Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1607

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

 

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2017/01607

Улаанбаатар хот

 

     

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           

                         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамжинд байрлах, регистрийн  дугаар 9090142, Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй 

 

 Хариуцагч:Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Эко констракшн байр 1 давхарт байрлах, регистрийн дугаар 5492963, Уран Майнинг ХХКомпанид  холбогдох

 

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 29 849 730 төгрөг гаргуулах тухай  хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Уран майнинг ХХКомпани нь Монгол Улсын Нийгмийн Даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1,17дугаар зүйлийн 1.1, 1.4дүгээр зүйлүүдэд тус тус заагдсан үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 06 дугаар сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 19 899 820 төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь тэнд ажиллаж байгаа даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж, тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байна. Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр авлагыг барагдуулах талаар удаа дараа сануулж шаардсан, харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлэхээс гадна шимтгэлийн өрийг төлж барагдуулах талаар ажил олгогчийн удирдлагуудтай биечлэн уулзаж, шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай ажил олгогчоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, хугацаатай гэрээ байгуулан харилцан ойлголцол, итгэлцлийн журмаар ажилласан боловч хэлсэн, тохиролцсон үр дүндээ хүрэлгүй шимтгэлийн өр авлагын хэмжээ өсч, барагдуулахад хүндрэлтэй байдалд орлоо. Иймд Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2-т заасан заалтын дагуу хариуцагч байгууллагаас хугацаандаа телөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 19 899 820 төгрө, хугацаа хэтрүүлсэнд ноогдуулсан алданги 9 949 910 төгрөг, бүгд 29 849  730 төгрөгийг “Уран майнинг” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч  байгууллагын төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:Хариуцагч байгууллага  нэхэмжлэлийн шаардлагын 29 849 730 төгрөгөөс 10 000 000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сраын 25-нд төлсөн, манайх алданги болох 9 949 910 төгрөгнөөс татгалзаж,  үлдэгдэл 9 899 820 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар бид тохиролцож эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Гансүх шүүхэд гаргасан хүсэлтдээ:10 000 000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 9 899 820 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс хариуцагч Уран Майнинг ХХКомпанид холбогдуулан 29 849 730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргажээ.

 

Талуудын хооронд хийгдсэн эвлэрэлийн гэрээгээр нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шарадлагын 9 949 910 төгрөгөөс татгалзаж, 10 000 000 төгрөгийг Уран Майнинг ХХКомпани төлж барагдуулсан, үлдэгдэл 9 899 820 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахар тохиролцсон байх тул  тэдний эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч байгууллагын төлөх 19 899 820 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 257 449 төгрөгийн 50 хувь болох 128 724 төгрөгийг хариуцагч Уран Майнинг ХХКомпаниас гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар  зүйлүүдийг  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

           

1.Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа 9 949 910 /есөн сая есөн зуун дөчин есөн мянга есөн зуун арван/ төгрөгөөс татгалзаж, 10 000 000 /арван сая/ төгрөгийг хариуцагч Уран Майнинг ХХКомпани  төлж барагдуулсан, үлдэгдэл 9 899 820 /есөн сая найман зуун ерэн есөн мянга найман зуун хорин/ төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Уран Майнинг ХХКомпаниас 128 724 /нэг зуун хорин найман мянга долоон зуун хорин дөрвөн/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод  оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

 

                             ШҮҮГЧ                                      З.ДОРЖНАМЖИН