| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00254/И |
| Дугаар | 103/ШШ2017/00237 |
| Огноо | 2017-06-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 103/ШШ2017/00237
| 2017 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 103/ШШ2017/002******* | Улаанбаатар хот |
2017 06 06 103/ШШ2017/002*******
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би
Нэхэмжлэгч Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* нийтийн байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 295.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК-ийн Багануур дүүргийн гэрээт салбарыг хариуцдаг ******* ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэн Д. төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээг 12 сарын хугацаатай сар бүрийн 17-ны өдөр 20.000 төгрөг төлөхөөр 240.000 төгрөгийн 93475764 дугаартай 120 гв, 365 хоногийн дугаарын хамт гэрээ хийсэн.
Иймд Д.ээс зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 200.000 төгрөг, алданги 95.400 төгрөг, нийт 295.400 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч Д. шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 295.400 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч Д.******* холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 295.400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч Д. 295.400 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч ******* овогт ******* ээс зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 295.400 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9512 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 4756 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Д.ээс улсын тэмдэгтийн хураамж 4756 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО