Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 1631

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/01631

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9 өөрийн байранд байрлах “Жи Мобайл” ХХКомпанийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол,  Энхтайвны өргөн чөлөө гудамж 4-А байрны 117 тоотод оршин суух, регистрийн дугаар УУ 86031811, Хишигмаагийн Ариунболдод  холбогдох

 

Худалдах худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл 80 000 төгрөг, алданги 40 000 төгрөг нийт 120 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар  сарын  10-ны өдөр  хүлээн   авч  хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Ариунболдоос төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл 80 000 төгрөг, мөн алданги 40 000 төгрөг нийт 120 000 гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Ариунболд шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Би Жи-Мобайл ХХКомпанийн нэхэмжилсэн 120 000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 31-ний өдрийн дотор  төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХКомпани хариуцагч Х.Ариунболдод холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 80 000 төгрөг, алданги 40 000 төгрөг нийт 120 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХКомпанийн нэхэмжилсэн 102 000 төгрөгийг хариуцагч Х.Ариунболд бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна. 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн  50 хувь болох  2275 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 2275 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 2275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар  зүйлүүдийг  удирдлага   болгон ЗАХИРАМЖЛАХ нь:        

1.Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХКомпанийн Хишигмаагийн Ариунболдоос төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 120 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Х.Ариунболд бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгөөс 2275 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 2275 /хоёр мянга далан таван/ төгрөгийг улсын орлогоос, мөн 2275 /хоёр мянга далан таван/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

 

                          ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН