Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 0110

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 14 өдөр                       Дугаар 110                                                     Баян-Өндөр сум

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгч О.Баярсайхан, Т.Пүрэвбат, Л.Энхболд нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гарамийнхан овогт Оюуны Баярсайхан, Боржигон овогт Туяажаргалын Пүрэвбат, Боржигон овгийн Лхагважавын Энхболд нарт холбогдох 201614000051 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

1.1. Гарамийнхан овгийн Оюуны Баярсайхан, Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь  аймагт төрсөн, эрэгтэй, 18 настай, бүрэн дунд боловсролтой, засварчин, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 Дархан-Уул аймаг Дархан сумын 3 дугаар баг Хараагийн 2-18б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай  РД:ЕС98051310

 

1.2. Боржигон овгийн Туяажаргалын Пүрэвбат, Монгол Улсын иргэн, 1995 оны 07 сарын 27-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Дархан-Уул аймаг Дархан сумын 7 дугаар баг Сэргэлэн 1-17б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.  РД:ТА95072714

 

1.3 Боржигон овгийн Лхавгажавын Энхболд, Монгол улсын иргэн, 1996 оны 03 сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 20 настай бүрэн дунд боловсролтой, ажилгүй, ам бүл 6 эцэг, эх, эгч дүү нарын хамт Дархан –Уул аймаг Дархан сумын 5 дугаар баг хүнсчидийн  6-78  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД: МЮ96030319

 

2. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар

 

 

2.1. Шүүгдэгч О.Баярсайхан, Т,Пүрэвбат, Л.Энхболд нар нь бүлэглэн 2016 оны 03 сарын 04-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Урт булаг багийн 5-10 дугаар байрны зогсоол дээр байсан Д.Алтанмядагийн эзэмшлийн sonota-5 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг өвлийн дугуйг обудны хамт хулгайлж 450 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Ч.Алтанмядагийн 2015 оны 12 сарын 29-ний өдөр машинаа байрныхаа гадна нэгдүгээр эгнээд тавьсан байсан. 2016 оны 01 сарын 03-ны шөнө 00 цагийн орчим цонхоор харахад машин бүрэн бүтэн байж  байсан. Манай алдсан дугуйнууд 16-тай өвлийн шинэ дугуй обудны хамт байсан юм. Обуд нь спорт загварын Орхон аймагт байдаггүй, миний обудыг хүн аваад тээврийн хэрэгсэлд тавиад явж байвал уг нь танигдана. Манайх дугуйнуудаа 2014 оны намар худалдан авч байсан хайлшин обудтай боорцгон хээтэй дугуйнууд байгаа. Би машиныхаа  дөрвөн дугуйг обудаар нь таньж хүлээж авсан. Би дөрвөн дугуйгаа бүрэн бүтэн хүлээж авсан  гэсэн мэдүүлэг. хх-ийн 39-54-р хуудас

 

2. Хэрэг учралын  газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үед авсан гэрэл зургууд. хх-ийн 4-6-р хуудас

 

3. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт. хх-ийн 9-12-р хуудас

 

4. Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл.

 

5. Гэрч Б.Одсүрэнгийн Би хүү Энхболдыг хулгай хийсэн талаар эхэндээ мэдээгүй, харин сүүлд нь л мэдсэн юм. Сүүлд хүүхдээсээ сонсоход найз нарынхаа хамтаар Орхон аймагт очиж машины дугуй хулгай хийсэн талаараа хэлсэн юм гэсэн мэдүүлэг. хх-н 55-р хуудас

 

6. Гэрч Ө.Туяажаргалын Сүүлд хүүхдээсээ сонсоход найз нарынхаа хамтаар Орхон аймагт очиж машины дугуй хулгай хийсэн талаараа хэлсэн юм гэсэн мэдүүлэг, О. Баярсайхан, Т. Пүрэвбат, Л.Энхболд нарын мэдүүлэг болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Баярсайхан, Т,Пүрэвбат, Л,Энхболд нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хохирогч Д.Алтанмядаг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөрөө бүрэн авсан тул байлцуулахгүйгээр шийдвэрлж өгнө үү гэсэн хүсэлт шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

Шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч О.Баярсайхан, Т.Пүрэвбат, Л.Энхболд нар нь бүлэглэн 2016 оны 03 сарын 04-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Урт булаг багийн 5-10 дугаар байрны зогсоол дээр байсан Д.Алтанмядагийн эзэмшлийн sonota-5 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг өвлийн дугуйг обудны хамт хулгайлж 450 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон гэж үзлээ. Шүүгдэгч нарт Орхон аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, тэдэнд ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн данкратыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь  цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 291, 292, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                            ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Гарамийнхан овгийн Оюуны Баярсайхан, Боржигон овгийн Туяажаргалын Пүрэвбат, Боржигон овгийн Лхагважавын Энхболд нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч О.Баярсайхан, Т.Пүрэвбат, Л.Энхболд нарыг эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 2 хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч О.Баярсайхан, Т,Пүрэвбат, Л,Энхболд нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эрүүгийн 201614000051 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн нэг ширхэг данкаратыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч О.Баярсайхан, Т.Пүрэвбат, Л.Энхболд нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж тус бүр 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэдэнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Баярсайхан, Т.Пүрэвбат, Л.Энхболд нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгчнар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС