Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/565

 

 

 

 

2021        08             16                                2021/ШЦТ/0565

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Хэргийн индекс: 185/2020/1033/Э/220/2021/0112

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхий шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Даваадорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Энхтүвшин

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.2 , мөн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б т холбогдох эрүүгийн 2009... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Яллагдагч Д.Б нь “Жи Эн Энд Ко" нөхөрлөлийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж тус байгууллагын тамга, тэмдэг, захирал Д.Ганхуягийн /2020 оны 03 сарын 02-ны өдөр нас барсан/ гарын үсгийн дардас зэргийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Г.Нархажидаас авч 2020 оны 03 сарын 03-ны өдрийн огноотой 20/27 дугартай “ “Жи эн энд Ко” Оюуны өмчийн итгэмжпэгдсэн товчооны “манай байгууллагын төгрөгийн 453132441 тоот, валютын 453008877 тоот дансны орлого зарлагын гүйлгээг ерөнхий нягтлан бодогч Д.Б /РД:ЧМ65120619/ хийх тул хамтран ажиллана уу”” гэх утгатай байгууллагын албан бичиг үйлдэн Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлж 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох байгууллагын данснаас 20.000 ам доллар буюу 55.320.000 төгрөгийг авч хувьдаа завшиж их хэмжээний хохирол учруулсан,

2020 оны 03 сарын 03-ны өдрийн огноотой 20/27 дугаартай албан бичиг, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн огноотой 20/3 тоот албан бичиг, түүний хавсралт, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 18-01 тоот хөдөлмөрийн гэрээг хуурамчаар үйлдсэн, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 20/01 тоот захирлын тушаал, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 20/14 тоот албан бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Д.Б нь “Жи Эн Энд Ко" нөхөрлөлийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж тус байгууллагын тамга, тэмдэг, захирал Д.Ганхуягийн /2020 оны 03 сарын 02-ны өдөр нас барсан/ гарын үсгийн дардас зэргийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Г.Нархажидаас авч 2020 оны 03 сарын 03-ны өдрийн огноотой 20/27 дугартай “ “Жи эн энд Ко” Оюуны өмчийн итгэмжпэгдсэн товчооны “манай байгууллагын төгрөгийн 453132441 тоот, валютын 453008877 тоот дансны орлого зарлагын гүйлгээг ерөнхий нягтлан бодогч Д.Б /РД:ЧМ65120619/ хийх тул хамтран ажиллана уу” гэх утгатай байгууллагын албан бичиг үйлдэн Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлж 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох байгууллагын данснаас 20.000 ам доллар буюу 55.320.000 төгрөгийг авч хувьдаа завшиж их хэмжээний хохирол учруулсан,

2020 оны 03 сарын 03-ны өдрийн огноотой 20/27 дугаартай албан бичиг, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн огноотой 20/3 тоот албан бичиг, түүний хавсралт, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 18-01 тоот хөдөлмөрийн гэрээг хуурамчаар үйлдсэн, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 20/01 тоот захирлын тушаал, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 20/14 тоот албан бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 тал/,

Гэрч Г.Нархажидын “...байгууллагын тамга, захирлын гарын үсгийн дардас надад байсан ажлын өрөөнд хадгалдаг юм...захирал надад хариуцуулан өгсөн байдаг байсан, голдуу би хариуцан ажиллаж ашигладаг байсан...3ахирал Ганхуягийг 2020 оны 03 сарын 02-ны орой захирлын эхнэр Сарнай фейсбүүкээр нас барсан талаар хэлсэн юм. Ингээд маргааш ажил дээр байх үед Батбаатар нягтлан надаас байгууллагын тамга, захирлын гарын үсгийн дардас зэргийг аваад явсан. Авахдаа надад хөрөнгө оруулагч Нэргүй гэдэг хүн 50.000 доллар нэхэж байна ирээд тамга тэмдэг булаацалдаад байж магадгүй тийм учир би өөр дээр байлгая гэж хэлээд аваад явсан, явахдаа Худалдаа хөгжпийн банкинд албан бичиг төлөвлөн /компаний дансны гүйлгээг Батбаатар хийнэ гэсэн утга бүхий/ бичээд тэгээд явсан. Түүнээс хойш 2020 оны 03 сарын 11-ний өдөр ирээд тамга, гарын үсгийн дардас, мөн тушаал, шийдвэр зэргийг байгууллагын бичиг баримт дунд хийгээд явсан байсан юм. Хамгийн гол нь бичиг баримт дунд хийсэн бичиг баримтыг би үзэхэд хөдөлмөрийн гэрээ болон ноогдол ашигхуваах гэсэн албан бичиг байсан юм...." гэх мэдүүлэг /1 хх 21-22/,

Дахин өгсөн “...анх ажилд ороод байгууллагын баримт бичгийг хариуцан эхэлсэн үеэс эхлээд байгууллагын албан бичиг байдаг хавтаст үзэхэд өмнө нь ажиллаж байсан хүмүүсийн хөдөлмөрийн гэрээ болон ажпаас гарсан, орсон тушаал шийдвэрүүд бол байсан одоо ч гэсэн байгаа. харин Батбаатар гэдэг хүний хөдөлмөрийн гэрээг би харж байгаагүй юм. 2020 оны 03 сарын 02-ны өдөр талийгаач нас барсан бөгөөд маргааш өдөр нь буюу 03-ны өдөр Батбаатар байгууллага дээр ирээд миний өрөөнд байсан байгууллагын тамга, захирлын гарын үсгийн дардас зэргийг авч явсан бөгөөд эргээд 2020 оны 03 сарын 11-ний өдөр Батбаатар сейф авч ирэн өрөөнд байрлуулсан бөгөөд тэр үед шкафанд байсан албан бичгүүдтэй хавтсыг уг сейфэнд хийсэн байсан. ингээд явсны дараа нь сейф үзэхэд албан бичгийн хавтас дунд 2020 оны 01 сарын 29-ний өдрийн дугаартай цалингийн хэмжээ өөрчлөх тухай гэсэн тушаал, ноогдол ашиг хуваарилах тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ болон нэгдүгээр гарын үсэг өөрчлөх тухай тушаал зэрэг нь нэмэгдээд хийгдсэн байсан....” гэх мэдүүлэг /1хх 181-182/,

Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлсэн 2020 оны 03 сарын 03-ны өдрийн огноотой 20/27 дугартай “Жи эн энд Ко” Оюуны өмчийн итгэмжлэгдсэн товчооны “манай байгууллагын төгрөгийн 453132441 тоот, валютын 453008877 тоот дансдын орлого зарлагын гүйлгээг ерөнхий нягтлан бодогч Д.Б /РД:ЧМ65120619/ хийх тул хамтран ажиллана уу” гэх утгатай байгууллагын албан бичиг, ‘Жи эн энд Ко” Оюуны өмчийн итгэмжлэгдсэн товчооны 2020 оны 02 сарын 14- ний өдрийн 20/3 дугаартай “Ногдол ашиг хуваарилах тухай” захирлын тушаал 7-9, Цалингийн хэмжээг өөрчлөх тухай тушаал /1хх 73/, Д.Быг ажлаас чөлөөлсөн тушаал /1 хх 31/

Гэрч Д.Батбаярын “...”Жи Эн Энд Ко” нөхөрлөл нь анх 1996 онд оюуны өмч, патентын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Үүсгэн байгуулагч нь Дамдинсүрэнгийн Ганхуяг, Дамдинсүрэнгийн Батбаяр, Шооройжавын Цэлмэг нар үүсгэн байгуулсан. Одоо Д.Ганхуяг 63 хувь, Д.Батбаяр 36.5 хувь, Ш.Цэлмэг нь 0.5 хувь эзэмшиж байна. ...Байгууллагын дансаар гүйлгээ хийх эрхийг нягтлан бодогч Батбаатар хийдэг байсан. Байгууллагын тамганы дардас, гарын үсгийг дардсаар бүх л гүйлгээ хийдэг байсан. ЕрГнь үүсгэн байгуулагдсан үеэс эхлэн бүх л санхүүгийн асуудлыг явуулдаг байсан бүрэн эрхийг Ганхуяг захирал өгсөн байсан. Ганхуяг захирлын өгсөн чиглэлийн дагуу бүзх л орлого зарлага гүйлгээг хийдэг байсан юм. Нягтлан Батбаатар бүх гүйлгээг хийдэг байсан бөгөөд гарын үсгийн дардас болон өөрийнхөө гарын үсэг, тамганы дардсаар гүйлгээг хийдэг байсан юм” гэсэн мэдүүлэг/хх18-19/

Гэрч Г.Анарын “...уг нөхөрлөлийн захирал Ганхуяг гэдэг хүн байсан бөгөөд энэ хүн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Швейцар улсын Жинэв хотод ажилла- амьдарч байгаад нас барсан юм. Ингээд намайг захирлаар томилох богсс-

Нөхөрлөлийн ажлыг авах үед Жи Эн Энд Ко нөхөрлөлийн нягтлан бодогч ажилтай Д.Б нь нөхөрлөлийн худалдаа хөгжпийн банкны валютын данснаас 20.000 америк долларын зарлага гүйлгээ хийсэн байсан. Энэ талаар судлан үзэхэд Д.Б нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр худаллаа хөгжпийн банкнаас гүйлгээ хийн авсан нь үнэн байсан.

Д.Б нь уг мөнгийг ямар учраас авах болсон, хэрхэн юун зарцуулсан нь тодорхойгүй, хэнд ч энэ талаар хэлээгүй, гүйлгээ хийн авсан, ямар учраас манай нөхөрлөлийн дансанд байгаа мөнгийг авсныг шалгаж өгөхийг хүсэж байна.

Батбаатар нь нөхөрлөлийн нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд Ганхуяг захирал нь Батбаатарт нэгдүгээр гарын үсгээр гүйлгээ хийх эрхийг өгсөн байсан. Гэхдээ хийсэн шилжүүлэг бүрийг Ганхуяг захирал өөрөө утсаараа хянадаг байсан юм. Тийм учир Батбаатар нь дураараа мөнгийг захиран зарцуулах эрх байгаагүй юм” гэсэн мэдүүлэг /хх23-24/

“Жи эн энд Ко” Оюуны өмчийн итгэмжпэгдсэн товчооны “манай байгууллагын захирал Д.Ганхуягийн нас барсны гэрчилгээ /1 хх 42/,

Яллагдагч Д.Бын “...надад захирлын гарын үсгийн дардастай албан бланк байдаг байсан, шаардлагатай үед би ашигладаг байсан юм. тухайн албан бичгийг би худалдаа хөгжпийн банкинд өгсөн...Тухайн үед Худалдаа хөгжлийн банк миний 2020 оны 03 сарын 03-ны өдрийн 20/27 дугаартай албан бичгийг үндэслэн надад гүйлгээ хийн өгсөн юм. уг мөнгийг би бэлэн мөнгөний чекээр өөрийнхөө гарын үсгийг зураад өгсөн юм. Уг гүйлгээг хийх зөвшөөрлийг захирал Д.Ганхуяг 2020 оны 02 сарын 10-ны үед санагдаж байна надруу Швейцарь улсад байх үедээ залгаад хүнд өгөх ёстой та аваад шилжүүлээд өг гэж хэлсэн. тухайн хүнийг таньруу ярина гэж хэлсэн. үүний дагуу тэр мөнгийг авч өгсөн...Тухайн хүний нэрийг санахгүй байна, гэхдээ яаж ийж байгаад олно, утасны дугаарыг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх 68-69/,

дахин өгсөн “...тухайн үедээ олдсон компьютер дээр хийдэг байсан. компаний компьютер болон өөрийн хувийн зөөврийн компьютер дээр хийдэг байсан гэхдээ флаш нь дээр аваад хийсэн юмаа устгадаг байсан. хэвлээд байгууллагын архивд хийдэг байсан...” гэх мэдүүлэг/1хх 193/,

дахин өгсөн “...манай гэрээс гарч ирсэн Нархажид гэсэн тодорхойлолт бол Нархажид банкнаас зээл авах гээд надаар тодорхойлолт гаргуулж байсан тэр үед гаргаж байсан тодорхойлолт байх ноороглож гаргасан. харин тэмдгийн хувьд бол манай талийгаач дүү гадагшаа явахаас өмнө хийлгэсэн санхүүтэй холбоотой баримт материалд ашиглаж байна гэжЖи эн энд ко нөхөрлөлийн хувьд 1 л тэмдэг байгаа...” гэх мэдүүлэг /1 хх 194-195/,

“Жи эн энд Ко” Оюуны өмчийн итгэмжпэгдсэн товчооны хуулийн этгээдийн улсын бүртгэл, гэрчилгээ, дүрэм /1хх 83-92, 2хх 10-24/,

“Жи эн энд Ко” Оюуны өмчийн итгэмжпэгдсэн товчооны Худалдаа хөгжпийн банкны 453008877 дугаартай валютын дансны хуулга /1хх 100-133/,

Нэгжпэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 160-167/,

Хохирогч Г.Анарын “...би энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гүйцэтгэх захирлаар томилогдон ажпаа аваад холбогдох санхүүгийн баримт байгууллагатай холбоотой бичиг баримттай танилцаж эхэлсэн ба мөн банкуудаар явж өөрийн гарын үсгийг баталгаажуулах явцад манай аав нас барсны дараа буюу 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Худалдаа хөгжпийн банкны данснаас 20.000 ам долларын гүйлгээ хийгдэж зарлага гарсан байсан. мөн 2019 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээ байсан түүн дээр цалинг 1.800.000 төгрөгөөр тогтоосон байсан мөртлөө нийгмийн даатгалын баримтаар 500.000 төгрөгийн цалинтай гэж шимтгэл төлсөн. Мөн гэрээнд өөрийн давуу байдлаа бий болгосон байсан нь анхаарал татсан. Ингээд тодруулахад манай аавын төрсөн ах Д.Б нь гаргасан байсан учир Д.Б ах энэ нөхөрлөлийн нягтлан бодогчийн ажлыг анх байгуулсан өдрөөс эхлэн хийж байсан ба Монголд манай аавын итгэмжлэлээр өдөр тутмын үйл ажиллагааг явуулж санхүүгийн асуудлыг хариуцдаг байсан. Ингээд би энэ асуудлыг итгэмжлэгдсэн төлөөлөгч Мэндсайханы хамт ярилцаад Батбаатар ахтай уулзаж тодруулахад ямар нэгэн тодорхой зүйл тайлбарлаагүй хүнд өгөх ёстой мөнгө байсан мөн манай аав Ганхуяг өгөөрэй гэж нас барсан хүний нэр барьсан зарцуулалтыг тайлбарлаагүй, хэн нэгэнтэй зөвшилцөөгүй, дур мэдэн авч хувьдаа завшсан гэж ойлгосон....манай нөхөрлөл албан ёсоор 3 гишүүнтэй, Батбаатарын хувьд хувь эзэмшигч биш...хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 177-180 тал/,

Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1хх-ийн 196-198 тал/,

Монгол банкнаас зарласан валютын ханш /1 хх-ийн 226 тал/

Худалдаа хөгжпийн банкнаас ирүүлсэн “Жи эн энд Ко” Оюуны өмчийн итгэмжпэгдсэн товчооны дансны хувийн хэргийн материал /2хх 26-35/ болон энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Батбаатарын “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан” гэх мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- шүүгдэгч Д.Бын Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд оршин суудаг болохыг тодорхойлсон хорооны Засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 94 тал/

- шүүгдэгч Д.Бын эд хөрөнгөтэй эсэх талаарх дэлгэрэнгүй лавлагаа /1-р хх-ийн 95-96 тал/

шүүгдэгч Д.Бын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-ийн 97 тал/

 

- шүүгдэгч Д.Бын ажил байдлын талаарх “Бүргэд констракшин” ХХК-д ажилладаг болохыг тодорхойлсон тодорхойлолт /1-р хх-ийн 202 тал/,

- шүүгдэгч Д.Бын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, тодорхойлолт /1-р хх-ийн 203-204 тал/,

- шүүгдэгч Д.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах тал /2-р хх-ийн 09 тал/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад иргэний хууль зүйн мэдлэг дутмаг, санхүүгийн бүртгэл, тайлан тооцоо хийх тогтоосон дүрэм, журмын хэрэгжилт, хяналт сул, шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгөжих санаа зорилго, бусдын итгэлийг даах чадвар сул зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Д.Б нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Бын үйлдэл нь албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн,

мөн албан бичиг, хөдөлмөрийн гэрээг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн  шинжийг тус тус бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулах  гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “албан бичиг, хөдөлмөрийн гэрээг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийг тус тус  үйлдсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг, нэгжлэг хийх, эд зүйл үзлэг хийсэн зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Д.Б нь хохирогч “Жи эн энд ко” нөхөрлөлд учруулсан 20.000 ам доллар буюу 53.320.000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд шүүгдэгч нь “Жи эн энд ко” нөхөрлөлийн дансанд  53.320.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Д.Б нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр “Жи эн энд ко” нөхөрлөлийн дансанд  1.250.530.32 төгрөгийг тушаасан талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн болохыг дурдав.

  Шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулах  гэмт хэргийг, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “албан бичиг, хөдөлмөрийн гэрээг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, дахь хэсэгт зааснаар ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дахь гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1-т хамаарч байх тул тус хуулийн 12.8-д заасны дагуу хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчаас шүүгдэгчид “15 сая төгрөгөөр торгох ял оногдуулъя” гэснийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хөнгөрүүлж ял оногдуулна уу” гэснийг, шүүгдэгчийн “ гэм буруугаа хүлээн зөвшөөр байна” гэх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хувийн байдал зэргийг харгалзан үзэж ял оногдуулав. Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хохиролоо төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хан-Уул дүүргийн татварын хэлтэст гэсэн санхүүгийн 1 хуудас баримтыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, “Жи Эн Энд Ко” ЗНБ “САНХҮҮ” “ужп00942145715” “Улаанбаатар хот” гэсэн тэмдэглэл бүхий санхүүгийн тэмдэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.8-д заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулах,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “албан бичиг, хөдөлмөрийн гэрээг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 10.000.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 / нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон шүүгдэгч Д.Бын холбогдсон Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь зааснаар шүүгдэгч Д.Б нь 10.000.000 / арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож, заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хан-Уул дүүргийн татварын хэлтэст гэсэн санхүүгийн 1 хуудас баримтыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, “Жи Эн Энд Ко” ЗНБ “САНХҮҮ” “ужп00942145715” “Улаанбаатар хот” гэсэн тэмдэглэл бүхий санхүүгийн тэмдэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж залдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах,  яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.АЗЖАРГАЛ