| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/01904/и |
| Дугаар | 1658 |
| Огноо | 2017-06-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 1658
| 2017 оны 06 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2017/01658 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран 10-27 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ЧО 68013011, Хөгнөхан овогт Пунцагийн Дагвадоржийн Д.Ядамсүрэнг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсанаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагч П.Дагвадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.Дагвадорж шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Д.Ядамсүрэн 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 15 000 000 төгрөг, хүүгүйгээр 5 сарын хугацаатай, 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл зээлүүлсэн.Зээлийн гэрээнд бид 2014 оны 8 дугаар сарын 05-нд гарын үсэг зуран наториатаар батлуулсан.Д.Ядамсүрэн гэрээний хугацаанд хүүгүйгээр зээлүүлсэн 15 000 000 төгрөгний 7 000 000 төгрөгийг буцаан өгсөн.Үлдэгдэл 8 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй.Иймд үлдсэн 8 000 00 төгрөг, түүнээс хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож 4 000 000 төгрөгийн хамт нийт 12 000 000 төгрөгийг Д.Ядамсүрэнгээс авах гэтэл хаяг нь олдохгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулж өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
П.Дагвадоржийн Д.Ядамсүрэнг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Хүсэлт гаргагч П.Дагвадоржийн хүсэлт болон түүний тайлбар, Д.Ядамсүрэнтэй 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнээс харахад Д.Ядамсүрэн нь хариуцагч байх боломжтой байна.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Ядамсүрэн нь иргэний цахим үнэмлэхэд бичигдсэн хаягтаа оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Далай овогтой Ядамсүрэнг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д.Ядамсүрэнг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
3.Д.Ядамсүрэн /регистрийн дугаар ОД 78030519/ холбогдох мэдээллийг Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргаж өгөхийг хүсэлт гаргагч П.Дагвадоржид даалгасугай.
4.Д.Ядамсүрэн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны 4 дүгээр хороолол Асарсанаа гудамж 40-В байрны 103 тоотод оршин суудаг байсан болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН