| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00663/И |
| Дугаар | 00663 |
| Огноо | 2017-06-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 00663
| 2017 оны 06 сарын 21 өдөр | Дугаар 155/ШШ2017/00663 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1991 онд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгт багш ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 19 дүгээр байрны 01 тоотод оршин суух, РЭ91092627 дугаар регистртэй, Бөөчүүд овогт Жамсранжавын Цэвэлмаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багт оршин суух, РК90042811 дугаар регистртэй, эрэгтэй, Бичээч овогт Бямбацогтын Нарангэрэлд холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 155/2017/00617/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, нэхэмжлэгч Ж.Цэвэлмаа нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Цэвэлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Нарангэрэлтэй 2011 онд танилцан үерхэж байгаад 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас хүү Н.Пүрэвамгалан 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төрсөн. Одоо 2 нас хүрэх гэж байна. Хамт амьдрах хугацаанд үзэл бодол, зан байдлын хувьд таарч тохирохгүй, хэрэлдэж маргалдах болсон. 2016 оны 10 дугаар сард Б.Нарангэрэл нь өөрийн гэсэн юмаа аваад явсан, үүнээс хойш надтай 2 удаа утсаар ярьсан, хүүхэдтэйгээ нэг ч удаа уулзаагүй. Б.Нарангэрэл нь амьдралын ямар ч зорилго, идэвхигүй, гэр бүлээс гадуур харилцаатай байсан. Цаашид Б.Нарангэрэлтэй эвлэрч, хамт амьдрах боломжгүй учир гэрлэлтээ цуцлуулна. Хүү Н.Пүрэвамгаланг өөрийн асрамжид авч, эцгээс нь хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж авна гэв.
Хариуцагч Б.Нарангэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Цэвэлмаа бид хоёр 2012 онд танилцаж, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хуримаа хийж, 2015 оны 1 дүгээр сард гэрлэлтээ батлуулж байсан. 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүү Н.Пүрэвамгалан төрсөн. 2016 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд хамт амьдарч байгаад таарч тохирохгүйн улмаас тус тусдаа амьдрах болсон. Цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй болсон. Иймд би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүү Н.Пүрэвамгаланг эх Ж.Цэвэлмаагийн асрамжид үлдээж, хүүдээ тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Цэвэлмаа нь хариуцагч Б.Нарангэрэлд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Ж.Цэвэлмаа, Б.Нарангэрэл нар гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргалгүй удаан хугацаагаар тусдаа амьдарч байгаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Гэрлэгчид нь 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь 6734000002 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хамтран амьдрах хугацаанд 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүү Н.Пүрэвамгалан төрсөн болох нь 6701000655 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй тухай эмчийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо.
Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон учир 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Н.Пүрэвамгаланг эх Ж.Цэвэлмаагийн асрамжид үлдээв.
Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.
Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдаж байна.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Н.Пүрэвамгалан 1 нас, 10 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөгийн 50 хувь болох 86.750 төгрөгийг хүү Н.Пүрэвамгаланд сар бүр эцэг Б.Нарангэрэл төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Н.Пүрэвамгаланд сар бүр төлөх тэтгэлэг, нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.041.000 төгрөг болж байна.
Нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөг, нийт 99.734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нарангэрэлээс улсын тэмдэгтийн хураамж 99.734 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Цэвэлмаад олгох нь зүйтэй.
Хариуцагч Б.Нарангэрэлд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Бөөчүүд овогт Жамсранжавын Цэвэлмаа, Бичээч овогт Бямбацогтын Нарангэрэл нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Н.Пүрэвамгаланг эх Ж.Цэвэлмаагийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Н.Пүрэвамгаланг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Б.Нарангэрэлээс гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.Нарангэрэлд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг Ж.Цэвэлмаад тус тус даалгасугай.
5. Гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99.734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нарангэрэлээс улсын тэмдэгтийн хураамж 99.734 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Цэвэлмаад олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА