Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1681

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/01681

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн  8 дугаар хороо, Зүүн толгой 3-27 тоотод  оршин суух, регистрийн  дугаар УИ 90123150, Боржигон овогт Ганцолмонгийн Дөлгөөний нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 11 дүгээр  хороо, Зүүн ард аюуш 6 дугаар гудам, 165 тоотод  оршин суух, регистрийн  дугаар КЮ 79041911, Боржигон овогт Балганы Амгаланзаяад холбогдох

 

Гэм хорын төлбөр 1 776 800 төгрөг гаргуулах тухай, хохиролд 2 145 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.Дөлгөөн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр бусдын эзэмшлийн 97-17 УНД улсын дугаартай Toyota grand марк машинтай Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны их тойруу Е13-А төвийн замын зүүн хойноос баруун урагшаа чиглэн явахад 93-64 УНУ улсын дугаартай Toyota paym марк авто машин буцаж эргэх үйлдэл хийхийг хориглосон тэмдэгтэй зам дээр давхар цагаан зураас давж урдуур эргэж орж ирж осол гаргасан.Тухайн үед замын цагдаагийн газраас ирж хэмжилт хийсэн бөгөөд Б.Амгаланзаяаг буруутай талаар дүгнэлт гарсан. “Ухаа шүрт” ХХК-д үнэлгээ хийлгэж үнэлүүлэхэд 1 776 800 төгрөг болсон.Б.Амгаланзаяа нь одоо болтол миний гэм хорыг барагдуулахгүй байгаа тул гэм хор болох 1 776 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

            Хариуцагч Б.Амгаланзаяа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:Ослоос үүдэлтэй авто машины хохирол болох авто машины 1 474 500 төгрөг, замын хайлш хашлаганы 621 000 төгрөг, авто машины хохиролын үнэлгээ хийлгэсэн 50 000 төгрөг нийт 2 145 500 төгрөг гаргуулж  Г.Дөлгөөнөөс өгнө үү гэжээ.

 

           Нэхэмжлэгч Г.Дөлгөөн  шүүхэд  гаргасан хүсэлтээ:Би 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр гэм хорын хохиролд Б.Амгаланзаяаас 1 776 800 төгрөг нэхэмжилсэн  нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж  байна гэжээ.

 

Хариуцагч Б.Амгаланзаяа шүүхэд гаргасан хүсэлтдээ:Би нэхэмжлэгч Г.Дөлгөөнд холбогдуулан гаргасан 2 145 500 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Дөлгөөн нь хариуцагч Б.Амгаланзаяагаас гэм хорын хохиролд 1 776 800 төгрөг гаргуулах, хариуцагч Б.Амгаланзаяа нь Г.Дөлгөөнөөс хохиролд 2 145 500 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлага тус тус гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Г.Дөлгөөн нь хариуцагч Б.Амгаланзаяагаас гэм хорын хохиролд 1 776 800 төгрөг гаргуулах шаардлагаасаа, хариуцагч Б.Амгаланзаяа хохиролд 2 145 500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагаас тус тус татгалзаж байгаа тул тэдний  татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 150 төгрөгийн 50 хувь болох 21 575 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, үлдэх 21 575 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Б.Амгаланзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 270 төгрөгийн 50 хувь болох 24 635 төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 24 635 төгрөгийг төсвийн орлогоос тус тус гаргуулан Г.Дөлгөөн, Б.Амгаланзаяа нарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Г.Дөлгөөний хариуцагч Б.Амгаланзаяагаас гэм хорын хохирол 1 776 800 /нэг сая долоон зуун далан зургаан мянга найман зуун/ төгрөг гаргуулах шаардлагаасаа Г.Дөлгөөн, хариуцагч Б.Амгаланзаяа 2 145 500 /хоёр сая нэг зуун дөчин таван мянга таван зуун/ төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагаасаа тус тус татгалзсаныг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төсвийн орлогоос 21 575 /хорин нэг мянга таван зуун далан тав/ төгрөгийг гаргуулан Г.Дөлгөөнд, 24 635 /хорин дөрвөн мянга зургаан зуун гучин таван/ төгрөгийг гаргуулан Б.Амгаланзаяад тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   З.ДОРЖНАМЖИН