| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00674/И |
| Дугаар | 00674 |
| Огноо | 2017-06-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 00674
| 2017 оны 06 сарын 22 өдөр | Дугаар 155/ШШ2017/00674 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1982 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 17-2б тоотод оршин суух, РЙ82070923 дугаар регистртэй, Ар тогоруутан овогт Баасанжавын Алтанчимэгийн
Хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Баттулгыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 155/2017/00610/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Б.Алтанчимэг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Алтанчимэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Баттулгатай 2012 онд танилцаж хамт амьдарч байсан. Бидний дундаас 2013 онд хүү А.Алтантулга төрсөн. Гэрлэлтээ батлуулаагүй байсан тул надаар овоглож гэрчилгээ авсан. Бид 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн юм. Ингээд хамт амьдарч байтал хадам ээжийн бие муудлаа гээд Б.Баттулга нь Улаанбаатар хот руу явсан. Тэгээд ээж нь нас бараад би ажил явдлаар нь хотод очсон, Б.Баттулга ном уншуулж, хоног хугацааг нь дуусгаад араас чинь очно гээд хотод үлдсэн юм. Гэтэл түүнээс хойш утсаар ч ярихгүй, утас нь холбогдохгүй болж, хаана байгаа нь тодорхойгүй болсон. Бид 2016 оны 11 сараас хойш огт холбоогүй болсон. Би энэ өвөл хүүгээ дагуулаад хотод очсон боловч байсан хашаандаа байхгүй, өөр айлд түрээслүүлсэн байсан тул уулзаж, холбоо барьж чадаагүй. Одоо би гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байгаа. Иймд Б.Баттулгыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоож өгнө үү. Б.Баттулгын нагац ах Төмөрхуяг нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар сургуульд багш ажилтай, түүний утас 89998447, Б.Баттулгын дүү Жаргалсайхан нь эмэгтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15-р хороолол Happy town хотхон, 71 дүгээр байр, 10 давхар, 50 тоотод оршин суудаг. Эдгээр хүмүүстэй уулзаж асуухад хаана байгаа тухай хэлж өгдөггүй гэв.
Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Алтанчимэг нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Баттулгыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй.
Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Баттулга нь Б.Алтанчимэгтэй 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болж, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь 6701000081 бүртгэлийн дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хамт амьдрах хугацаанд 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүү А.Алтантулга төрсөн болох нь №0000945951-794 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Сартуул овогт Батжаргалын Баттулга Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага наран 3-р гудамж, 1-4 тоотод бүртгэлтэй боловч тус хаягт оршин суудаггүй, хаягийн хөдөлгөөн шилжилт, өөрчлөлт хийлгээгүй болох нь
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “РД: рэ86042218, овог: Сартуул, эцэг эхийн нэр: Батжаргал, нэр: Баттулга, яс үндэс: Халх, хүйс: эрэгтэй, байнга оршин суудаг хаяг: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага наран 3-р гудамж, 1-4 тоот” гэх бичилттэй, 00/003521 дугаартай байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “Батжаргалын Баттулга нь тус хорооны Бага наран 3-р гудамжны 1-4 тоот хаягт оршин суудаггүй нь үнэн болно. Амьдардаггүй” гэх бичилттэй 1428 дугаартай тодорхойлолт, Засаг дарга Б.Соёл-Эрдэнийн “...энэ хаягт бүртгэл хийлгэсэн байж болно, гэхдээ тус хаягт байдаггүй, оршин суудаггүй...” гэх тайлбар, нэхэмжлэгчийн “...байсан хашаандаа байхгүй, өөр айлд түрээслүүлсэн байсан…” гэх тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох нь зүйтэй байна.
Жич: Б.Баттулгын талаархи мэдээлэл. Гэрийн хаяг: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага наран 3-р гудамж, 1-4 тоот хаяганд оршин сууж байсан, одоо бусдад түрээслүүлсэн, дүү Б.Жаргалсайхан нь эмэгтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15-р хороолол Happy town хотхон 71-р байр 10-р давхар, 50 тоотод оршин суудаг, Б.Баттулгын нагац ах Төмөрхуяг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар сургуульд багш ажилтай, түүнтэй холбогдох утас 89998447. Нэхэмжлэгч Б.Алтанчимэгтэй холбогдох утас: 88999635.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар РЭ86042218 дугаар регистртэй, Сартуул овогт Батжаргалын Баттулгыг эрэн сурвалжилсугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Сартуул овогт Батжаргалын Баттулгыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Б.Баттулгын оршин суух хаягийг олж тогтоон нэхэмжлэгч Б.Алтанчимэгт мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА