| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00210/И |
| Дугаар | 103/ШШ2017/00236 |
| Огноо | 2017-06-06 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 103/ШШ2017/00236
| 2017 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 103/ШШ2017/00236 | Улаанбаатар хот |
| 2017 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 103/ШШ2017/00236 | Улаанбаатар хот |
| 2017 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 103/ШШ2017/00236 | Улаанбаатар хот |
2017 06 06 103/ШШ2017/00236
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би
Нэхэмжлэгч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Засаг даргын тамгын газрын байранд байрлах, Багануур дүүрэг дэх ******* хэлтсийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод байрлах, ******* ХХК-д холбогдох татварын өр 91*******.94******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 2*******-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Багануур дүүрэг дэх ******* хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус татварын хэлтэстэй харьцдаг ******* ХХК нь 2016 оны жилийн эцсийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар ногдсон 60.1************** төгрөг, Үл хөдлөх эд хөрөнгийн 2016, 2017 оны татвар 600.000 төгрөг, Суутган-1 татварын тайлангаар ногдсон 25*******.760 төгрөг, нийт 91*******.94******* төгрөгийг хуулийн хугацаанд төлж барагдуулахгүй байна.
Тус компанийн өрийг барагдуулахын тулд утсаар шаардахын зэрэгцээ ******* ерөнхий хуульд заасны дагуу 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар хүргүүлж, улмаар улсын бүртгэлд бүртгэлтэй Голомт банкинд харилцах дансны зарлагын гүйлгээг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зогсоосон боловч төлөгдөөгүй байна.
Иймд ******* ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт татварын алба хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хураах ажиллагааг дор дурдсан дарааллаар явуулна, мөн 62.1.3 дахь хэсэгт Шүүхэд нэхэмжлэл гаргах, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу ******* ХХК-иас 91*******.94******* төгрөгийг албадан гаргуулахаар нэхэмжилж байна, гэжээ.
Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Багануур дүүргийн ******* хэлтсийн нэхэмжилсэн 91*******.94******* төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Багануур дүүрэг дэх ******* хэлтэс, хариуцагч ******* ХХК-д холбогдуулан татварын өр 91*******.94******* төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч ******* ХХК нь 91*******.94******* төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Багануур дүүрэг дэх ******* хэлтэс, хариуцагч ******* ХХК-иас татварын өр 91*******.94******* төгрөг нэхэмжилснийг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 26.605 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 13.302,50 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО