| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/01849/и |
| Дугаар | 1715 |
| Огноо | 2017-06-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 1715
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
| 2017 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2017/01715 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би
Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь-Эх 41,2046 тоотод байрлах, регистрийн дугаар 5839629, Маргад Арт Од Контсракшн ХХКомпанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 86 /а/ байрны 48 тоотод оршин суух, регистрийн дугаар ШД 77052908, Октябрийн Оюунчимэгт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2 025 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Маргад Арт Од Контсракшн ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:хариуцагч нь 2016 оны 05 дугаар сарын 17 өдөр зээлийн гэрээ байгуулсан. О.Оюунчимэг 1 500 000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 31 өдөр хүртэл 13 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиолцож бичгээр гэрээ байгуулсан. Үндсэн зээл 1 500 000 төгрөгөөс 500 000 төгрөгийг хассан. 260 000 төгрөгийг хүүнд оруулж тооцсон. Зээлийн хугацаа дууссанаас хойш нийт 10 сар 18 хоног 1 сарыг 30 хоногоор бодоход 318 хоног үүргээ биелүүлээгшүй байна. Иймд үндсэн зээл 1 000 000 төгрөг хүү 1 сарын хүү 260 000 төгрөг, 10 сараар үржүүлэхэд 2 600 000 төгрөг болж байна. Хүүнээс өгсөн 260 000 төгрөгийг хасахал 2 340 000 төгрөг болж байна. Үүнээс бид хүүндээ 525 000 төгрөгийг нэхэмжилж байна.Алданги 1 хоногийн 5 000 төгрөгийг 318 хоногоор бодоход 1 590 000 төгрөг нийт 2 025 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Маргад Арт Од Контсракшн ХХКомпани шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагаасаа 925 000 төгрөгөөс татгалзаж хариуцагч О.Оюунчимэг нь 1 100 000 төгрөгийг 2 сарын хугацаанд буюу 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр бүрэн төлөхөөр тохиролцож эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Оюунчимэг шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Би1100 000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Маргад Арт Од Контсракшн ХХКомпани хариуцагч О.Оюунчимэгт холбогдуулан 2 025 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Талуудын хооронд хийсэн эвлэрэлийн гэрээгээр нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь 925 000 төгрөгөөс татгалзаж, 1100 000 төгрөгийг О.Оюунчимэг нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төлж барагдуулахаар эвлэрэлийн тохирсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 350 төгрөгийн 50 хувь болох 23 675 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 23 675 төгрөгийг улсын орлогоос, зохигчдын эвлэрсэн шаардлагад ногдох 30 950 төгрөгийн 50 хувь болох 15 475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Маргад Арт Од Контсракшн ХХКомпани нь нэхэмжлэлийнхээ шаардлагаас 925 000 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 1 100 000 төгрөгийг хариуцагч О.Оюунчимэг 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн дотор Маргад Арт Од Контсракшн ХХКомпанид төлж барагдуулаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 350 төгрөгөөс 23 675 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 23 675 төгрөгийг улсын орлогоос, мөн 15 475 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН