| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/02040/и |
| Дугаар | 1720 |
| Огноо | 2017-06-12 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 1720
| 2017 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2017/01720 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Баруун-Ард Аюуш 1 дүгээр гудамж 8 тоотод оршин суух, регистрийн дугаар ТЕ 69100573, Боржигон овогт Дэмидийн Бат-Эрдэнийн хүсэлттэй
Ж.Эрдэнэчимэгтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Т.Эрдэнэчимэгтэй 1995 оны 5 дугаар сарын 15-ны өдөр танилцаж 1996 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хамтран амьдарч эхэлсэн. 2003 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүү Э.Сэргэлэнбаатарыг төрүүлсэн. Тэр үеэс хойш бид хоёр хамтран амьдарч байгаад эхнэр Т.Эрдэнэчимэг 2017.05.26-ны өдөр өвчний улмаас нас барсан. Бид энэ хугацаанд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Баруун ард аюуш 1-8 тоотод амьдарч байсан. Гэрлэлтээ батлуулаагүй байсан. Иймд биднийг 1996 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Бат-Эрдэнийн Т.Эрдэнэчимэгтэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Хүсэлт гаргагч Д.Бат-Эрдэнэ нь Төмөрцэцэгийн Эрдэнэчимэгтэй 1996 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны, хүн ам өрхийн бүртгэлийн дэвтэр, гэрэл зураг, гэрч Л.Эрдэнэцэцэг, Т.Эрдэнэсувд /талийгчийн төрсөн дүү/ нарын шүүхэд гаргасан тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Боржигон овогт Дэмидийн Бат-Эрдэнийг Төмөр-Өлзийн Эрдэнэчимэгтэй 1996 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар Д.Бат-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН.