| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/01951/и |
| Дугаар | 1606 |
| Огноо | 2017-05-31 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 1606
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
| |
| 2017 оны 05 сарын 31 өдөр | Дугаар 102/ШШ2017/01606 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Хасбааатарын 20 дугаар байранд байрлах, регистрийн дугаар 2362724, Мон Сант-Алдар Хадгаламж Зээлийн Хоршооны нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюуш 25-10 дугаар гудамж 329 /а/ тоотод оршин суух, регистрийн дугаар АК 74110217, Боржигон овогт Дэмчигжавын Ганбатад холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 4 617 730 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Мон Сант Алдар Хадгаламж Зээлийн Хоршоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ганбат нь 2015.04.16-ны эдөр зээлийн гэрээ байгуулан 2 500 000 төгрөгийг нэг сарын 3.30%-ийн урамшуулалт хүүтэй, 3.63 хувийн үндсэн хүүтэй 12 сарын хугацаатайгаар 2016.04.16-ны өдөр хүртэл зээл авсан. Зээлийн гэрээнд гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Д.Ганбат нь 2015.09.18-аас хойш зээлээ төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч нь зээл болон хүүгээ төлөх хугацааг нэг хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн болон төлөгдөх зээлээ хуваарийн дагуу төлж чадаагүй тул тухайн сарын хүүг үндсэн хүү 3.63%-иар тооцож 802120, төгрөг үндсэн зээлийн 2500000 төгрөг, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх нэмэгдүүлсэн хүү 315810 төгрөг нийт 4 617 930 төгрөг Д.Ганбатаас гаргуулан өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:Манайх нэхэмжлэлийн шаардлага болох 4 617 930 төгрөгийн 17 930 төгрөгийг татгалзаж, үлдэгдэл 4 600 000 төгрөгийг хариуцагч Д.Ганбат 4 сарын хугацаанд буюу 2017 оны 6 дугаар сарын 30-нд 1 150 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 30-нд 1 150 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 30-нд 1 150 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 30-нд 1 150 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар бид эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Ганбат шүүхэд гаргасан хүсэлтдээ:Би 4 600 000 төгрөгийг 4 сарын хугацаанд 2017 оны 6 дугаар сарын 30-нд 1 150 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 30-нд 1 150 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 30-нд 1 150 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 30-нд 1 150 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч байгууллагад төлж дуусгахаар бид эвлэрэлийн гэрээ багйуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мон Сант-Алдар Хадгаламж Зээлийн Хоршоо хариуцагч Д.Ганбатад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 617 930 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч 17 930 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 4 600 000 төгрөгийг Д.Ганбат нь 4 сарын дотор төлж барагдуулах, дээрх хуваарь зөрчигдсөн нөхцөлд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд тохиролцон эвлэрч байх тул тэдний эвлэрлийг баталж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 837 төгрөгийн 50 хувь болох 44 418 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 44 418 төгрөгийг улсын орлогоос, зохигчдын эвлэрсэн шаардлагад ногдох 88 550 төгрөгийн 50 хувь болох 44 275 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Мон Сант-Алдар Хадгаламж Зээлийн Хоршоо нэхэмжлэлийн шаардлагынхаа 17 930 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж,үлдсэн 4 600 000 төгрөгийг хариуцагч Д.Ганбат “Мон Сант-Алдар” Хадгаламж Зээлийн Хоршоонд 1 150 000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 30-нд, 1 150 000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 30-нд, 1 150 000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 30-нд, 1 150 000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 30-нд тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 837 төгрөгөөс 44 418 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 44 418 /дөчин дөрвөн мянга дөрвөн зуун арван найман/ төгрөгийг улсын орлогоос, 44 275 /дөчин дөрвөн мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар Д.Ганбат нэхэмжлэгч байгууллагатай тохиролцсон хугацаанд үүргээ эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 23 дугаар хороо, зүүн Ард Аюуш 25-10 дугаар гудамж, 329-А тоотод байршилтай, 444 метр квадрат талбай бүхий газрыг хуульд нийлцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН