Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/550

 

 

 

  

 

 

 

 

 

2021        08            11                                     2021/ШЦТ/550                                  

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

Хэргийн индекс: 185/2021/0426

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

Иргэдийн төлөөлөгч О.Баянчимэг,

Улсын яллагч, хяналтын прокурор Н.Булганчимэг,

Хохирогчийн өмгөөлөгч. Х.Тумбаяр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Мөнхтуяа,

Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 2009... дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

  

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутагт байрлах нийтийн байранд насанд хүрээгүй буюу 16 настай хохирогч М.Номин-Эрдэний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  • Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 тал/,

- Насанд хүрээгүй хохирогч М.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын эхээр санаж байна. Он сараа сайн санахгүй байна. Тэр өдөр би өөрийн найз Алтанзулын гэрт очсон. Тухайн үед тэдний гэрт Баасандорж гээд Зулаагийн хамаатны нэг залуу Зулаагийн ээж Нандин-Эрдэнэ нар байсан. Намайг ороод байж байтал Зулаа ээжийн хамт дэлгүүр явлаа гээд гарсан. Тэгээд би гэрт Баасандорж гэх залуугийн хамт үлдсэн. Тэгээд хамт байж байтал Баасандорж намайг гэнэт намайг дараад авсан. Тэгэхээр нь би яах гээд байгаа юм бэ гэж нэлээн ноцолдсон. Тэгтэл миний өмдийг татаад тайлах гээд байсан тэгэхээр нь би ориллоо шүү гэж хэлсэн. Би өмдөө татаад байж байтал Зулаа ээжийн хамт гаднаас орж ирсэн. Тэгээд тэр хоёрыг орж ирэхээр нь би гараад 00 ороод 00-н цаасаар арчиж үзтэл миний бэлэг эрхтнээс цус гарсан байсан. Миний өмд урагдсан байсан. Тэгээд 00-оос гараад тэдний гэрт орсон. Зулаагийн ээж нь чиний өмд урагдсан байна гэж хэлээд надад нэг өмд өгсөн. Тэгээд би өмдийг өмсөөд гэртээ харьсан. Би тэр өдрөөс хойш 7 хоногийн дараа ээжид хэлсэн. Миний биеийн юм ирэх болоогүй байсан. Баасандоржтой бэлгийн харьцаанд хүчээр орсны дараа миний бэлэг эрхтнээс цус гарсан түүнийгээ би нуугаад миний биеийн юм ирсэн гэж хэлсэн..." мэдүүлэг /хх-ийн 15-17 тал/

- Гэрч Г.Мөнхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ‘‘...2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр манай охин Номин-Эрдэнэ найзынхдаа очоод ирье гээд надаас зөвшөөрөл аваад гарсан. Үдээс хойхондоо байхаа цагийг нь санахгүй байна. Номин-Эрдэнэ улаан даавуун өмд өмсчихсөн гэртээ ирэхээр нь би энэ юун өмд өмссөн юм бэ өөрийнхөө өмдийг яасан юм бэ гэж асуухад миний өмд урагдчихсан. Нандиа эгч энэ өмдийг өмсөөд яваа гэж хэлээд энэ өмдийг өмсчихлөө гэж байсан. ..энэ өдрөөс хойш 7 хоногийн дараа ээж тэмбүү өвчин яадаг юм бэ энэ өвчин тусахаар хүн үхдзг юм уу гэж асуухаар нь би үхэхгүй гэхдээ удаан энэ өвчинтэйгээ явах юм бол цусанд нь ордог хамар нь улааж унадаг гээд тайлбарлаж байгаад би охиноосоо чи яагаад энэ өвчний талаар асуух болов гэхэд Нандиа эгч миний толгойг барьж өгч байхдаа чи тэмбүү өвчин туссан байна чи хэчнээн олон хүнтэй унтсан болоод энэ өвчин тусав аа гээд энэ өвчин туссан хүн үхдэг гэсэн гэхээр нь би чи яасан тэмбүү тусчихсан юм уу гээд шалгаасан чинь ээжээ Зулаагийн ах Баасандорж 7 хоногийн өмнө намайг хүчиндчихсэн гэхээр нь яасан юу болоод гэхэд Нандиа эгч Зулаа хоёр 15-ны өдөр дэлгүүр гарахдаа намайг төмс арилгаж бай гээд үлдээсэн. Энэ үед Баасандорж надтай цуг үлдсэн. Тэгээд намайг орон дээр дарж хэвтээд миний өмдийг хүчээр тайлах гэж байгаад өмдийг маань урсан тэгээд хүчиндсэн би хашгирлаа шүү гэж хэлтэл Баасандорж тэгвэл хүмүүс сонсоод чамайг загнана шүү гэхээр нь би айгаад хашгирч чадаагүй гэж хэлсэн. ...Баасандорж би Номин-Эрдэнэтэй унтсан нь үнэн Номин-Эрдэнэ өөрөө намайг үнсээд байсан тэгээд би дарж аваад унтсан гэж хэлж байсан...” мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/

- Насанд хүрээгүй гэрч Н.Алтанзулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн“...Номин-Эрдэнэ тэр өдөр ээж бид хоёрыг дэлгүүр явах гэж байхад ирсэн. Тэгээд бид хоёр дэлгүүр явж бөөрөнхий мах будаа аваад ирсэн. Манай гэрээс дэлгүүр ойрхон байдаг. Бид хоёр 6-7 минут л явсан байх. ...Номин-Эрдэнэ манайд ирэхдээ хар хөх өнгийн биеийн тамирын өмдтэй цагаан эрээн подволктой байсан. Өмд дотуураа дотоож байхгүй байсан. Манайд орж ирээд юм яриад сандал дээр сууж байхад нь өмднийх нь салтаа нь урагдсан дотоожгүй харагдахаар нь би чи дотоож өмсдөггүй юм уу гэж асуухад би дотоож өмсдөггүй ш дээ гэж хэлсэн. Номин-Эрдэнэ босоод 00 орох гэж явахад нь өмд нь цус болчихсон байсныг харсан. ..өмд нь цус болсныг дэлгүүр орохын өмнө дараа гэдгийг санахгүй байна..” мэдүүлэг /хх-ийн 30-37 тал/

- Гэрчээр Н.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 онб 06 дугаар сарын 14-ны өдөр би манай ахын урд нь сууж байсан эхнэр болхо Нандиагийн 17-н орчим байдаг гэрт нь очиж хоносон. Тэгтэл маргааш нь буюу 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Номин-Эрдэнэ гэх манай уг Нандиа эгчийн охин Зулаагийн найз охин ирсэн. ...Нандиа эгч Номин-Эрдэнэ гэх охиныг төмс арилгаж бай гэж хэлээд өөрийн охинм Зулааг дагуулаад дэлгүүр явсан тэгтэл Номин-Эрдэнэ төмс арилгаж чадахгүй гээд гарсан. Тэгэхээр нь би төмсийг нь арилгаж байтал Номин-Эрдэнэ гаднаас орж ирээд миний уруул дээр үнссэн.Тэгэхээр нь би гараад бие засаад орж иртэл Номин-Эрдэнэ чипс идээд сууж байсан. Би утсаараа пабжи тоглоод байж байтал Номин-Эрдэнэ миний хажуугаар ирж хэвтээд намайг үнсээд оролдоод байсан.тэгэхээр нь би үнсээд цамцыг нь тайлтал Номин-Эрдэнэ дургүйцэхгүй хөхний даруулгаа өөрөө тайлсан.тэгэхээр нь би өмдийг нь тайлаад өөрөө өмдөө тайлаад дээр нь гараад бэлэг эрхтнээ хийх гэж байтал хаалга нүдсэн. Тэгээд бид хоёр сандарч босоод хувцсаа өмстөл Нандиа эгч Зулаа хоёр ороод ирсэн. Тэгээд би бэлгийн харьцаанд орж чадаагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/

- Гэрч А.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Баасандоржийн төрсөн өдөр 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байсан. 14-ний өдөр төрсөн өдөр гээд ирээд маргааш нь 15-ны өдөр Номин-Эрдэнэ манайд ирсэн учир яг санаж байна. 15-ны өдөр 12-13 цагийн орчим байх сайн санахгүй байна. Саарал биеийн тамрын цамц бөгсөөрөө уяад хөх өнгийн биеийн тамрын өмдтэй дээгүүрээ хар цагаан өнгийн бөмбөлөгтэй ирсэн. Бөгс нь цус болчихсон орж ирээд манай охиныг хамаа энийг хардаа миний биеийн юм ирээд гэж хэлээд орж ирсэн. Тэгээд би Баасандоржийг гарч бай гээд гаргаад би өөрийнхөө улаан өнгийн биеийн тамрын өмдийг Номин-Эрдэнэд өгөөд өмдийг нь солиулсан. Тэгэхэд дотоож байхгүй өөрийгөө би угаасаа дотоожгүй унтдаг юм. Дотоож өмсдөггүй гэж хэлсэн. ...Дэлгүүр ороод удаагүй, 10 орчим минут шахуу явсан. Би гарахдаа Баасандоржийг ногоо арилгаарай гэж хэлсэн. Намайг гарах үед Баасандорж ногоо арилгах гээд явж байсан. Номин-Эрдэнийг хамт явах уу гэхэд үгүй байж байя гэсэн.... Энэ хэрэг болохын өмнө буюу 2020 оны 05 дугаар сарын сүүлээр 6 сарын эхээр шиг санаж байна. Номин-Эрдэнэ толгойг барьж байхдаа Номин-Эрдэнэд хандаж бэлгийн замын өвчин тусваа муухай шүү гэж хэлсэн. Яагаад ингэж хэлсэн бэ гэхээр Номин-Эрдэнэ их замбараагүй яриатай учир тэгж хэлсэн юм. Энэ явдал болсноос хойш Баасандорж манайд дахиж ирээгүй, хаагуур байсан талаар нь мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 тал/,

- Гэрчээр О.Оролжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: Номин-Эрдэнэ нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр манай ангид шилжиж ирсэн. М.Н  их төлөв даруу зантай хүнд хэлэх үгээ хэлчихдэг, шудрага зантай, ховч би, эмзэг биш, юманд хүлээцтэй, тэвчээртэй, нийтэч юманд сэтгэлээсээ ханддаг биеийн тамрын хичээл болон урлаг спортод их сонирхолтой нийгмийн идэвхи сайтай хүүхэд. Ар гэрийн анхаарал сайтай ээж нь байнга хойноос нь санаа тавьж явдаг....” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/

- 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7436 дугаартай “...М.Н биед гэмтэл тогтоогдсонгүй. М.Н үтрээний наалдац, арчдасанд эр бэлгийн эс илрээгүй. М.Н охин хальс хуучин урагдалтай, бэлгийн харьцаанд орж байсан байна. М.Н  нь бэлгийн замын халдварт трихомониаз өвчтэй байна...” дүгнэлт /хх-ийн 71-73 тал/

- Шинжээч эмч Н.Энхцолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...охин хальс гэмтсэн урагдсан тохиолдолд эдгэрэлтийн процесс 7-10 хоногт бүрэн соривжиж үүнээс хойш хуучин урагдал гэж үнэлнэ. Трихоназ нь бэлгийн замаар дамждаг халдвар маш цөөн тохиолдолд ахуйн замаар халдаж болно. /өвчтэй хүний дотуур хувцас хэрэглэх/ ахуйн замаар халдвар дамжина...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 тал/

- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Бийн мэдүүлсэн:  “Би бэлгийн харьцаанд орсон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөр байгаа, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

Хэрэг бүртгэлтийн 201101369 дугаартай хэргийн материалын хуулбар /ХХ-ийн 121-122 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутагт байрлах нийтийн байранд насанд хүрээгүй буюу 16 настай хохирогч М.Номин-Эрдэний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн болох нь:

- Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 тал/

- Насанд хүрээгүй хохирогч М.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын эхээр санаж байна. Он сараа сайн санахгүй байна. Тэр өдөр би өөрийн найз Алтанзулын гэрт очсон. Тухайн үед тэдний гэрт Баасандорж гээд Зулаагийн хамаатны нэг залуу Зулаагийн ээж Нандин-Эрдэнэ нар байсан. Намайг ороод байж байтал Зулаа ээжийн хамт дэлгүүр явлаа гээд гарсан. Тэгээд би гэрт Баасандорж гэх залуугийн хамт үлдсэн. Тэгээд хамт байж байтал Баасандорж намайг гэнэт намайг дараад авсан. Тэгэхээр нь би яах гээд байгаа юм бэ гэж нэлээн ноцолдсон. Тэгтэл миний өмдийг татаад тайлах гээд байсан тэгэхээр нь би ориллоо шүү гэж хэлсэн. Би өмдөө татаад байж байтал Зулаа ээжийн хамт гаднаас орж ирсэн. Тэгээд тэр хоёрыг орж ирэхээр нь би гараад 00 ороод 00-н цаасаар арчиж үзтэл миний бэлэг эрхтнээс цус гарсан байсан. Миний өмд урагдсан байсан. Тэгээд 00-оос гараад тэдний гэрт орсон. Зулаагийн ээж нь чиний өмд урагдсан байна гэж хэлээд надад нэг өмд өгсөн. Тэгээд би өмдийг өмсөөд гэртээ харьсан. Би тэр өдрөөс хойш 7 хоногийн дараа ээжид хэлсэн. Миний биеийн юм ирэх болоогүй байсан. Баасандоржтой бэлгийн харьцаанд хүчээр орсны дараа миний бэлэг эрхтнээс цус гарсан түүнийгээ би нуугаад миний биеийн юм ирсэн гэж хэлсэн..." мэдүүлэг /хх-ийн 15-17 тал/

Гэрч Г.Мөнхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ‘‘...2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр манай охин Номин-Эрдэнэ найзынхдаа очоод ирье гээд надаас зөвшөөрөл аваад гарсан. Үдээс хойхондоо байхаа цагийг нь санахгүй байна. Номин-Эрдэнэ улаан даавуун өмд өмсчихсөн гэртээ ирэхээр нь би энэ юун өмд өмссөн юм бэ өөрийнхөө өмдийг яасан юм бэ гэж асуухад миний өмд урагдчихсан. Нандиа эгч энэ өмдийг өмсөөд яваа гэж хэлээд энэ өмдийг өмсчихлөө гэж байсан. ..энэ өдрөөс хойш 7 хоногийн дараа ээж тэмбүү өвчин яадаг юм бэ энэ өвчин тусахаар хүн үхдзг юм уу гэж асуухаар нь би үхэхгүй гэхдээ удаан энэ өвчинтэйгээ явах юм бол цусанд нь ордог хамар нь улааж унадаг гээд тайлбарлаж байгаад би охиноосоо чи яагаад энэ өвчний талаар асуух болов гэхэд Нандиа эгч миний толгойг барьж өгч байхдаа чи тэмбүү өвчин туссан байна чи хэчнээн олон хүнтэй унтсан болоод энэ өвчин тусав аа гээд энэ өвчин туссан хүн үхдэг гэсэн гэхээр нь би чи яасан тэмбүү тусчихсан юм уу гээд шалгаасан чинь ээжээ Зулаагийн ах Баасандорж 7 хоногийн өмнө намайг хүчиндчихсэн гэхээр нь яасан юу болоод гэхэд Нандиа эгч Зулаа хоёр 15-ны өдөр дэлгүүр гарахдаа намайг төмс арилгаж бай гээд үлдээсэн. Энэ үед Баасандорж надтай цуг үлдсэн. Тэгээд намайг орон дээр дарж хэвтээд миний өмдийг хүчээр тайлах гэж байгаад өмдийг маань урсан тэгээд хүчиндсэн би хашгирлаа шүү гэж хэлтэл Баасандорж тэгвэл хүмүүс сонсоод чамайг загнана шүү гэхээр нь би айгаад хашгирч чадаагүй гэж хэлсэн. ...Баасандорж би Номин-Эрдэнэтэй унтсан нь үнэн Номин-Эрдэнэ өөрөө намайг үнсээд байсан тэгээд би дарж аваад унтсан гэж хэлж байсан...” мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/

- Насанд хүрээгүй гэрч Н.Алтанзулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн“...Номин-Эрдэнэ тэр өдөр ээж бид хоёрыг дэлгүүр явах гэж байхад ирсэн. Тэгээд бид хоёр дэлгүүр явж бөөрөнхий мах будаа аваад ирсэн. Манай гэрээс дэлгүүр ойрхон байдаг. Бид хоёр 6-7 минут л явсан байх. ...Номин-Эрдэнэ манайд ирэхдээ хар хөх өнгийн биеийн тамирын өмдтэй цагаан эрээн подволктой байсан. Өмд дотуураа дотоож байхгүй байсан. Манайд орж ирээд юм яриад сандал дээр сууж байхад нь өмднийх нь салтаа нь урагдсан дотоожгүй харагдахаар нь би чи дотоож өмсдөггүй юм уу гэж асуухад би дотоож өмсдөггүй ш дээ гэж хэлсэн. Номин-Эрдэнэ босоод 00 орох гэж явахад нь өмд нь цус болчихсон байсныг харсан. ..өмд нь цус болсныг дэлгүүр орохын өмнө дараа гэдгийг санахгүй байна..” мэдүүлэг /хх-ийн 30-37 тал/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 7436 тоот дүгнэлтэд “...М.Н биед гэмтэл тогтоогдсонгүй. М.Н үтрээний наалдац, арчдасанд эр бэлгийн эс илрээгүй. М.Н охин хальс хуучин урагдалтай, бэлгийн харьцаанд орж байсан байна. М.Н  нь бэлгийн замын халдварт трихомониаз өвчтэй байна...” дүгнэлт /хх-ийн 71-73 тал/

- Шинжээч эмч Н.Энхцолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...охин хальс гэмтсэн урагдсан тохиолдолд эдгэрэлтийн процесс 7-10 хоногт бүрэн соривжиж үүнээс хойш хуучин урагдал гэж үнэлнэ. Трихоназ нь бэлгийн замаар дамждаг халдвар маш цөөн тохиолдолд ахуйн замаар халдаж болно. /өвчтэй хүний дотуур хувцас хэрэглэх/ ахуйн замаар халдвар дамжина...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Н.Бийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 88 тал/,

- Сүхбаатар дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэсийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 955 дугаартай албан бичиг: “... Н.Б /ГН02261513/-ийн өмчлөлд 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар манай мэдээллийн санд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэжээ /хх-ийн 92 тал/

- Шүүгдэгч Н.Бийн цэргийн үүрэгтний үнэмлэх /хх-ийн 187 тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Хэрэгт авагдаж, шинжлэн судлагдсан баримтуудад үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүчиндэх гэмт хэргийг “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, ...хүчээр бэлгийн харьцаанд орсон;...” гэжээ.

 

Иймд шүүгдэгч Н.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, ... арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх”  гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ

 

Шүүгдэгч Н.Б нь насанд хүрээгүй буюу 16 настай хохирогч М.Номин-Эрдэний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх” гэмт хэргийг үйлдсэн байна.

 

 Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй байдлыг зөрчин хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж,  хор уршигт зориуд хүргэж, хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийг, ганцаараа үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтууд, шүүх хуралдааны явц, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үндэслэн шүүгдэгч Н.Бийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн бөгөөд иргэдийн төлөөлөгчийн санал нь хэрэгт авагдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байх тул үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай тохирч байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг байдал, өөрийн бэлгийн үйл ажиллагааг зөв удирдан жолоодоогүй мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Н.Бийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Насанд хүрээгүй хохирогч М.Н , түүний хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхтуяа нар нь шүүхэд хохирол нэхэмжилсэн баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгч Н.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж байна.

 Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.Бийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал болон бусад нөхцөл байдалыг харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Бид оногдуулж буй хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал хохирсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт шүүгдэгчийн хандаж буй хандлага, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, шүүгдэгчийн нас, хүйс, биеийн байдал зэргийг тус тус харгалзан “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн” үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчаас шүүгдэгчид “ 6 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэснийг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Н.Б нь зүйл анги дээр маргаагүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөргүй зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хорих ялыг багасгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг, хохирогчийн өмгөөлөгчийн “шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол төлбөр төлөөгүй учир улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэснийг, шүүгдэгчийн “бага ял оногдуулж өгөөчээ” гэснийг тус тус харгалзан үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д заасан “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д зааснаар шүүгдэгч Н.Бийг 3 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бид оногдуулсан 3 /гурав/ жил 06 /зургаа/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн баримт, битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч Н.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

5. Насанд хүрээгүй хохирогч М.Н , түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Н.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, хуульс ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж залдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  шүүгдэгч Н.Бид нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЗЖАРГАЛ

 

 

                                       ШҮҮГЧ                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                                       ШҮҮГЧ                                    Д.ДАРЬСҮРЭН