихлаа гэж хэлсэн. Тэгээд найран дээр байсан хүмүүс бүгд гарч ирээд аав, ээж нь талийгаачийг тэврээд уйлаад орилоод байсан. Тэгээд цагдаа дуудсан. Талийгаач 21 цаг өнгөрч байх үед нас барсан. Би яг дайрч байхыг нь бол хараагүй. Намайг Энхбаатар ахын гэрээс гараад ирэх үед Б.Жагардорж Энхбаатар ахын байшингийн урдуур гараад доошоо уруудаад маш хурдтай давхиад яваад өгсөн. Тэр үед Намхайнямбуу миний урдаас гүйж ирээд Цэрэнням ах газар уначихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гар чийдэн тусгаад очоод хартал талийгаачийн нүүр ам, хамарнаас цус гараад нас барчихсан газар хэвтэж байсан. Тэгээд би тэр талаар найранд байсан хүмүүст хэлсэн. Намайг очоод харах үед талийгаач нас барчихсан байсан. Талийгаач тэр унаад үлдсэн байсан газраасаа босч ирээгүй. Би хурим болж байсан газар талийгаач болон Э.Цэрэнням нартай таараагүй ирсэн байсан талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-31-33, 34-35х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Э.Намхайнямбуугийн: “...Тэр өдөр 19 цагийн орчимд манайд талийгаач Э.Цэрэнням Самбуу гэж найзынхаа хамтаар мотоцикльтой ирсэн. Тэгээд талийгаач Цэрэнням надад хандаж хурим найр болж байгаа юм чинь ахдаа ганц шил архи өгчих гээд байсан. Би тэр үед нь амбаараас 1 шил нэрийг  нь сайн санахгүй байна нэг архи авч өгсөн. Тэр архийг аваад талийгаач Самбуугийн хамтаар Жагардоржийнд очино гээд мотоцикльтойгоо явсан. тэгээд намайг найр болж байсан газар байж байх үед талийгаач Цэрэнням, Б.Жагардоржийн хамтаар 38-07 АРХ улсын дугаартай цагаан өнгийн маяти маркийн автомашинтай ирээд манай байшингийн баруун талд байх шургаагаар хийсэн амбаарын урдхан талд зогссон. Тэгээд намайг гэртээ байж байх үед Б.Жагардорж ганцаараа орж ирсэн. Гэрт орж ирээд “ээж байна уу” гэж надаас асуусан би тэр үед нь ээж чинь найр болж байгаа гэрт байгаа байх гэж хэлсэн. Тэгсэн Б.Жагардорж манайхаас гараад явсан. Би тэр үед гэртээ ганцаараа байсан. Тэгээд би нэг их удалгүй гэрээсээ гараад хоол идэх санаатай хоолны гэр рүү алхаж явхад 38-07 АРХ улсын дугаартай маяти маркийн ачааны машиныхаа рүлийн ард суучихсан машинаа асаачихсан машин дотроо сууж байсан. Хажууд нь буюу Б.Жагардоржийн хажуу талд машиных нь хаалгыг онгойлгочихсон, хаалганы хажууд зогсож байсан. Тэр үед талийгаач Э.Цэрэнням, Б.Жагардорж 2 машинаа “би барина,  чи барина” гээд рүлээ булаацалдаад зогсож байсан. Тэгээд би машиных нь хажуугаар гараад явах үед машин нь асаалттай баруун зүг рүү харсан байдалтай зогсож байсан. Тэгээд би хоолны гэрт ороод хоол идчихээд нэг их удалгүй хоолны гэрээс гараад ирэх үед Б.Жагардорж 38-07 АРХ улсын дугаартай маяти маркийн авто машинаа жолоодоод машинаа хаазлаад маш хурдтай хөдлөөд явсан. Тэр үед талийгаач Цэрэнням Б.Жагардоржийн жолоодож хөдөлсөн машины хойно газар хэвтэж байсан. Тэгэхээр нь би очоод хартал Цэрэнням дээшээ хараад толгой нь баруун урд зүг рүү харсан байдлатай хэвтэж байсан. Тэгээд би энэ талаар Отгонтөгс эгчид хэлсэн. Тэр үед Отгонтөгс гадаа явж байсан юм. Тэгээд Отгонтөгс эгч найр болж байсан гэрт ороод талийгаач Цэрэннямыг газар уначихсан байгаа талаар хэлсэн. Б.Жагардорж тухайн үед машинаа огцом хаазлаж маш хурдтай хөдлөөд доошоо маш хурдтай давхиад явсан. Би тэр үед ганцаараа явж байсан. Найр болж байсан гэрийн гадаа надаас өөр хүн байгаагүй. Уг хэргийн талаар надаас өөр хүн хараагүй. Тэр үед би гадаа ганцаараа байсан. Тэр үед талийгаач Цэрэнням, Б.Жагардорж нар хоёулаа байсан өөр хүн байгаагүй. Б.Жагардорж машин дотроо машиныхаа рүлийн ард сууж байсан. Тэгэхэд талийгаач Цэрэнням Б.Жагардоржийн хажууд буюу рүлийн хажууд машины урд хаалгыг онгойлгосон Б.Жагардоржтой машины рүл булаацалдаад би барина гэхэд Б.Жагардорж би машин барина гээд тэр 2 машиныхаа рүлийг булаацалдаад маргаад байгаа харагдсан. Намайг хоолны гэрээс гарч ирээд алхаж байх үед Б.Жагардорж машинаа жолоодоод маш хурдтай огцом хөдлөөд зүүн гар талруугаа рүлээ дарж жолоодоод доошоо давхиад явсан. Тэр үед миний харснаар талийгаач Цэрэнням Б.Жагардоржийн жолоодоод явсан машины цаана газар хэвтэж байсан. Би талийгаач Цэрэннямыг Б.Жагардорж машинаараа дайраад, шүргээд тэгээд талийгаач машинд нь дайруулж нас барсан байх гэж бодож байна. Тэр үед талийгаач Цэрэнням, Б.Жагардорж 2 хоёулаа байсан. Цэрэнням, Б.Жагардорж нараас өөр хүн байгаагүй. Б.Жагардорж машинтайгаа маш хурдан огцом хөдлөөд зүүн гар тийшээгээ рүлээ дараад давхиад явсан. Тэр үед талийгаач Цэрэнням машины хойно газар уначихсан нас барсан байдалтай дээшээ хараад хэвтэж байсан. Тэр үед талийгаачийн нүүр, ам, хамар толгой чихнээс нэг их цус гарсан юм мэдэгдээгүй. Гадаа харанхуй байсан болохоор би сайн харж чадаагүй. Тэгээд Цэрэрнямыг нас барсан талаар Отгонтөгс эгч гадаа явж байхаар нь би хэлсэн. Тэгээд Отгонтөгс эгч найр болж байсан гэрт орж энэ талаар хэлээд найр болж байсан гэрээс гарч ирсэн хүмүүстэй хамт очиж харах үед талийгаачийн нүүр амнаас цус гарсан цус болчихсон харагдаж байсан. Талийгаач тэр үед босч ирээгүй, тэр газраа нас барсан. Талийгаач Цэрэнням, Б.Жагардорж нар найр болж байсан газар ирэх үедээ нилээн согтуу байгаа харагдаж байсан. Талийгаач Цэрэнням, Б.Жагардорж нар анх намайг гэрээсээ гараад хоолны гэр рүү орох гээд явж байх үед хоорондоо машин би барина чи барина гээд маргаад байсан. Тэгээд би хоолны гэрт ороод хоол идчихээд 5-10 минут болоод гараад ирэх үед Б.Жагардорж огцом хөдлөөд машинаа жолоодоод давхиад явсан. Тэгсэн машин хөдлөөд явсны дараа газар талийгаач Цэрэрнням газар уначихсан хэвтэж байсан. Б.Жагардоржийн жолоодож явсан машин хөдлөөд явсан цаана нь талийгаач газар хэвтэж байсан. Би цагийг нь сайн мэдэхгүй байна. Ойролцоогоор 21 цагийн орчимд байх гэж бодож байна. Талийгаач Цэрэнням нас бараад цагдаад дуудлага өгөх гэж байх үед цаг 21 цаг нилээд өнгөрч байсан. Би маяти маркийн авто машин байсан газраас баруун хойд талд ойролцоогоор 20 метр зайтай байх гэрээс гараад ирэх үед Б.Жагардорж 38-07 АРХ улсын дугаартай маяти маркийн авто машин жолоодоод маш хурдтай хөдлөөд зүүн гар тал руугаа рүлээ дараад тойроод явах үед машины цаана талийгаач Цэрэнням хэвтчихсэн байдалтай дээшээ хараад хэвтэж байсан. Машины доороос нь эсвэл хаанаас гарч ирсэн эсэх талаар би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Б.Жагардорж машинтайгаа хөдлөөд явсан. Цаана нь газар талийгаач газар дээшээ хараад хэвтэж байсан. Тэр газраасаа талийгаач буцаж босч ирээгүй. Тэгээд нас барсан...” гэх мэдүүлэг /хх-36-41х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ч.Энхбаатарын: “...талийгаач Цэрэнням манай төрсөн ах Энхтайваны хүү байгаа юм. Харин Б.Жагардорж талийгаач Цэрэннямын ээж Г.Өлзийжаргалын төрөл байгаа юм. Дээрх 2 хүн миний гэр бүлийн гишүүд байсан. Би хэргийн талаар мэдүүлэг өгнө. 205 оны 10 сарын 16-ны өдөр Хайрхан сум Жарантай багт манай хамаатнуудын хурим болсон юм. Манай хажуу талын айлын охин айлд очсон юм. Манайхан бэргэнд яваад ойролцоогоор 18 цагийн үед буцаж ирээд найрласан тэр үед 20 цагаас 21 цагийн орчимд би цагийг нь сайн санахгүй байна. Би өөрийн гэр болон байшингаас гараад хурим найр болж найрлаж байсан гэр рүү орох гээд явж байгаад шургааган байрны урд талийгаач Цэрэнням болон Б.Жагардорж хоёртой таарсан. Тэр үед тэр хоёр Б.Жагардоржийн өглөө ээж, эгч хоёроо хүргэж өгөх үедээ унаж ирсэн цагаан өнгийн өндөр ачаатай Маяти маркийн машины хажууд зогсож байсан. Тэгээд би талийгаач Цэрэнням, Б.Жагардорж хоёртой таарах үед Б.Жагардорж талийгаач Цэрэнням хоёр хоёулаа архи дарс уучихсан халамцуу байсан. Тэгэхээр нь би тэр хоёрт хандаж миний 2 дүү хариарай аав, ээжүүд чинь байгаа шүү гэж хэлээд би цаашаа найр болж байгаа айл руу ороод тэндээ айраг архи ууж дуулж хуурдаад сууж байтал хэсэг хугацааны дараа Отгонтөгс найр хийж байсан гэрт орж ирээд Цэрэнням өнгөрчихлөө тэгээд нэг машин доошоо уруудаад давхиж байна гэж хэлсэн. Тэр үед гэрт байсан хүмүүс бүгд гараад талийгаач дээр очсон. Тэр үед талийгаач Цэрэннямын нүүр ам нил цус болчихсон харагдаж байсан. Тэгтэл талийгаачийн аав, ээж 2 талийгаачийг тэврээд хөдөлгөөд орилоод уйлаад байсан. Гэрээс гарч ирэх үед найрлаж байсан газраас ойролцоогоор 300-400 метр зайтай газар доод үзүүр тойроод нэг том тэрэг бөгсний улаан гэрэл нь асаад тойроод явж байсан. Тэр машин нь Б.Жагардоржийн унаж явсан маяти маркийн машин байсан. Найр болж байсан газраас Б.Жагардоржийн унаж явсан машинаас өөр ямар нэг машин хөдлөөгүй. Намайг гэрээс гараад ирэхэд Б.Жагардорж машинтайгаа байхгүй байсан. Талийгаач Цэрэнням анх надтай Жагардоржийн хамтаар таарсан. Шургаагаар барьсан байшингын урд Жагардоржтой хамт зогсож байсан газрынхаа яг хажуу талд тэр газраа нас барсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед найр болж байсан газар ганцхан Жагардоржийн жолоодож явсан машин байхгүй болчихсон байсан. Найран дээр байсан бусад машин бол огт хөдлөөгүй. Тэгээд доошоо уруудаж явсан машиныг харахад Маяти гэмээр томдуу ачааны машин байсан. Тухайн үед Жагардорж унаж ирсэн машинтайгаа найр болж байсан газар байхгүй байсан. Тийм болохоор би тэр доошоо уруудаж явсан машиныг Жагардоржийн жолоодож явсан машин гэж бодож байна. Найрлаж байсан тэр үед дуулалдаад, ууж идээд байж байсан болохоор гадаа ямар нэгэн чимээ гарсан эсэх талаар би ямар нэгэн чимээ сонсоогүй. Тэр 2 надтай таарах үедээ шургаагаар барьсан байрны урд Маяти маркийн Жагардоржийн жолоодож явсан машинтай байсан. Б.Жагардорж, талийгаач Цэрэнням 2 машиныхаа урдхан талд надтай таарсан. Тэр үед тэр 2 хоорондоо ямар нэгэн хэрүүл маргаан хийсэн зүйл анзаарагдаагүй. Би яг нарийн сайн мэдэхгүй байна. Ойролцоогоор нэг цаг орчим орчимын дараа би талийгаач Цэрэннямыг нас барсан байна гэж Отгонтөгс гэрт орж ирээд хэлэх үед мэдсэн. Талийгаач нас барсан талаар мэдээд цаг харахад 21 цаг өнгөрч байсан. Би талийгаач Цэрэнням нас барсанг Б.Жагардоржтой холбон бодож байна. тухайн үед Жагардорж, талийгаач Цэрэнням 2 хоёулаа хамт байсан. Өөр хүн байгаагүй. Тэгээд Цэрэннямыг нас барсан талаар сонсоод найрлаж байсан гэрээс гарч ирэх үед Б.Жагардорж машинтайгаа доошоо уруудаад үзүүр тойроод явж байгаа харагдсан. Тэр үзүүр тойроод явж байсан машиныг харахад томдуу ачааны машин байсан. Яг тэр үед Жагардорж тэр маяти машин нь найрлаж байсан газар байгаагүй. Талийгаач Цэрэнням ганцаараа шургаагаар барьсан байшингын урдхан талд газар цус нөжтэйгээ холилдоод хэвтэж байсан.
Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэхдээ тухайн үед балмагдаж зарим нэг зүйлийг орхигдуулж мэдүүлсэн байсан. 2015 оны 10 сарын 16-ны 21 цагийн орчимд би өөрийн эхнэр Лхагвасүрэнгийн хамтаар найр болж байсан гэрээс гарж ирэх үед гадаа Б.Жагардорж, талийгаач Цэрэнням 2 ирчихсэн байж байсан. Тэр үед манай эхнэр буцаад найрны гэрт орсон. Би Жагардорж, Цэрэнням хоёртой уулзсан тэр үед Б.Жагардорж талийгаач Цэрэнням хоёр 38-07 АРХ улсын дугаартай маяти маркийн авто машины хажууд зогсож байсан тэр үед Б.Жагардорж талийгаач Цэрэнням 2 архи уучихсан нилээд халамцуухан байсан. Тэгэхээр нь би тэр хоёрт хандаж та 2 одоо харьж амраарай аав, ээж 2 чинь найранд байгаа шүү гэж хэлсэн. Тэр үед Б.Жагардорж, талийгаач Цэрэнням 2 за гэж хэлж байсан. Тэгээд би буцаад найр болж байсан гэрт ороод нэг их удаагүй ойролцоогоор 20 минут болж байх үед гаднаас Отгонтөгс орж ирээд Цэрэннямыг Б.Жагардорж машинаараа дайрчихаад яваад өглөө гэж хэлсэн. Тэр үед найранд байсан бүх хүмүүс гэрээс гарч ирсэн. Намайг гэрээс гарч ирээд харахад Б.Жагардорж доошоо уруудаад машинтайгаа үзүүр тойроод давхиад ясан. Тэр машин Б.Жагардоржийн найран дээр унаж ирсэн 38-07 АРХ улсын дугаартай Маяти маркийн цагаан өнгийн ачааны авто машин мөн байсан. Намайг Б.Жагардорж, талийгаач Цэрэнням хоёртой уулзаж харьж амарцгаагаарай гэж хэлэх үед талийгаач ямар нэгэн гэмтэл бэртэл гэх зүйлгүй зүгээр, биеийн байдал хэвийн, нүүр ам нь цус болоогүй байсан. Тэгээд би гэрт ороод удаагүй байхад ойролцоогоор 20 минутын дараа талийгаачийн нас барсан талаар сонсоод гэрээс гарч ирээд харах үед талийгаач Цэрэннямын нүүр, ам, хамар цус болчихсон байсан. Талийгаач Цэрэнням анх надтай таарах үедээ Б.Жагардоржтой хоёулаа машиныхаа гадаа зогсож байсан ба тэр газраа унаад нас барчихсан байсан. Тэр үед Б.Жагардорж саарал өнгийн дээлтэй явж байсан харагдсан. Найр болж байсан гэрийн гадаа Б.Жагардорж талийгаач Цэрэнням хоёроос өөр хүн байгаагүй. Би тэр талаар мэдэхгүй байна. хэрүүл маргаан зодоон цохион хийгээгүй байх. Тухайн үед хэрэг болох үед манай хүү Намхайнямбуу хоолны гэрээс гарч ирээд байж байх үед Б.Жагардорж өөрийн жолоодож явсан Маяти маркийн цагаан өнгийн 38-07 АРХ улсын дугаартай авто машиныг жолоодоод ганцаараа маш их хурдтай хөдлөөд давхиад явсан. Тэр үед машины доороос юм уу, цаанаас нь юм уу сайн мэдэхгүй байна. талийгаач Цэрэнням газар унаад газар хэвтчихсэн байдалтай байж байсан гэж сүүлд нь надад хэлсэн. Талийгаач тэр газраа унаад дахиж босч ирээгүй нас барсан. Тухайн үед хэрэг болох үед Б.Жагардорж, талийгаач Цэрэнням хоёроос өөр ямар ч хүн гадаа байгаагүй байсан гэж манай хүү Намхайнямбуу надад ярьсан юм. Ер нь тэгээд гадаа хүн байгаагүй бүх хүн найрлаж байсан гэрт байсан...” гэх мэдүүлэг /хх-42-45, 46-48х/   

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Амаржаргалын: “...би Б.Жагардорж болон талийгаач Э.Цэрэнням хоёрыг танина. Бидний хооронд төрөл садангийн холбоо байхгүй. би нутгийн залуучууд гэдгээр нь танина. 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай Жарантай баг Баянзүрх гэх нэртэй газар манай хадам ах Ганбаа гэх ах охиноо тусд нь гаргаж хурим хийсэн. Тэгээд тэр үед би өөрийн эхнэр Отгонтөгсийн хамтаар уг найранд ирсэн байсан. Тэгээд би тухайн үед жолоочоор нь ажиллаж бэрээ хүргнэтий талынд хүргэж өгөөд 18-19 цагийн орчимд буцаж ирсэн. Тэгээд тэндээ бид нар найрласан. Тэгээд сууж байх үед 21 цагийн орчимд манай эхнэр хүүхдээ хөхүүлж хүүхдээ унтуулах гээд Энхбаатар ахын байшинд орж байж байгаад буцаад хурим болж байсан гэр рүү ирэх замдаа талийгаачийг шургаагаар барьсан байшингийн урдхан талд газар дээшээ хараад ухаангүй нүүр ам нь цус болчихсон байх үед таараад тэгээд найр болж байсан гэрт орж ирээд талийгаач Цэрэннямыг нас барсан байна гэж хэлсэн. Тэр үед найрлаж байсан хүмүүс бүгд гэрээс гарч ирсэн. Би ч гэсэн тухайн үед найрлаж байсан гэрт байсан. Тэгээд тэр байсан хүмүүс бүгд гарч ирээд хартал талийгаач Цэрэнням шургаагаар барьсан байшингийн урдхан талд газар хэвтэж байсан. Тэгсэн аав, ээж нь очоод талийгаачийг аав нь тэвэрч аваад өндийлгөөд үнсээд уйлаад орилоод байсан. Би яг юу болсон талаар сайн мэдээгүй ойлгоогүй. Би найр болж байсан газар Б.Жагардорж болон талийгаач Э.Цэрэнням нарыг ирсэн талаар ч мэдээгүй хараагүй. Тухайн үед манай эхнэр Отгонтөгс анх гэрт орж Цэрэннямыг нас барсан талаар хэлээд гэрт байсан хүмүүс гарч ирээд харах үед найр болж байсан газраас доош уруудаад нэг автомашины бөгсний гэрэл анивчаад далд орсон. Энэ хэний машин бэ гэх үед манай эхнэр Отгонтөгс тэр машин Б.Жагардоржийн машин мөн гэж хэлж байсан. Уг автомашиныг манай эхнэр сайн харсан байсан. Тухайн үед манай эхнэр Отгонтөгс Энхбаатар ахын гэрээс хүүхдээ тэврээд найр болж байсан гэр рүү алхаж байх үед Б.Жагардорж Маяти маркийн ачааны цагаан өнгийн автомашин жолоодоод доошоо уруудаад Энхбаатар ахын морины уяаны ардуур буюу Энхбаатар ахын байшингийн урдуур гараад доошоо давхиад явж байсан гэж яриж байсан. Тэгээд манай эхнэр гар чийдэн тусгаад явж байх үед шургаагаар барьсан байшингийн урд талийгаач Цэрэнням газар нүүр ам нь цус болчихсон хэвтэж байсан болохоор талийгаачийг Б.Жагардорж машинаараа дайрчихаад явсан байна гэж бодоод энэ талааар найранд байсан хүмүүст хэлсэн байсан. Тухайн үед хамгийн түрүүд аав, ээж 2 нь гэрээс гарч гүйгээд намайг очих үед талийгаачийн аав нь талийгаачийг тэврээд өндийлгөж босгоод тэврээд байсан. Тийм болохоор би анх талийгаачийн цогцос хаашаа харсан байдалтай байсан талаар мэдэхгүй байна. Тэр машиныг манай эхнэр Отгонтөгсийн хэлснээр бол Б.Жагардоржийн унаж явсан авто машин мөн гэж баттай хэлсэн. 2015 оны 10 дугаар сарын 16-ны өглөө Б.Жагардорж 38-07 АРХ улсын дугаартай Маяти маркийн авто машиныг жолоодоод өөрийн ээж, эгч хоёрыг найр болж байсан газар хүргэж өгч байсан. Түүнээс хойш би Б.Жарагдоржтой таараагүй. Талийгаач Э.Цэрэннямтай би тэр өдөр угаасаа таараагүй хурим найр болж байсан газар би таараагүй.  Ер нь бол тэнд байсан машин тэрэг ямар нэгэн байдлаар хөдлөөгүй. Тухайн үед бид нар бэрээ хүргэж өгчихөөд буцаж ирээд жолооч нараа дайлж цайлж найрлана гээд бүгд машин тэргээ тавьсан байсан. Сүүлд нь сонсож мэдэхэд Э.Намхайнямбуу тухайн үед талийгаач болон Б.Жагардорж нарыг шургаагаар барьсан байшингийн урд Б.Жагардорж машиныхаа рүлийн ард суучихсан хажууд нь машиных нь хаалгыг онгойлгоод талийгаач Э.Цэрэнням зогсчихсон машиныхаа рүлийг булаацалдаад би жолоодоно гээд тэр 2 хоорондоо маргаад байсан, тэгээд удалгүй Б.Жагардорж машинаа унаад хөдлөөд явах үед талийгаач машины хажууд газар унаад үлдсэн гэж сонссон. Уг хэргийн талаар харсан ганц гэрч нь бол Э.Намхайнямбуу байгаа юм. Тухайн үед Намхайнямбуу уг болсон асуудлыг харсан байсан. Б.Жагардорж машинаа унаад хөдлөөд явсан тэр үед талийгаач Э.Цэрэнням машины хажууд унаад үлдсэн гэж ярьж байсан. Б.Жагардорж талийгаач Э.Цэрэнням 2 хааяа архи дарс найз нөхөдтэйгээ нийлээд уучихдаг хүмүүс байгаа юм. Б.Жагардорж ер нь дажгүй зан араншинтай залуу байгаа юм. Би өөрийн харсан үзсэн бүх зүйлээ үнэнээр нь хэлж мэдүүлсэн надад өөр нэмж ярих зүйл байхгүй.
Би тухайн үед андуураад газрыг нь буруу нэрлэж байцаалт өгсөн байна. Тухайн газрыг Ороох гэж нэрлэдэг гэсэн...” гэх мэдүүлэг /хх-49-51, 251х/

 * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч М.Мэндсайханы: “...Би Б.Жагардоржийг танина. Б.Жагардорж нь манай ахын хүүхэд байгаа юм. Би мэдүүлэг өгнө. 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай ээжийн талын хамаатны хүний охин хуримаа Архангай аймгийн Хайрхан сум Жарантай багт хуримаа хийсэн юм. Тэгээд найр хурим болоод үргэлжилж байх үед оройхон гадаа харанхуй болсон байсан би тэр үед хурим болж байсан гэрт хуриманд ирсэн хүмүүстэй сууж байх үед хурим болж байсан гэрт гаднаас хүн орж ирээд тэр хэн байсанг би санахгүй байна гадаа хүн уначихсан байна гэсэн. Тэгсэн чинь хурим болж байсан гэрийн зүүн урд талд жаахан зайдуу газар шургааган байрны урд талийгаач Нямаа гэх залуу уначихсан хажууд нь аав, ээж нь бид нараас түрүүлээд очоод уйлаад тэврээд байж байсан. Тэнд хурим дээр ирсэн олон хүн байх шиг харагдаж байсан. Би өөр юу ч мэдэхгүй байна. Би нилээд их согтсон байсан. Надад хэргийн талаар мэдэх ямар ч зүйл байхгүй байна. Талийгаачийн ойр орчинд машин тэрэг байгаагүй. Ойр орчинд машин явж байсан болон машины хойд гэрэл харагдсан талаар мэдэх зүйл байхгүй. Надад хэргийн талаар мэдэх зүйл үнэхээр алга...” гэх мэдүүлэг /хх-53-54х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Н.Болормаагийн: “...би талийгаач Э.Цэрэннямтай ойрын төрөл садангийн холбоо байхгүй. Харин Б.Жагардоржтой би хамаатан. Би Б.Жагардоржийн ээжийх нь төрсөн дүү байгаа юм. Би мэдүүлэг өгнө. 2015 оны 10 сарын 16-ны өдөр Хайрхан сум Жарантай багт хурим болсон юм. Тэгээд би хуриманд ирсэн байсан. Тэр үед 18-19 цагийн үед бид нар хүргэний талаас хэрэг болсон гэх газар ирсэн. Тэгээд би ирээд Баатар гэх айлд Отгонсүрэн гэх найзынхаа хамтаар байж байх үед гаднаас талийгаач Нямаа ганцаараа орж ирээд мэндэлчихээд буцаад гараад явсан. Түүнээс хойш би талийгаачтай таараагүй. Тэгээд 21-22 цагийн үед би өөрийн гэр рүү явах гээд гарч ирсэн. Тэр үед Намхай гэх залуу цагаан өнгийн Амараа гэх хүний машиныг асаагаад нормалдаад дотор нь ганцаараа сууж байсан. Тэхээр нь би Дуламсүрэн, Мэндсайхан ээжийгээ хүргээд өгөөрэй Ганболд ахын мотоцикль түлхүүр нь байхгүй явахгүй байна яах уу гэсэн Намхай машинаа асаалттай нь орхиод Ганболд ахын мотоциклийг түрээд явсан. Тэр үед нь би нөхөртэйгөө хамт өөрийн ээжийх рүү явсан. Тэгээд очоод хэсэг байж байх үед манай нөхөр Дуламсүрэн эгч дуудаад байна гэхээр нь би өөрийн нөхөртэйгээ буцаад хурим болсон газар ирэхэд уйлаан болчихсон талийгаач Нямааг нас барсан гэж ярьж байсан. Хурим найран дээр байсан хүмүүс талийгаач Нямааг машинд дайруулчихлаа гэж хэлж байсан. Хэн, хаана, хэрхэн, яаж дайрсан талаар мэдэхгүй байна. Би цаад гэрт байсан Дуламсүрэн эгч уйлаад байна гэх газар очоод асуухад Раднаадорж гэх ах талийгаач Нямааг Жагардорж машинтай дайрчихсан гээд яриад байх юм тэгээд Дулам эгч уйлаад байна гэж ярьж байсан. Тухайн үед намайг буцаад хурим найр болсон гэх газарт ирэх үед Жагардорж байхгүй гэртээ унтаж байсан. Жагардорж өөрийн гэсэн эзэмшлийн машингүй. Хурим найр болж байсан газар Жагардоржтой таараагүй. Жагардорж жолоо төгссөн, машин жолоодож чадна. Жагардорж, талийгаач Нямаа 2 багын найзууд байсан юм. Талийгаач Нямааг нас барсан талаар хэн хамгийн эхэлж харсан талаар мэдэхгүй. Би яг тэр үед эгчийндээ очоод амрах гээд байж байсан. Тэгээд намайг буцаад ирэх үед талийгаач Нямаа нас барсан шургааган байрны урд газар хэвтэж байсан. Тухайн үед надад Раднаадорж ах хүмүүс талийгаач Нямааг Жагардорж машинаар дайрчихсан гээд байна гэж байсан. Тэгээд байж байх үед талийгаач Нямаагийн аав, ээж 2 нь орж ирээд Дулам эгчид танай хүү Жагардорж яагаад миний хүүг дайраад алчихаж байгаа юм бэ, өс хонзонгийн асуудал байсан юм уу гээд яриад байсан. Яг энэ талаар хэн хэн харсан талаар би мэдэхгүй. Тэгээд намайг хурим болж байсан газар буцаж ирэх үед сумаас цагдаа ирсэн байсан. Жагардорж хаана байна гээд асуухаар нь би хамт явъя гэртээ байгаа байх гээд би цагдаа нартай хамт явж Жагардоржийг гэрээс нь авч ирэх тэр үед Жагардорж согтуу архи дарс уучихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-55-57х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч И.Пүрэвсүрэнгийн: “...би Б.Жагардорж, талийгаач Э.Цэрэнням хоёрыг танина. Төрөл садангийн холбоотой. Бид нар холын хамаатан байгаа юм. Би мэдүүлэг өгнө. Би тухайн аймгийн Хайрхан суманд найранд ирсэн юм. 2015 оны 10 сарын 16-ны орой 21 цагийн орчимд хурим найр болж байсан гэрт найран дээр хүмүүстэй байж байх үед гэрийн гаднаас Отгонтөгс гэх охин гадаа хүн үхчихсэн Цэрэнням нас барсан байна гэж хэлсэн. Тэгсэн Цэрэннямын аав Энхтайван, ээж Өлзийжаргал 2 хамгийн түрүүнд очоод гэрээс гүйгээд гарсан. Араас нь найран дээр байсан хүмүүс гараад очсон. Тэгээд би талийгаачийг нас барсан гэх газарт буюу шургаган байрны урд очоод талийгаачийг харахад талийгаачийн нүүр, ам цус болчихсон харагдсан би цагдаад дуудлага өгсөн. Талийгаач Цэрэннямыг хаана, хэрхэн яаж нас барсан талаар би мэдэхгүй. Гэрээс гараад ирэх үед талийгаач шургааган байрны урд газар нүүр, ам нь нил цус болчихсон хэвтэж байсан. Тэр үед хурим найр болж байсан газраас Б.Жагардорж Маяти машинаа уначихсан гэр рүүгээ явж байгаа харагдаж байсан. Отгонтөгс надад хэлэхдээ Жагардорж талийгаач Цэрэннямыг дайрчих вуу яачхав нэг л юм боллоо гээд хэлсэн тэр үед доошоо Жагардорж машинтайгаа явж байх шиг байсан. Тухайн үед ойр ямар ч машин, хөдөлгөөнд ороогүй, хөдлөөгүй байсан. Найр болж байсан гэрийн гадаа бол талийгаач  Э.Цэрэнням, Б.Жагардорж нараас өөр ямар ч хүн байгаагүй. Хоёулахнаа байсан ер нь бол гадаа хүн байгаагүй. Би тухайн үед найр болж байсан газар Б.Жарагдорж болон талийгаач Э.Цэрэнням нарыг ирсэн байсан талаар мэдээгүй. Гадаа Цэрэннямыг нас барсан байна гэж Отгонтөгс хэлэх үед гэрээс гараад харахад талийгаач газар дээшээ хараад нүүр, ам нь цус болчихсон хэвтэж бйасан. Тэр доод үзүүр тойрход машины бөгсны улаан гэрэл асаад нэг машин явж байсан. Тэр нь Б.Жагардорж байсан. Би тэр машины улаан гэрлийг ганц гэрэл байсан уу, 2 гэрэл байсан эсэхийг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-59-60х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч М.Энхзаяагийн: “...2015 оны 10 сарын 16-ны өдөр намайг гэртээ өөрийн нөхөр Жагардоржийн хамтаар байж байх үед 20 цагийн орчимд манай гэрт талийгаач Цэрэнням Самбуугийн хамтаар орж ирээд манай нөхөр Жагардорж, талийгаач Цэрэнням, Самбуу 3 манайд 2 шил архи гурвуулаа хувааж уусан. Тэгээд байж байгаад манай нөхөр Жагардорж найр болж байсан газраас өөрийн ээжийгээ авч ирнэ гээд гарах үед талийгаач Цэрэнням манай нөхөрт хандаж би хамт яваад замдаа гэртээ буучихъя гэж байсан. Тэгээд талийгаач Цэрэнням манай нөхөр Жагардоржийн хамтаар манайхаас 21 цагийн орчим гараад манай нөхөр хүргэн ах Баянмөнхийн 38-07 АРХ улсын дугаартай цагаан өнгийн Маяти маркийн авто машиныг жолоодоод явсан. Тэр үед манай гэрт Самбуу үлдсэн хэсэг байж байгаад харилаа гээд гэрээс гараад явсан. Тэгээд манай нөхөр хэсэг хугацааны дараа нэг их удалгүй 22 цагийн орчимд Маяти маркийн ачааны автомашинаа унаад гэртээ ирсэн. Тухайн үед манай нөхөр ганцаараа ирсэн. Тэгээд Жагардорж гэртээ орж ирээд шууд унтсан. Тухайн үед манай нөхөр согтуу өөрийн өмсдөг гэрийн саарал дээлтэй явж байсан. Гэрт орж ирээд Жагардорж ямар нэгэн зүйл яриагүй. Ээжийг авч ирэх гэсэн чинь ээжийг өөр хүмүүс хүргээд ирнэ гэж байна гэж ярьж байсан. Өөр зүйл яриагүй. Тэгээд манай нөхөр Жагардоржийг унтаж байхад манай гэрт сумын цагдаа орж ирсэн. Тэр үед цаг 00-01 цаг болж байсан байх. Тэгээд манай нөхөр Жагардоржийг аваад гараад явсан. Манай нөхөр төлөв даруу зантай, хүнтэй эвтэй байдаг хүн байгаа юм. Хааяа нэг архи дарс уучихдаг тийм хүн байгаа юм. Тэр үед тэр 2 хамт архи ууж байх үедээ ямар нэгэн байдлаар хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Хурим найрны талаар ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-62-63х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч И.Отгонсүрэнгийн: “...би Б.Жагардорж, талийгаач Цэрэнням нарыг муухан танина. Холын төрөл садангийн холбоотой. 2015 оны 10 сарын 16-ны өдөр би Архангай аймгийн Хайрхан сум Жарантай багт болсон хуриманд ирсэн. Би тухайн үед бие тааруу байсан тул архи дарс нэг их уугаагүй байсан. Би 20 цагийн орчимд унтах гээд Энхбаатар гэх ахын гэрт хэвтэж байх үед манай найз Болороо орж ирсэн. Тэгээд бид 2 жоохон хуучлаад би гал түлээд зуухны урд сууж байхад талийгаач орж ирээд үүдэн дээрээс буцаад гараад явсан гэж Болороо надад хэлсэн. Би тухайн үед хэн орж ирээд гарсанг мэдээгүй. Тэгээд байж байх үед Болормаагийн нөхөр орж ирээд Болормааг явах уу гээд тэр 2 гараад явсан. Тэгээд би нэг эм уучихаад унтаад өгсөн. Тэгээд байж байхад нэг их удалгүй хүмүүс орилоод уйлаад ороод ирсэн. Юу болсон талаар асуухад Цэрэнням гадаа уначихсан байна. Нүүр ам нь нил цус болчихсон байна гэж хүмүүс ярьж байсан. Тэр үед би айгаад угаасаа гараагүй. Яг юу болсон талаар би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-65х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Самбуудоржийн: “...Э.Цэрэнням бид хоёр багаасаа найз нөхөд хүмүүс. Б.Жагардорж манай ээжийн төрсөн ахын хүүхэд. Би мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2015 оны 10 сарын 16-ны өдөр би Хайрхан сумын төв рүү хүн хүргэж өгсөн. Хүнээ хүргэж өгчихөөд би бензин авах гээд клонк дээр очтол талийгаач Э.Цэрэнням надтай таараад миний мотоцикль ямар ч тоггүй болоод зогсчихлоо хоёулаа хамт гаръя гэж хэлсэн. Тэгээд бензин авч гараад гэрт нь очтол ээж нь найранд явж ирээд буцаагаад бид хоёрыг хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгээд бид гурав гуравлаад ээжийг нь хүргэж өгчихөөд үхрийг нь туугаад явж байтал ар талаас сундлаатай мотоцикль ирсэн. Гэтэл Хах, Амбуу гэдэг хоёр залуу байсан. Тэгээд тэр хоёр нэг шил архи гаргаад тэр гурав хувааж уусан. Тэгээд бид хоёр үхрийг нь тууж ирчихээд би гэртээ харилаа гэтэл талийгаач намайг чи намайг Жагарын гэрт хүргээд өгчих надад хоёр шил архи байна гэж хэлсэн. Би чи хаанаас авсан юм бэ гэж асуухад төвөөс авсан гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Жагардоржийн гэрт очоод нөгөө хоёр шил архиа хувааж ууцгаасан. Тэрийгээ ууж дуусаад Жагардоржийг ээжийгээ манай ээжтэй хамт найрнаас авч ирнэ гээд гэрээсээ гархад нь эхнэр нь битгий яв гээд зууралдсан. Гэтэл талийгаач эхнэрээс нь зуурсан чинь эхнэр нь талийгаачийг битгий яв манайд хоночих гэж хэлтэл хөгшин нь явахгүй бол болохгүй мал дээр хүн байхгүй гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр маяти машинаа асаагаад цуг явсан. Би тэднийд жоохон сууж байгаад гэртээ хариад унтсан. Жагардорж бол гайгүй байсан. Талийгаач нилээд согтуу байсан. Ойр зуурын юм ярисан. Ямар нэгэн маргаан болоогүй. Би Жагардоржийнд нилээд байж байгаад гарсан. Хаашаа явсныг нь бол хараагүй. Жагардоржийнх манай урд талд 500 орчим метр зайтай. Талийгаачийх манайхаас бас 500 орчим метр зайтай манай хойд талд байдаг...” гэх мэдүүлэг /хх-67х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч М.Баянмөнхийн: “...би Б.Жагардоржийн хүргэн ах нь байгаа юм. Харин талийгаач Цэрэннямтай садан төрлийн холбоо байхгүй. Би мэдүүлэг өгнө. Би уг хуримийн талаар мэдэхгүй. Би 2015 оны 10 сарын 15-ны өдөр отроор Баянбулаг гэх газар малаа хараад байж байсан. Би тэр хурим найранд очоогүй. 38-07 АРХ улсын дугаарай Маяти маркийн автомашин миний эзэмшлийн машин байгаа юм. Би уг авто машиныг 2012 онд худалдаж авч байсан. Миний машины урд талын сэткэн нүүр нь буруу талаараа хагарсан, буруу талын тольны таг хаягдсан, урд гупер буруу талаараа бага зэрэг хазайсан, буруу талын хойд дохио хагарсан, урд хамар бага зэрэг хонхор байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-69х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Н.Раднаадоржийн: “...би Б.Жагардорж болон талийгаач Цэрэнням нарыг танина. Талийгаачтай төрөл садангийн холбоотой. Би мэдүүлэг өгнө. 2015 оны 10 сарын 16-ны өдөр хурим найр болсон юм. Тэр үед би бэргэнд явж ирэх үедээ нилээд согтуу ирсэн юм. Тэгээд би нэг хэсэг тасраад унтчихсан байсан. Тэгээд намайг унтаж байхад хүмүүс намайг сэрээгээд талийгаач Цэрэннямыг нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараад харахад талийгаачийг аав Энхтайван шургаагаар барьсан байшингийн урдхан талд талийгаач Цэрэннямыг тэврээд орилоод уйлаад байж байхаар нь би Энхтайван ахыг очиж аваад Энхбаатарын байранд оруулж ирээд хажууд нь хараад сууж байсан. Тэгээд байж байх үед хэсэг хугацааны дараа сумын төвөөс эмч, цагдаа нар ирсэн. Би тухайн үед яг юу болсон талаар сайн мэдэхгүй. 2015 оны 10 сарын 16-ны өдөр хурим найр болж байсан юм. Тэр үед би нилээд их архи ууж муудсан орж гараад хэвтэж байх үед Цэрэнням гадаа нас барсан байна гэж хүн надад хэлээд би гэрээс гарсан юм. Тэр үед талийгаачийн аав Энхтайван талийгаачийг тэврээд уйлаад байх үед нь би очиж салгаад Энхтайван ахыг Энхбаатарын гэрт авч орсон. Тэгээд найранд байсан хүмүүс хамт байж байх үед талийгаачийн аав, ээж 2 Б.Жагардоржийн ээж Дуламд хандаж танай хүү яагаад манай хүүг дайраад алж байгаа юм бэ гээд уйлаад орилоод байсан. Хүмүүсийн ярьж байгаагаар бол талийгаачийг Б.Жагардорж машинаар дайраад алчихсан юм ярьж байсан. Би уг хэргийн талаар үнэхээр сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-70-71х/   

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч А.Отгонбаярын: “...би хүмүүсээс Жагардорж нь Э.Цэрэннямыг машинаараа Энхбаатар ахын намаржаан дээр дайрсан гэж сонссон. Би тухайн үед тэнд байгаагүй. Энхбаатар ахых Жарантай багийн төвийн дээд талын хүрэн чулууны ам гэх газар зусдаг байсан. Намарждаг газар нь бол Ороох гэдэг нэртэй газар...” гэх мэдүүлэг /хх-252х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Р.Намхайнямбуугийн: “...би хүмүүсээс тухайн үед Б.Жагардорж нь Э.Цэрэннямыг машинаараа Энхбаатар ахын намаржаан дээр дайрсан гэж сонссон. Манайх тэдний урд хамар дээгүүр даваад байдаг юм. Энхбаатар ахых Жарантай багийн Ороох гэдэг нэртэй газар намарждаг юм...” гэх мэдүүлэг /хх-253х/ 

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн шинжээч Ц.Бямбадоржийн: “...2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаагч Д.Баттогтохын тогтоолоор хохирогч Э.Цэрэннямын гэх хатаасан цус, 38-07 АРХ улсын дугаартай автомашины доод эд ангиас бэхжүүлсэн гэх арчдасд шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр хохирогч Э.Цэрэннямын гэх цус нь 1 дүгээр бүлгийн харьяалалтай гарсан. Автомашины доод эд ангиас авсан арчдас үзлэгээр бага хэмжээтэй толбийг том марлаар бэхжүүлсэн байсан нь тоос шороогоор хамт бохирлогдсон хар саарал өнгийн зүйл байсан. Үүн дээр цус илэрсэн эсэхийг устөрөгчийн хийт ислээр шинжилхэд урвал өгч байсан. Бүсийн харьяаллийг леттесийн аргаар шинжилхэд уг арчдас дээрх цусны хэмжээ болон бохирдлоос шалтгаалан урвал явагдахгүй тус бүлгийн харьяаллийг тогтоох боломжгүй байна гэсэн дүгнэлт өгсөн. Арчдас дээрх цусны хэмжээ болон бохирдлоос шалтгаалан бүлгийн харьяалал тогтоох боломжгүй байсан. Мөн ялгах боломжгүй байсан. Учир нь цус болон бохирлогдсон хэмжээнээс шалтгаалсан. 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаагч Д.Баттогтохын тогтоолоор сэжигтэн Б.Жагардоржийн гэх саарал өнгийн дээлэнд шинжилгээ хийсэн. Сэжигтэн Б.Жагардоржийн саарал өнгийн даавуун дээлний захны эмжээр хэсэгт 0.3х1 см хэмжээтэй цус илэрсэн. Тухайн дээлний зах хэсэгт илэрсэн цус маш бага хэмжээтэй байсан тул леттесийн аргаар шинжилхэд урвал явагдаагүй. Ийм учир бүлгийн харьяалал тогтоох боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-121-123х/  

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн шинжээч Ц.Бямбадоржийн: “...шинжилгээнд Э.Цэрэнням гэсэн бичигтэй марьлд шинжгээсэн хүрэн өнгийн зүйл 38-07 АРХ дугаартай Маяти маркийн автомашины доод эд ангиас илрүүлж бэхжүүлэн авсан цус мэт зүйлийн дээлийг марльд болон хөвөнд шингээсэн саарал өнгийн зүйлч ирсэн. Цус байгаа эсэхийг уг төрөгчийн хэт ислээр шинжилэхэд автомашины доод эд ангиас бэхжүүлсэн гэх арчдас дээр цусны урвал сул өгч байсан тул цус илэрсэн гэж дүгнэлт өгөх үндэс болсон. Тэгээд цусны бүлгийн харьяалалыг Ляттесийн аргаар шинжлэхэд арчдас дээрх цусны урвал явагдаагүй тул бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй байна гэж үзсэн. Харин Э.Цэрэннямын гэх хатаасан цус нь А, В улаан боолттой наалдаж өгсөн тул АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна гэсэн дүгнэлт гарсан. Би тухайн үед хариулах боломжтой асуултанд хариулт өгсөн. Хариулах боломжгүй байсан асуултыг, гаргасан дүгнэлтээрээ дурдаж өгөөгүй дурдан гаргасан байна. Шинжилгээнд ирүүлсэн автомашины доод эд ангиас илрүүлж бэхжүүлж авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйл нь цус мөн байсан ба шинжилгээнд тэнцэж байсан гэхдээ бүлгийн харьяалалыг тогтоох болон хүн, амьтаныг ялгах боломжгүй байсан учир нь ирүүлсэн ... бохирдол ихтэй, цусны хэмжээ бага байсан. Тиймээс хүн, амьтаны альных нь цус болохыг тогтоох боломжгүй байсан. Уг асуултанд хариулах боломжгүй байсан учир нь 38-07 АРХ улсын дугаартай маяти маркийн автомашины доод нугаснаас илэрүүлж бэхжүүлэн авсан гэх арчдас нь шинжилгээнд тэнцэж байсан болохыг уг цус хүн амьтаны алиных нь болох, бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй байсан учраас цусыг талийгаач Э.Цэрэннямын цустай харьцуулах шинжилгээ хийх боломжгүй байсан. Шинжилгээнд ирсэн арчдас нь бохирдол ихтэй бага хэмжээтэй цус байсан тул уг асуултанд хариулт өгөх боломжгүй юм. Шинжилгээнд ирүүлсэн арчдас нь бохирлогдсон бага хэмжээтэй цус байсан учраас цаг хугацааг нарийвчлан тогтоох ямар ч боломж байхгүй. Шинжилгээнд ирүүлсэн цус нь арчдас хэлбэрээр марьлд шингээж ирсэн байсан учраас уг цусны чиг хаанаас хэр ойроос туссан, цацарсан эсэхийг тогтоох боломжгүй байсан. Шинжилгээнд 38-07 АРХ улсын дугаартай автомашин дотроос хурааж авсан гэх дугуйн төмөр торцов 1 ширхэг, манеуль 1 ширхэг тус тус ирсэн. Дээрх эд зүйлд үзлэг хийхэд төмөр торцов, төмөр манеуль зэрэгт цус байгаа эсэхийг мөнгөн ус төрөлийн хэт лазараар шинжлэхэд торцов, манеуль хоёрт аль алинд нь цусны урвал өгөөгүй тул цус илрээгүй гэж дүгнэлт гаргасан учир мөрдөн байцаагчийн шинжилгээ хийлгэх тогтоол дээр дурьдсан 2, 3, 4 дүгээр асуултанд хариулт өгөх боломжгүй байсан. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн сэжигтэний өмсөж явсан гэх дээлний зах хэсэгт 0.3-1 см хэмжээтэй бүдэг хүрэн өнгийн толбо үүссэн ба цус байгаа эсэхийг уг төрлийн хэт ислээр шинжилэхэд цусны урвал өгсөн тул цус илэрсэн гэж дүгнэлт өгсөн. Харин бүлгийн харьяалалыг тогтоохоор латтесийн аргаар шинжлэхэд дээлний зах дээрх 0.3-1 см хэмжээтэй цусанд урвал явагдаагүй тул бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй байсан. Тийм учраас уг цус хүн, амьтаны алиных нь цус болохыг тогтоох боломжгүй байсан. Шинжилгээнд тэнцсэн цус нь 0.3-1 см хэмжээтэй бага хэмжээний хатаасан цус байсан учраас Мөрдөн байцаагчийн асуусан 2, 3, 4, 5, 6 дугаар асуултанд хариулах боломжгүй юм. Шинжилгээнд ирсэн дээлний зах дээрээс илэрсэн цус нь хатсан цус байсан учир толбо үүссэн хугацааг тогтоох боломжгүй юм. Уг цусны бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй байсан учир уг цусны толбо үүссэн үед хүн хөдөлгөөнтэй байсан эсэх зэргийг тогтоох боломжгүй. Хүн амьтаны алиных нь цус болохыг тогтоох боломжгүй учраас дээрх асуултуудад хариулах боломжгүй байсан. Шинжилгээнд ирсэн хохирогчийн өмсөж явсан гэх дээл, шаргал өнгийн цамц, хар өнгийн өмд, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн түрсик, шар өнгийн арьсан гутал зэрэг дээрээс цуг илэрсэн. Шаргал өнгийн цамц, хар хөх өнгийн дженсин өмд, цэнхэр өнгий дээл, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн футболкан дээрээс илэрсэн цус нь АВО системээр O/I/ бүлгийн харьяалалтай байсан. Харин үлдсэн хувцаснууд дээр үүссэн цус нь хэмжээ болон материалын онцлогоос шалтгаалан урвал өгөөгүй учир бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй байсан учир мөрдөн байцаагчийн асуусан 2, 3, 5 дугаар асуултад хариулт өгөх боломжгүй байсан. 4, 7, 6 дугаар асуултанд мөр судлал болон химийн шинжээч нар хариулт өгөх ёстой байсан учир хохирогчийн өмсөж явсан гэх хувцасыг химийн шинжилгээнд шилжүүлсэн. Мөн мөрдөн байцаагч нарын шинжилгээ хийлгэх тогтоолтой танилцаж гарын үсээ шинжээч нар зурдаг тамга дардаггүй. Харин өөрийн гаргасан дүгнэлтийг батаглгаажуулж тамга дардаг байсан...” гэх мэдүүлэг /хх-187-191х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн шинжээч Б.Ламчингийн: “...би мөрдөн байцаагчийн шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу хохирогчийн өмсөж явсан хувцасанд шинжилгээ хийхдээ өөрийн тусгай мэдлэгт тохирсон буюу мөрдөн байцаагийн тогтоол дээр дурьдсан 4 дүгээр асуултанд хариулт өгч дүгнэлт гаргасан. Тэгээд хохирогчийн өмсөж явсан хувцасыг мөр судлалын лобароторын эрхлэгч Ж.Баттулгад шилжүүлсэн байгаа. Миний гаргасан дүгнэлт үнэн зөв...” гэх мэдүүлэг /хх-193-194х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн шинжээч Ж.Баттулгийн: “...би мөрдөн байцаагчийн хохирогчийн өмсөж явсан гэх хувцасанд шинжилгээ хийлгэх тогтоолын 3, 6, 7 дугаар асуултанд өөрийн тусгай мэдлэгийн дагуу дээрх асуултанд хариулт өгч 5264 гэсэн дугаартай дүгнэлтийг гаргасан. Мөрдөн байцаагчийн сэжигтэний өмсөж явсан гэх хувцасанд шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу 5, 6 дугаар асуултанд өөрийн тусгай мэдлэгийн дагуу хариулт өгсөн. 5263 дугаартай дүгнэлт гаргасан. Мөрдөн байцаагчийн шинжилгээ хийлгэх тогтоол дээр дурьдсан асуултууд мөр судлал, хими, биологийн шинжээч нарт тавьсан асуултаад тусгагдсан байсан учир өөрийн тусгай мэдлэгт тохирох асуултанд хариулт өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-196х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн шинжээч Х.Наранбаатарын: “...тухайн осол хэрэг гарсан гэх газар хийсэн үзлэгийн тэмдэглэл холбогдох хүмүүсээс өгсөн мэдүүлэг зэрэгтэй танилцаж дүгнэлт гаргасан. Дүгнэлтэд 38-07 АРХ улсын дугаартай Маяти маркын автомашиныг жолоодож явсан жолооч Б.Жагардорж замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан согтууруулах ундааны зүйл сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, мансууруулах бодис хэрэглэсэн мөн ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөны улмаас уг осол гарсан байна гэсэн дүгнэлт гаргасан. Б.Жагардорж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангилалын хүчинтэй үнэмлэхтэй байсан. Жолооч Б.Жагардорж нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 7.6 заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг осол гарсан. Осол гарсан газар нь хот айлын гадаа хөдөө хээр байсан тул замгүй гэж үзэж үндэслэл болдог учир осол гарсан газрыг замгүй газар гэж үзсэн. Тухайн үед жолооч Б.Жагардорж нь Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д зааснаар жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчины байдлыг биеэр шалгаж байр эзлэх хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалт болон дээр дурьдсан 2.7а заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна. Сэжигтэн Б.Жагардорж нь В ангилалын эрхийн үнэмлэхтэй атлаа ачааны автомашин жолоодож явсан нь замын хөдөлгөөний дүрмийн 2.1а-д зааснаар жолооч нь тухайн тээврийн хэрэгсэлд тохирох эрхийн үнэмлэхтэй байна гэсэн заалтыг зөрчсөн байна. ачааны автомашиныг С ангилалын эрхийн үнэмлэхтэй жолооч жолоодох ба В ангилалын эрхийн үнэмлэхтэй жолооч ачааны автомашин жолоодсон нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн зөрчил юм...” гэх мэдүүлэг /хх-198х/

    * Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 91 дугаартайд дүгнэлтэд: “...1.Талийгаач Э.Цэрэннямыын цогцост шүүх эмнэлгийн шинжилгээгээр, оношын 1-рт тусгагдсан гавал тархины амьдрах боломжгүй, хавсарсан, хүнд гэмтлийн шинж тэмдгүүд, 2-рт тусгагдсан түүний хүндрэлүүд, 3-рт тусгагдсан шинэ гэмтлүүд тогтоогдсон. 2. Учирсан гэмтлүүд нь хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлийн цохих, цохигдох, мохоо болон ирмэгтэй зүйлийн цохи, цохигдох, шүргэх, нидрэгдэх олон удаагийн үйлчлэлээр үсснэ. Дотор эрхтэний доргилт нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр буюу газарт унах үед үүсэх боломжтой. 3. Учирсан гэмтлүүд нь бүгд тусдаа шинэ гэмтэл байна. 4. Талийгаачийн гавал тархинд үүссэн гэмтлүүд 1-2 удаагийн хязгаарлагдмал болон хязгаарлагдмал биш гадаргуутай мохоо зүйлийн цохио, цохигдох үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 5.Талийгаач нь гавал тархины амьдрах боломжгүй, хавсарсан, хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 6. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй. 7. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдоогүй. 8. Талийгаачийн цусанд 1.9 промиль этилийн спирт илэрсэн нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсаныг харуулж байна. Ходоодны агууламжинд 6.5 промиль этилийн спирт илэрсэн нь амьд байх үедээ их хэмжээний архи согтуурууоах ундааны зүйл хэрэглэсэн боловч цусанд бүрэн шимэгдэж амжаагүй байдлыг илтгэнэ. 9. Талийгаач нь цоликлон системээр 1-р бүлгийн цустай байна. 10. 2015 оны 10 сарын 17-ны 19 цаг 40 минутын үед шинжилгээнд орох үед илэрч байсан шинж тэмдэгүүдээс үзвэл нас бараад 24 цаг орчим болсон байх боломжтой байсан...” гэх дүгнэлт /хх-76х/

    * Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 9614 дугаартай дүгнэлтэд: “...1. Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Э.Цэрэннямын гэх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна. 2. 38-07 АРХ дугаартай маяти маркийн автомашины доод эд ангиас илрүүлж бэхжүүлсэн цус мэт зүйлийн дээж дээр цус илэрсэн. Бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт /хх-90х/

    * Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 9617 дугаартай дүгнэлтэд: “...1.Шинжилгээнд ирүүлсэн 38-07 АРХ дугаартай маяти машины бүхээг дотроос хураан авсан гэх дугуйн төмөр торцов, төмөр манеуль дээр цус илрээгүй...” гэх дүгнэлт /хх-94х/

    * Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 9620 дугаартай дүгнэлтэд: “...1.Шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн Б.Жагардоржийн гэх саарал өнгийн даавуун дээлэн дээр цус илэрсэн. Бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт /хх-99х/

    * Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 9618 дугаартай дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн талийгаачийн өмсөж явсан гэх цэнхэр өнгийн дээл, шаргал өнгийн урдаа цахилгаантай ноосон цамц, хар өнгийн өмд, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн турсик, шар өнгийн арьсан түрийтэй гутал 1 хосод шатах тослох материал илрээгүй.
    Жич: Шинжилгээнд ирүүлсэн талийгаачийн өмсөж явсан гэх цэнхэр өнгийн дээл, шаргал өнгийн урдаа цахилгаантай ноосон цамц, хар өнгийн өмд, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн турсик, шар өнгийн арьсан түрийтэй гутал 1 хосыг мөр судлалын лабораторийн эрхлэгч Ж.Баттулгад хүлээлгэн өгөв...” гэх дүгнэлт /хх-102х/

    * Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 5264 дугаартай дүгнэлтэд: “...1.Шинжилгээнд ирүүлсэн дотоожны зүүн ташаа, дээлний зүүн ар талд бөөрний орчим үүссэн цус мэт улаан хүрэн өнгийн зүйл хүний биеийн зүүн ар талын бөөрний орчмоос дотор талаас гадна тал руу гарсан байна. 2. Дээлний энгэр болон хормой хэсэгт бохирллогдсон цус мэт улаан хүрэн өнгийн зүйл гадна талаас бохирлогдсон байна. Харин биеийн аль хэсгээс ямар байдалтай гарсныг тогттоох боломжгүй байна. 3.Хувцсанд бохирлогдсон цус мэт улаан хүрэн өнгийн зүйл ямар зайнаас бохирлогдсон болохыг тогтоох боломжгүй байна. 4. Хувцсанд бохирлогдсон цус мэт улаан хүрэн өнгийн зүйл нь хөдөлгөөний ямар үед үүссэн болохыг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт /хх-106х/

    * Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 9619 дугаартай дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн цахилгаантай улбар шар өнгийн цамц, хар хөх өнгийн дженсэн өмд, цэнхэр өнгийн дээл, саарал өнгийн дотуур өмд, хар хөх өнгийн дотоож, түрийтэй шаргал өнгийн хос гутал, дээлийн шар өнгийн бүс, хар өнгийн футболкан дээр цус илэрсэн. 2. Цахилгаантай улбар шар өнгийн цамц, хар хөх өнгийн дженсэн өмд, цэнхэр өнгийн дээл, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн футболкан дээрх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна. 3. Хар хөх өнгийн дотоож, түрийтэй шаргал өнгийн хос гутал, дээлийн шар өнгийн бүсэн дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна. 4. Хар өнгийн тэлээн дээр цус илрээгүй...” гэх дүгнэлт /хх-109х/

    * Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 5263 дугаартай дүгнэлтэд: “...1. Шинжилгээнд ирүүлсэн цамцанд үүссэн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон зүйл нь хүний биеийн зүүн талаас гарсан байж болно. 2.Бохирлогдсон зүйлийг ямар зайнаас бохирлогдсон болохыг тогтооох боломжгүй байна. 3. Цамцанд бохирлогдсон цус мэт улаан хүрэн өнгийн зүйл нь хөдөлгөөний ямар үед үүссэн болохыг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт /хх-112х/

    * Архангай аймгийн Засаг даргын дэрэгдэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2015 оны 11 сарын 26-ны өдрийн 78 дугаартай дүгнэлтэд: “...38-07 АРХ улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Б.Жагардорж нь Монгол Улсын ЗХД-ийн 2.7. жолооч дор дурдсан зүйлийг хориглоно. 
    а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.
    ЗХД-ийн 2.5.а-д Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдох бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 
    ЗХД-ийн 2.5.б-д Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх,
    ЗХД-ийн 2.5.в-д зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овогт нэр, хаягийн мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 
    2.Осол гарсан газар нь замгүй, хуурай, тэгш хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй байсан нь осол гарахад нөлөөлөөгүй. 3. Жолооч Б.Жагардорж нь Цагдаагийн байгууллагын тоо бүртгэлийн нэгдсэн сангийн жолоочийн санд тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангилалын 725998 тоот эрхийн үнэмлэхтэй байна...” гэх дүгнэлт /хх-125-126х/

    * Архангай аймгийн Засаг даргын дэрэгдэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 04 сарын 26-ны өдрийн 28 дугаартай дүгнэлтэд: “...1. Жолооч Б.Жагардоржийн осол гарах үед жолоодож явсан MIGHTY маркийн 38-07 АРХ дугаарын тээврийн хэрэгслийг “С” ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй жолооч жолоодно. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч Б.Жагардорж нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. “В” ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй жолооч “С” ангилалын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан нь уг осол гарахад нөлөөлсөн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-258х/

* Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1127 дугаартай дүгнэлтэд: “...1. 38-07 АРХ улсын дугаартай Маяти маркийн машины дотор баруун доод талд байх хар хайрцагны тагнаас авсан гэх 3 ширхэг толбонд цус илрээгүй...” гэх дүгнэлт /хх-182х/
    
    * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн сэжигтэн яллагдагч Б.Жагардоржийн: “...би өмгөөлөгчөр В.Удвалыг сонгон авсан. Өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө. Надад байцаалт өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би мэдүүлэг өгнө. Би ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэж байна. Би зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироосон хэрэгт яллагдаж байгаа. 2015 оны 10 сарын 16-ны өдөр намайг гэртээ өөрийн эхнэр Энхзаяагийн хамтаар байж байх үед 18-19 цагийн хооронд талийгаач Э.Цэрэнням, Самбуу 2 манайд мотоцикльтой ирсэн. Тэр хоёр архи авч ирсан. Тэр хоёрын авч ирсэн 2 шил архийг Самбуу, талийгаач Цэрэнням бид 3 хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусаад найр болж байгаа газар очиж өөрийн ээжийг очиж авах санаатай явах үед Цэрэнням надтай хамт явъя гээд миний жолоодож явсан 38-07 АРХ улсын дугаартай Маяти маркийн машинд суугаад би машинаа жолоодоод найр болж байсан газар очоод би шургаагаар барьсан байрны урд очоод зогсоон. Тэгээд машинаас буугаад ирэх үед гадаа Баатар ах болон түүний эхнэр байсан. Тэр үед миний санаж байгаагаар талийгаачийг юу болоод байгаан далжигнаад байгаарай гээд Баатар ах талийгаачид хэлээд байсан. Тэхээр нь би тэд нарыг орхиод Баатар ахын байранд ороод ээжтэйгээ уулзаад явах уу гэж асуухад ээж надад хандаж Баатар ахаар чинь хүргүүлэнэ гэж хэлсэн. Тэгхээр нь би явлаа шүү гэж хэлээд байшингаас гараад машин дотроо орж суух үед талийгаач миний машины буруу талд ганцаараа зогсож байсан. Тэгхээр нь би явлаа шүү гэж хэлээд машинаа жолоодоод хөдлөөд явсан. Тэгээд би өөрийн гэртээ хариад унтаж байх үед сумын 2 цагдаа манайд ирээд намайг аваад найр болж байсан газар очсон. Намайг тэгээд цагдаа нар машинаас буулгаагүй. Би хүнтэй ямар нэгэн байдлаар уулзаагүй. Тэгээд нилээд удаж байгаад цагдаа нар надад Цэрэннямыг нас барсан, намайг дайрсан гэж хүмүүс ярьж байна гэж хэлсэн. Би тухайн үед гайгүй байсан, болж байгаа бүх үйл явдалаа мэдэж байсан. Би талийгаач Э.Цэрэннямтай тэгж маргалдаагүй гэж бодоод байгаа юм. Намайг машинаа асаагаад гэр рүүгээ явах гэж байх үед талийгаач ганцаараа миний машины буруу талд зогсож байсан. Би тэр үед нь өөрийн талын хаалгыг онгойлгож би явлаа шүү гэж хэлэхэд талийгаач за за би үлдлээ гэж хэлж байх шиг байсан. Би тэгээд хөдлөөд машинтайгаа яваад өгсөн. Тухайн үед талийгаач халамцуухан байсан. Би талийгаач Цэрэннямтай ямар нэгэн байдлаар хэрэлдэж маргаагүй. Надад тийм юм мэдэгдээгүй том машин болохоор мэдэгдээгүй байж магадгүй. Надад лав тийм зүйл мэдэгдээгүй. Би талийгаачтай найз нөхөд багаасаа найзалсан хүмүүс байгаа юм. Би тэр талаар сайн санахгүй байна. гадаа ямар ч байсан харанхуй болчихсон байсан. Би тухайн үед архи уусан байсан. Өөрийгөө мэдэж байсан учир тухайн үед болсон асуудлыг санаж мэдэж байна гэж бодож байна. Би үнэхээр талийгаачийг дайрчихсан бол хохирол төлбөрийг нь хохирогч нар төлж барагдуулъя.
Миний урьд өмнө сэжигтнээр өгсөн байцаалт үнэн зөв. Надад урьд өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар би уг хэргийг үйлдсэн нь тогтоогдож байгаа бол би зүйл ангийн хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед хурим найр болж байсан газар талийгаач Цэрэннямтай уулзаж байх үедээ харилаа гээд машинаа асаагаад явснаа мэдэж байна. Гэхдээ би талийгаач Цэрэннямыг 38-07 АРХ улсын дугаартай Маяти маркийн автомашинаар дайрсан болох талаараа мэдэхгүй байна. Би дайрсан гэж бодохгүй байна. Би хохирогч нарт учирсан хохиролыг төлж барагдуулаагүй байгаа, би хохирогч нарыг нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-144-147, 149-150х/ 

* Мөрдөн байцаалтын шатанд ял өөрчлөн сонсгож яллагдагчаар өгсөн сэжигтэн яллагдагч Б.Жагардоржийн: “...Би тухайн үед осол болохыг мэдээгүй. Хэрвээ мэдсэн бол надад хэргийн газрыг орхиж зугтаах санаа зорилго бол байхгүй байсан. Би өөрийн найзыгаа дайрсан бол юу гэж орхиод зугтах вэ дээ. Би талийгаач Э.Цэрэннямтай хар багийн найзууд байгаа юм. Намайг уг өдөр гэртээ хариад унтаж байх үед сумын цагдаа ирээд намайг хүн дайрсан байна гээд аваад явсан. Тэгээд би хэргийн талаар мэдсэн бусад байдлын талаар бол урьд өмнө өгсөн мэдүүлэг дээрээ үнэн зөв тодорхой хэлж мэдүүлсэн байгаа. Би тэр үед талийгаач Э.Цэрэннямыг өөрийн жолоодож явсан 38-07 АРХ улсын дугаартай Маяти маркийн автомашинаар дайрч амь насыг нь хохироосон талаараа мэдээгүй. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Би В ангилалын жолооны үнэмлэхтэй. Надад тийм санаа зорилго байгаагүй. Би тухайн үед осол болж талийгаач Э.Цэрэнням амь насаа алдсан талаар ч мэдээгүй байсан. Намайг гэртээ унтаад байж байх үед сумын цагдаа ирээд хэлэх үед осол болсон талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-255х/ 
* Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-5х/
* Фото зургийн үзүүлэлт /хх-6-7, 17, 22-23, 77-80, 115-120х/
* Ослын газрын схем зураг /хх-9х/
* Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15-16х/
* Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-86х/
* Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн засаг даргын 2015 оны 10 сарын 18-ны өдрийн 178 дугаартай тодорхойлолт /хх-151х/
* Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн засаг даргын 2015 оны 10 сарын 18-ны өдрийн 177 дугаартай тодорхойлолт /хх-152х/
* Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн засаг даргын 2016 оны 05 сарын 06-ны өдрийн 114 дугаартай тодорхойлолт /хх-152х/
* Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-156-157х/
* Хохирлын баримт /хх-160-165х/ зэрэг болно. 

Шүүгдэгч Б.Жагардорж нь 2015 оны 10 дугаар арын 16-ны орой Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн нутаг дэвсгэр Ороох гэх газарт согтуугаар 38-07 АРХ улсын дугаартай М.Баянмөнхийн эзэмшлийн ачааны Маяти маркийн автомашиныг жолоодон явахдаа тээврийн хэрэгсэлийн аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж зам тээврийн осол гарган Э.Цэрэннямыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: хохирогч Г.Өлзийжаргалын “...Тэр үед 20-21 цагийн орчимд хүргэний талыхан явцгаасан. Тэр үед хүргэний талыхан 2 машинтай ирсэн гэж байсан. Тэгээд бид нар хүргэний талыхныг гаргаж өгчихөөд нэг айраг цагаа тойруулаад дуулж хуурдах гээд сууж байх үед гэрийн гаднаас Отгонтөгс гэх хүүхэн гүйж орж ирээд Цэрэннямыг машин дайрчихаад явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрч байсан хүмүүс бүгд гараад хартал манай талийгаач хүү шургаагаар барьсан амбаарны урд цус нөжтэйгээ холилдчихсон хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Энхтайваны “...Б.Жагардоржыг машинтайгаа хөдлөхөд Цэрэнням ах дээшээ хараад уначихсан доороос нь гарч ирсэн гэж байсан. Толгой нь ертөнцийн зүгээр баруун урагшаа юм уу баруун тийшээ харсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч П.Отгонтөгсийн “...хурим найр болж байсан газраас уруудаад нэг цагаан өнгийн өндөр ачаатай хойд талын нэг улаан гэрэл нь асчихсан авто машин үзүүр ороогоод явж байхаар нь Б.Жагардоржийн өглөө унаж явсан машин мөн байна гэж бодоод талийгаач Цэрэннямыг Жагардорж ямар нэгэн байдлаар цохиж зодсон ч юм уу эсвэл машин тэргээр дайрсан юм болов уу гэж бодсон...” гэх мэдүүлэг, гэрч Э.Намхайнямбуугийн “...Б.Жагардорж 38-07 АРХ улсын дугаартай маяти маркийн авто машинаа жолоодоод машинаа хаазлаад маш хурдтай хөдлөөд явсан. Тэр үед талийгаач Цэрэнням Б.Жагардоржийн жолоодож хөдөлсөн машины хойно газар хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Энхбаатарын “...Намхайнямбуу хоолны гэрээс гарч ирээд байж байх үед Б.Жагардорж өөрийн жолоодож явсан Маяти маркийн цагаан өнгийн 38-07 АРХ улсын дугаартай авто машиныг жолоодоод ганцаараа маш их хурдтай хөдлөөд давхиад явсан. Тэр үед машины доороос юм уу, цаанаас нь юм уу сайн мэдэхгүй байна. Талийгаач Цэрэнням газар унаад газар хэвтчихсэн байдалтай байж байсан гэж сүүлд нь надад хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Амаржаргалын “...21 цагийн орчимд манай эхнэр хүүхдээ хөхүүлж хүүхдээ унтуулах гээд Энхбаатар ахын байшинд орж байж байгаад буцаад хурим болж байсан гэр рүү ирэх замдаа талийгаачийг шургаагаар барьсан байшингийн урдхан талд газар дээшээ хараад ухаангүй нүүр ам нь цус болчихсон байх үед таараад тэгээд найр болж байсан гэрт орж ирээд талийгаач Цэрэннямыг нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч И.Пүрэвсүрэнгийн “...2015 оны 10 сарын 16-ны орой 21 цагийн орчимд хурим найр болж байсан гэрт найран дээр хүмүүстэй байж байх үед гэрийн гаднаас Отгонтөгс гэх охин гадаа хүн үхчихсэн Цэрэнням нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг болон шүүгдэгч Б.Жагардоржийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Б.Жагардоржид холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг 2016 оны 02 сарын 29-ний өдөр шүүхэд шилжүүлэхдээ уг яллах дүгнэлтэнд “...Б.Жагардорж нь осолын газрыг санаатай  орхиж зугтаасан...”  гэсэн замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт дурдагдсан байсан бөгөөд шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг тодруулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэж байжээ. Учир нь замын цагдаагийн байцаагч нь хэргийн үйл баримт, фактыг тогтоон бэхжүүлэх үүрэгтэй, бөгөөд тэдэнд  хууль хэрэглэх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байна. Хэргийг мөрдөн байцаалтанд буцаасны дараа Б.Жагардоржийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг прокурор тодруулалгүй, зөвхөн яллагдагчийг нэг удаа байцаан хэргийг дахин шүүхэд ирүүлэхдээ Б.Жагардоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ял сонсгож, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх бөгөөд прокурор уг зүйлчлэлийг хэрэгт авагдсан баримтаар нотолж чадахгүй байх тул Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан зарчмыг баримтлан Б.Жагардоржид холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 гэсэн зүйл ангийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 
Шүүгдэгч Б.Жагардоржийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, талийгаач Э.Цэрэннямын амь нас хохирсон, үйлдэл хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байна. 
Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос Б.Жагардоржид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон байх тул түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Өлзийжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг болон шүүх хуралдаанд хохиргчийн өмгөөлөгчийн “... миний үйлчлүүлэгч шүүгдэгчээс хохирол төлбөрөө бүрэн авсан, гомдол саналгүй гэдгийг нь дамжуулан хэлж байна...” гэх тайлбар зэргээр шүүгдэгч Б.Жагардорж нь хохирогчид төлөх төлбөргүй болох нь тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгч Б.Жагардоржийн цусанд алкоголь илрүүлэх шинжилгээ хийгээгүй байх боловч шүүгдэгч нь согтуугаар уг гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрчүүдийн мэдүүлэг  болон шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд үүнийг няцаах баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнийг согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна. 
    
Шүүгдэгч Б.Жагардорж нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар /хх-156-157х/ тогтоогдож байх ба түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтэй чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлыг нөхөн төлсөн болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулж, нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж дүгнэв. 

Шүүгдэгч Б.Жагардоржийн уг хэрэгт цагдан хоригдсон 14 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдан,  хэрэгт битүүмжлэгдсэн 38-07 АРХ улсын дугаартай Маяти маркийн автомашиныг өмчлөгч М.Баянмөнхөд буцаан олгохоор шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Жагардоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Боржигон овогт Батсүхийн Жагардоржийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн  215.3-т зааснаар шүүгдэгч Б.Жагардоржийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Жагардоржид оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
 
5. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Жагардоржийн цагдан хоригдсон 14 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 

6. Шүүгдэгч Б.Жагардорж нь бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2015 оны 10 сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 38-07 АРХ улсын дугаартай Маяти маркийн автомашиныг өмчлөгч Архангай аймгийн Хайрхан сумын Могой багт оршин суух М.Баянмөнхөд буцаан олгосугай.

8. Шүүгдэгч Б.Жагардоржид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтийг хангуулахаар шийтгэх тогтоолын хувийг 725998 дугаартай жолооны үнэмлэхийн хамт Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй. 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Жагардоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/  жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Б.Жагардоржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Жагардоржид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

12. Шийтгэх тогтоолыг танилцуулснаар хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР