Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2017/00238

 

 

 

 

 

2017 оны ******* сарын ******* өдөр

Дугаар 103/ШШ2017/00*******8

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

2017 06 ******* 103/ШШ2017/00*******8

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би

Нэхэмжлэгч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Ч. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 2 дугаар сарын *******-ны өдөр 500.000 төгрөг зээлдүүлсэн бөгөөд 300.000 төгрөгийг буцаан авсан. Үлдэгдэл 200.000 төгрөгийг өгөхгүй сүүлдээ утсаа авахгүй, надтай уулзахгүй зугтаад байна. Иймд Б.гөөс 200.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно, гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ч.оос гаргасан 200.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 200.000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Ч., хариуцагч Б. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 200.000 гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч Б. 200.000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* овогт ******* , хариуцагч ******* овогт ******* гөөс зээлийн гэрээний үүргийн биелэлт 200.000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6650 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 3325 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.гөөс улсын тэмдэгтийн хураамж 3325 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО