Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 1719

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/01719

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Самбуугийн гудамж-47, өөрийн байранд байрлах, Мобиком корпораци ХХКомпанийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 6 дугаар хороо,  87/3 дугаар байрны 30 тоотод  оршин суух, регистрийн дугаар СБ 85011002, Цэцэгмаа овогтой Алимаад  холбогдох

 

Гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 980 490  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар  сарын  04-ний өдөр  хүлээн   авч  хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХКомпани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр  Мобиком корпораци ХХКомпанитай “ Гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан Самсунг Галакси ЭС 7 ЭДЖЕ ( Samsung Galaxy S7 EDGE) маркийн гар утсыг 1 900 000 төгрөгөөр худалдан авахын зэрэгцээ уг худалдан авалтанд олгогдох “Үрэн холбооны дараа төлбөрт GSM 39 900 багц үйлчилгээний 22424736 тоот гэрээ байгуулж тус компаниас багцын үйлчилгээ авсан. Гэвч тэрээр өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн гар утасны болон ярианы төлбөрөө төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 болон “Гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ”-ний 3.5 Төлбөрөө төлөөгүйгээс хаагдсан сараас хойш 2 сарын дараа гар утас, төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрийн үндсэн үнээс зөрүүг тооцож нэхэмжилснээр хэрэглэгч гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг цуцлагдсанд тооцож  цаашид үйлчилгээ ашиглах боломжгүй болно гэж заасны дагуу гар утас болон үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний төлбөрүүдийн үлдэгдэл болох 980 490 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Алимаа нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Мобиком корпораци ХХКомпаниас 980 490 төгрөгийг нэхэмжилсэн байх ба  уг төлбөрийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХКомпани нь хариуцагч Цэцэгмаагийн Алимаагаас  гар утас  зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт  980 490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХКомпанийн  гар утас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт  980 490 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ц.Алимаа нь 980 490 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрсөн  байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 082 төгрөгийн  50 хувь болох  14 041 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 14 041 төгрөгийг улсын орлогоос, үлдэх 50 хувь  буюу  14 041 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар  зүйлүүдийг  удирдлага   болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

           

1.Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХКомпанийн Ц.Алимаагаас гар утас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 980 490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч Ц.Алимаа нь  нэхэмжлэлийн шаардлага 980 490 төгрөгийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг  хэрэгсэхгүй  болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 082 төгрөгөөс   14 041 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 14 041 төгрөгийг улсын орлогоос, 14 041 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

                           ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН