Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 1612

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2017/01612

Улаанбаатар хот

 

     

 

     

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           

                         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 82-3 тоотод  оршин суух, регистрийн дугаар ЧЛ 62100215, Төмөрчин овогт Өлзийгийн Эрдэнэбаярын нэхэмжлэлтэй 

 

 Хариуцагч:Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Гермес барилгын материалын төвийн 209 павилонд байрлах “Очир Хайрхан Билэг” ХХКомпанид  холбогдох

 

Урьдчилгаанд өгсөн 400 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр брилгын Гермес барилгын материалын төвийн 209 павилонд байрлах Очир Хайрхан Билэг ХХК-д 2 ширхэг модон хаалга, 5 ш шилний рам модыг 750 000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцож захилга өгч, урьдчилгаа 400 000 төгрөгийг бэлнээр өгч 5 хоногийн дараа авахаар тохиролцсон боловч хугацаандаа хаалга болон модон рамыг хүргэж ирэхэд нь шалгаж үзэхэд чанарын шаардлага хангахгүй тул засаж ирэх санал тавьж буцаасан ба маргааш өглөө дахин ирэхэд засвар дутуу хийгдсэн тул бүр мөсөн буцаасан.Уг ажлыг ажлын шаардлагаар хугацаанд нь шахагдсан өөр газар захилга өгч хийлгэсэн.Урьдчилгаанд өгсөн 400 000 төгрөгийг гаргуулж  өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ө.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ:Хариуцагч  200 000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны дотор, үлдэгдэл 200 000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 10-нд тус тус төлж барагдуулахаар эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

 Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:Нэхэмжлэлийн шаардлага 400 000 төгрөгөөс 200 000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны дотор, үлдсэн 200 000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулахаар тохирсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Эрдэнэбаяр хариуцагч “Очир Хайрхан Билэг” ХХКомпанид холбогдуулан 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн шаардаж байгаа 400 000 төгрөгийн 200 000 төгрөгийг 2017 оын 06 дугаар сарын 05-ны дотор, 200 000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Очир Хайрхан Билэг” ХХКомпани нь нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9650 төгрөгийн 50 хувь болох 4825  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 4825 төгрөгийг улсын орлогоос, 4825 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар  зүйлүүдийг  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

           

1.Нэхэмжлэгч Ө.Эрдэнэбаярын нэхэмжилсэн 400 000 төгрөгийг хариуцагч “Очир Хайрхан Билэг” ХХКомпани  200 000 төгрөгийг 2017 оын 06 дугаар сарын 05-ны дотор, 200 000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор Ө.Эрдэнэбаярт төлж барагдуулаар, зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9650 төгрөгөөс 4825  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 4825 /дөрвөн мянга найман зуун хорин таван/ төгрөгийг улсын орлогоос, мөн 4825 /дөрвөн мянга найман зуун хорин таван/ төгрөгийг хариуцагч байгууллагаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид  олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

 

                             ШҮҮГЧ                                      З.ДОРЖНАМЖИН