Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 00105

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир

Шүүгдэгч Б.Мөнхтүвшин нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Орой овгийн Баярмагнайгийн Мөнхтүвшинд холбогдох 201614000211 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

1.1. Орой овгийн Баярмагнайгийн Мөнхтүвшин, Монгол Улсын иргэн, 1986 оны 03 сарын 28-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, ах эгч дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн шинэ хороо 1-3  тоотод оршин суух, урьд Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 05 сары 26-ны өдрийн 71 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 07 сарын 29-ний өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолоор 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай. РД:РХ86032819

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

 

2.1. Шүүгдэгч Б.Мөнхтүвшин нь 2016 оны 04 сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг Америк барааны дэлгүүрт А.Мөнгөнцэцэгийн Самсунг Галакси S4 маркийн гар утсыг хулгайлж 280 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч А.Мөнгөнцэцэгийн “2016 оны 04 сарын 02-нд 18 цагийн орчим 6 дугаар микрийн Пирамидын хажуу малд байдаг “American” гэдэг нэртэй гэр ахуйн барааны дэлгүүрт куртикныхаа халаасанд байсан Самсунг S-4 маркийн гар утсаа алдсан. Дэлгүүрийн камерийн бичлэг дээр 2 үл таних залуу миний халааснаас аваад гарч байгаа нь бичигдсэн байна лээ. Би утсаа Сонорхайрхан төвийн 3 давхараас таньдаг лангуун дээрээсээ 280 000 төгрөгөөр худалдаж авсан S-4 маркийн утас 2016 оны 01 сард авсан. Гадуураа нил ягаан өнгийн гэртэй, шар өнгийн дүрсэн кодтой, өөр содон шинж тэмдэг гэх зүйлгүй утас юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-13-р хуудас/

 

2. “Найдвар од аудит” ХХК-ний шинжээчийн 206 оны 04 сарын 04-ний өдрийн 76 тоот дүгнэлт. /хх-14-р хуудас/

 

3. Шүүгдэгч Б.Мөнхтүвшингийн “Би 2016 оны 04 сарын 02-ны өдөр  найзууд болох Батдагва, Наранбат Мөнгөө нарын хамт явж байгаад Согоот багт байдаг Америк барааны дэлгүүрээс үсний будаг авахаар орсон. Манай найзууд дэлгүүрийн гадаа хүлээгээд би дэлгүүр рүү ороод будаг авахаар хайгаад явж байгаад нэг эмэгтэйн халааснаас нь утсыг нь хулгайлсан. Тэгээд гарч ирээд найзууддаа хэлэлгүй явсан. Бид 6-18-р байрны урд очоод хүний утас гуйгаад Баяраа гэдэг залуу руу ярьсан. Баярааг би нилээн хэдэн жилийн өмнөөс таньдаг болсон. Тэгээд Баярааг утас авах уу гэсэн чинь би хотод байна өөр хүн явуулъя хэдээр зарахын гэхээр нь 100 000 төгрөгөөр өгнө гэсэн чинь жаахан доошоо буулгачих гэхээр нь 90 000 төгрөгөөр өгье гээд чи холбоо барих муу утас өгчих гэж хэлсэн. Тэгээд Баяраа зөвшөөрөөд над руу хүн явуулаад би тэр хүнд нь нөгөө эмэгтэйгээс хулгайлсан гар утсаа өгөөд 90 000 төгрөгөн дээр товчлууртай жижиг улаан өнгийн утас авсан” гэсэн мэдүүлэг  болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнхтүвшин мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлнө. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир мэтгэлцэхдээ “Шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. Гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа байдлыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Мөнхтүвшин нь 2016 оны 04 сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг Америк барааны дэлгүүрт А.Мөнгөнцэцэгийн Самсунг Галакси S4 маркийн гар утсыг хулгайлж 280 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон гэж үзлээ. Орхон аймгийн Прокурорын газраас сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

Шүүгдэгч Б.Мөнхтүвшин нь урьд удаа дараа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар ял шийтгэлгүйд тооцогдох үндэстэй байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Мөнхтүвшинд ял шийтгэл оногдуулахдаа түүнийг анх удаа  хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхтүвшингийн цагдан хоригдсон 6 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Мөнхтүвшин нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, хохирлын үнэлгээтэй маргах зүйлгүй, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул түүнээс гар утасны үнэ болох 280 000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн 17-05 тоотод оршин суух Сартуул овогт Амаржаргалын Мөнгөнцэцэг /РД:ВЮ84061027, Утас: 99651185, 99558454, 99350705/-д олгохоор шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 291, 292, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                   ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Орой овгийн Баярмагнайгийн Мөнхтүвшинг бусдын эд хөрөнгийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар Б.Мөнхтүвшинг 1 сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхтүвшингийн цагдан хоригдсон 6 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхтүвшингээс  280 000 /хоёр зуун наян мянга/ төгрөг гаргуулж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн 17-05 тоотод оршин суух Сартуул овогт Амаржаргалын Мөнгөнцэцэг /РД:ВЮ84061027, Утас: 99651185, 99558454, 99350705/-т олгосугай.

 

            6. Эрүүгийн 201614000211 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнхтүвшинд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Мөнхтүвшингийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгчнар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Ц.АЛТАНГАДАС