Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 229

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Ааш овгийн Хадбаатарын Энхжаргал, Боржигон овогт Хүрэлбаатарын Баатархуяг нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д заасныг баримтлан Баатархуягийн Тэмүүлэнг эх Х.Энхжаргалын асрамжинд байлгасугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан Б.Тэмүүлэнг 11 нас хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 / суралцаж байгаа бол 18 / насанд хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Х.Баатархуягаар тэжээн тэтгүүлсүгэй. 

 

4. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан Х.Баатархуягаас хамтран амьдарч байх хугацаандаа авсан зээлийн үлдэгдэл 3.888.995 төгрөгийг гаргуулж хариуцагч Х.Энхжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9.111.005 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

  

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх болохыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар Зохигчид гэрлэлтээ цуцлуулсан боловч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний соёл уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэх үүрэгтэйгээс гадна эцэг эх нь хүүхдийн эрүүл мэнд сэтгэхүй, ёс суртхууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хуулиар хориглосон болохыг дурдсугай.

 

7. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосон болохыг дурдсугай. 

 

8. Уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Алтанцэцэгт даалгасугай.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Энхжаргалын улсын тэмдэгтийн хураамжинд  урьдчилан төлсөн 391.761 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 8411 төгрөгийг Х.Энхжаргалаас гаргуулж улсын төсвийн орлогод оруулах, хариуцагч Х.Баатархуягаас улсын тэмдэгтийн хураамжинд 245.873 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Энхжаргалд олгосугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны  шүүхэд гомдол гаргаж болох ба гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.