Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 482

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 05 дугаар баг, 1-22 тоотод оршин суух, 1989 онд төрсөн, эмэгтэй, РД:ОЮ89062608, Борлууд овогт Цэрэнчимэдийн Мөнгөнчимэгийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг, 3-36 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, эрэгтэй, РД:ТВ90102310, Мажаа овогт Дуламхандын Зоригтод холбогдох,

    Гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Ц.Мөнгөнчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь нөхөр Д.Зоригтой 2008 онд танилцаж, 2014 онд гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр охин З.Хунзаяа төрсөн. Хамтын амьдрал эхлээд удаагүй байтал нөхөр маань өөр хүнтэй уулздаг болохыг би мэдээд нөхөртөө хэлэхэд Үгүй гээд байсан. Хадам ээж маань даралт харвасан хүн байсан. Ээж маань сүүлд бид хоёрын дунд хэрүүл үүсгэж, түүнээс болоод манай аав, ээж намайг гэрээс авч явсан. Тэгээд удаагүй байтал хадам ээж дахин харвалт өгч нас барсан. Үүнээс хойш хадмууд маань намайг хадам ээжийн нас барсанд буруутгадаг юм. Иймээс гэрлэлтээ цуцлуулж, охиноо өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүсэж байна. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

     Нэхэмжлэгч Ц.Мөнгөнчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ц.Мөнгөнчимэг нь Д.Зоригоос гэрлэлтээ цуцлуулж, охиноо өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Гэтэл миний бие Улаанбаатар хотод удаан хугацаагаар ажиллах болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Ц.Мөнгөнчимэг нь хариуцагч Д.Зоригтод холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

     Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Мөнгөнчимэг нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгч Ц.Мөнгөнчимэгийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Ц.Мөнгөнчимэг нь улсын тэмдэгтийн хураамж 98.481 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

      1. Нэхэмжлэгч Ц.Мөнгөнчимэг нь хариуцагч Д.Зоригтод холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Ц.Мөнгөнчимэг нь улсын тэмдэгтийн хураамж 98.481 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 ШҮҮГЧ                               П.БОЛОР