| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2017/00262/И |
| Дугаар | 103/ШШ2017/00241 |
| Огноо | 2017-06-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 103/ШШ2017/00241
| 201******* оны 06 сарын 09 өдөр | Дугаар 103/ШШ201*******/002*******1 | Улаанбаатар хот |
201******* 06 09 103/ШШ201*******/002*******1
******* Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: 19******* онд ******* аймагт төрсөн, эрэгтэй, одоо ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны 0******* тоотод оршин суух, ******* овогт улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 201******* оны 05 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 19*******3 онд цэргээс халагдаж ирээд 19*******3 оны 0******* сард ******* аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад жижүүрээр ажилд орсон юм. 19************** оны 01 сарын 09-ний өдрөөс тус аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатын нягтлан бодогчоор түр ажиллаж байгаад 19************** оны 0******* сарын 02-ны өдрөөс ******* аймгийн Нийтийн Аж ахуйн үйлчилгээний газарт ахлах нягтлан бодогчоор 19*******5 оны 01 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байгаад тус өдрөөс ******* аймгийн Ахуйн Үйлчилгээний Комбинатад ачигч, буулгагчаар 19*******9 оны 03 сарын 2*******-ны өдрийг хүртэл ажилласан. 19*******9.0*******.01-ний өдрөөс ******* аймгийн Нийтийн Аж ахуйн үйлчилгээний удирдах газарт авто гражийн сэлбэг материалын няраваар 1990 он хүртэл ажилласан. Тухайн жилүүдэд ажиллаж байсан үеийн баримт байхгүй шатсан, хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгож ир гэсэн. 1990 оны 03 сард шинээр хөдөлмөрийн дэвтэр нээлгэсэн тул 1990 оноос хойшхи ажилласан жилийн баримт
байгаа. Иймд миний 19*******3-1990 он хүртэл дээрх байгууллагад ажиллаж байсан байдлыг архиваас гарсан баримтуудыг үндэслэн тогтоож өгнө үү гэв.
Шүүхээс хэрэгт авагдсан ******* аймгийн Ахуйн үйлчилгээний Комбинатын даргын 19**************.01.2*******-ны өдрийн 22, 19*******5.01.31-ний өдрийн 22, ******* аймгийн Нийтийн Аж ахуйн үйлчилгээний газрын даргын 19**************.0*******.02-ны өдрийн 6*******, ******* аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 19*******9.03.2*******-ны өдрийн 69, НААДХ-ын Чандмань Компаний захирлын 1995.10.12-ны өдрийн 120 дугаартай тушаалуудын хуулбарууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь :
Хүсэлт гаргагч ******* нь 19*******3-1990 он хүртэл ******* аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээнд ажиллаж байсан үйл баримтыг тогтоолгохыг шаардаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:
Хүсэлт гаргагч *******ы дээрх хугацаанд улсад ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж үгүй болсон, 19*******3 онд ажилд орсон тушаал, ажлаас халагдсан тушаал архиваас гарч ирээгүй байх тул түүний ажиллаж байсан үйл явдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.
******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа Хүнд хортой нөхцөлд ажиллаж байсан үндэслэлээр өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.
Хүсэлт гаргагч ******* нь 19************** оны 01 сарын 09-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01 хүртэл улсад ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдлоо. Үүнд:
******* аймгийн Архивын тасгийн 201*******.0*******.0******* ний өдрийн 3************** дугаартай албан бичиг,
Ахуйн үйлчилгээний Комбинатын даргын 19**************.01.2*******-ны өдрийн 22 дугаар тушаалаар Сономжамц овогтой Баярсайхныг 19**************.01.09-ний өдрөөс нягтлан бодогчоор түр томилсон,
******* аймгийн Нийтийн Аж ахуйн үйлчилгээний газрын даргын 19**************.0*******.02-ны өдрийн 6******* дугаар тушаалаар Ахуйн үйлчилгээний төвийн ахлах нягтлан бодогчоор 03 сарын 10 ны өдрөөс томилсон,
Ахуйн үйлчилгээний Комбинатын даргын 19*******5.01.31 ний өдрийн 22 дугаар тушаалаар 19*******5.01.03 ны өдрөөс ачигч буулгагчаар түр томилсон,
******* аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 19*******9.03.2*******-ны өдрийн 69 дүгээр тушаалаар 19*******9.0*******.01 ний өдрөөс авто гражийн сэлбэг материалын няраваар томилсон,
НААДХ-ын Чандмань Компаний захирлын 1995.10.12-ны өдрийн 120 дугаар тушаалаар НААҮ-ний салбарын ажилчдын өдөрлөг угтсан 30 хоногийн өндөр бүтээлийн болзолт уралдаан дүгнэсэн комиссын шийдвэрийг үндэслэн С.Баярсайхныг 5000 төгрөгөөр шагнасан зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг нотлох үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох , нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хэргийн оролцогчдод өөрсдөд нь хуулиар олгогдсон. Нэхэмжлэгч ******* нь 19*******3 оны 0******* сард анх ажилд орсон гэж мэдүүлж байгаа боловч өөрийн тайлбараа нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул 19*******3.0******* сард ажилд орсон гэх үйл баримтыг тогтоох үндэслэлгүй гэж үзлээ
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбоотой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 11*******, 133 дугаар зүйлийн 133.1.1, 13******* дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг үндэслэж ******* овогт г 19************** оны 01 сарын 09-ний өдрөөс 19************** оны 03 сарын 10-ны өдрийг хүртэл ******* аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад нягтлан бодогчоор, 19************** оны 03 сарын 10-ны өдрөөс 19*******5 оны 01 сарын 03 ны өдөр хүртэл ******* аймгийн Нийтийн Аж ахуйн үйлчилгээний газарт ахлах нягтлан бодогчоор, 19*******5 оны 01 сарын 03 ны өдрөөс 19*******9 оны 0******* сарын 01 ний өдрийг хүртэл ******* аймгийн Ахуйн Үйлчилгээний Комбинатад ачигч, буулгагчаар, 19*******9 оны 0******* сарын 01 ний өдрөөс 1990 оны 01 сарын 01 хүртэл ******* аймгийн Нийтийн Аж ахуйн үйлчилгээний Удирдах газарт авто гражийн сэлбэг материалын няраваар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, 19*******3 оны 0******* сараас 19************** оны 01 сарын 09 хүртэл ажиллаж байснаа тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж *******0.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчнь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******-т зааснаар шийдвэрнь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч ******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.*******-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ.