Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2017/00234

 

 

 

 

 

*******017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ*******017/00*******34

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

*******017 06 06 103/ШШ*******017/00*******34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох ******* овогтой ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг *******017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.*******, нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч О.******* нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С. *******0 оноос үерхэж, *******005 онд хүүтэй болж, *******006 онд гэрлэлтээ батлуулсан. Улмаар хүү Ж. хамт *******010 оныг хүртэл хамт амьдарч байгаад *******010 оны 6 сард С. Бүгд Найрамдах Солонгос улс руу ажиллахаар явж *******01******* оноос харилцаа холбоо тасарч одоог хүртэл тусдаа амьдарч байна. *******014 онд Монгол улсад ирсэн бөгөөд одоо Хан-Уул дүүрэгт эхнэр, эхнэрийн дагавар охин, өөрийн охины хамт амьдарч байгаа. Миний бие энэ хүнийг олж уулзаж гэрлэлтээ салгуулах хүсэлтэй байгаагаа ах дүү нарт нь дуулгасан боловч удаа дараа утас хаягийг өгөхөөс татгалзаж, мэдэхгүй гэж байна. Иймд С.******* эрэн сурвалжилж олж өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч О.*******, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох ******* овогтой ******* эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

******* овогтой иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд оршин суух хаяг нь тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж дүгнэлээ.

******* овогтой , ЛЮ84**************619 регистрийн дугаартай, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэгт оршин суудаг гэх, ах Алтангэрэл Багануур ХК-ийн Захиргаанд ажилладаг утас: 8905, хаяг Багануур дүүрэг 3 дугаар хороо, 39 дүгээр байрны 37 тоот, эгч нэгдүгээр цэцэрлэгийн багш утас 9913*******7, хаяг Багануур дүүрэг 3 дугаар хороо, дугаар байрны тоот зэрэг нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгийн явцад гаргасан тайлбартаа өгсөн мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст мэдэгдэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* овогтой ******* эрэн сурвалжилсугай.
  2. Хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
  3. Шийдвэрийн хувийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Түмэнжаргалд үүрэг болгосугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО