| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2017/0203/и |
| Дугаар | 261 |
| Огноо | 2017-06-12 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 261
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсан татгалзлыг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9-р баг Хайлаастын 23-36 тоотод оршин суух, ЛЮ93041701 регистртэй, Боржигон овогт Ганболдын Чанцалдуламын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 1-р баг Орлойн 3-3 тоотод оршин суух, ЛБ95020313 регистртэй, Батбаярын Баасандоржид холбогдох “эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 05-р сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Чанцалдулам шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Б.Баасандоржтой 2012 онд танилцаж, 2014.01.17-нд охин Ч.Баяржаргал, 2016.04.08-нд хүү ч.Сугаржаргал нарыг төрүүлсэн. Намайг жирэмсэн байхад Б.Баасандорж нь цэргийн алба хаахаар явсан. Цэргийн албанаас ирэхээр нь элэг бүтэн сайхан амьдрана гэсэн итгэлээр хүлээж байсан боловч бидэн дээр ирээгүй. Үр хүүхдээ гэсэн сэтгэлгүй учраас Б.Баасандоржтой хамт амьдрах хүсэлгүй байгаа тул Ч.Баяржаргал, Ч.Сугаржаргал нарын эцгээр Б.Баасандоржийг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл ирүүлсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид хоорондоо учир зүйгээ ололцсон тул шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Чанцалдулам нь Баасандоржид холбогдох “эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч Г.Чанцалдулам нь бид хоорондоо учир зүйгээ ололцож ойлголцсон тул Б.Баасандоржид холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн нэхэмжлэгчийн татгалзал нь хуулинд харшлах зүйлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Г.Чанцалдулам нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Чанцалдулам нь Б.Баасандоржид холбогдуулан “эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Чанцалдулам нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ