| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/01734/и |
| Дугаар | 1655 |
| Огноо | 2017-06-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 1655
| 2017 оны 06 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2017/01655 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Пума 12.5 дугаар байрны 0 тоотод байрлах, регистрийн дугаар 2699389, Монтс ХХКомпанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 12/5 дугаар байрны 11 тоотод оршин суух, н.Жигжидсүрэнд холбогдох
Орон сууцны хэрэглээний төлбөр 564 725 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Монтс ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Жигжидсүрэн нь 2016 оны 06 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэлх хэрэглээний төлбөрөө удаа дараалан сануулж шаардсан боловч төлөөгүйн учир нийт 10 сарын байрны төлбөр болох 564 725 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Мягмарсүрэн шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Хариуцагч н.Жигжидсүрэн 2017 оны 06 сарын 07-ны өдөр 564 725 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийнхээ шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Монтс ХХКомпани нь хариуцагч н.Жигжидсүрэнгээс 564 725 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч н.Жигжидсүрэн нь 564 725 төгрөг төгрөгийг төлсөний улмаас нэхэмжлэгч байгууллага нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 591 төгрөгийн 50 хувь болох 8 795 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, үлдэх 8 796 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1.Монтс ХХКомпаний нэхэмжлэлтэй н.Жигжмидсүрэнд холбогдох орон сууцны хэрэглээний төлбөр 564 725 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Монтс ХХКомпани татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төсвийн орлогоос 8 795 /найман мянга долоон зуун ерэн таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Монтс ХХКомпанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН