| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2021/0304/Э/220/2021/0573 |
| Дугаар | 2021/ШЦТ/402 |
| Огноо | 2021-06-07 |
| Зүйл хэсэг | 13.5.1., 16.8.1., 16.9.2.2., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/402
2021 06 07 2021/ШЦТ/402
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,
Улсын яллагч Н.Түвшинбаяр,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Чулуунцэцэг, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг,
Шүүгдэгч У.А түүний өмгөөлөгч Ч.Цогтсайхан, Д.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай анийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт У.А-д холбогдох эрүүгийн 2109 00000 0408 дугаартай 1 хавтас хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Сайхан овоо суманд төрсөн 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их Засаг олон улсын их сургуулийн Олон улсын эрх зүйн дөрөвдүгээр курсд сурдаг, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согтын 1-64 тоотод оршин суух хаягтай, урьд нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 261 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж уг ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт У.А /РД:*
Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч У.А нь 2020 оны 11 дүгээр сарын дундуур Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 17 дугаар байрны 27 тоотод оршин суух хаягтай насанд хүрээгүй хохирогч А.А-тай өөрийн фейсбүүк цахим сүлжээгээр “Анхбаяр Анхаа” гэх нэрээр танилцаж улмаар түүнийг ятгаж нүцгэн зургийг өөртөө олж аван 2020 оны 12 дугаар сараас эхлэн А.А-ийн нүцгэн зургаар шалтаглан видео каллаар өөрийнхөө нүцгэн биеийг оролдож байгаа байдлаар бичлэг хийхийг шаардаж, хийхгүй бол “фейсбүүк групп болон аав ээж найзууд руу чинь нүцгэн зургийг чинь явуулна” гэж тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж А.А-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримтыг тараахаар сүрдүүлж заналхийлсэн.
Мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд насанд хүрээгүй хохирогч А.А-г видео каллаар нүцгэн биеэ оролдож байгаа байдлаар бичлэг хийлгэх буюу садар самуун үйлдэл хийлгэх, бэлгийн харьцаанд орохыг санал болгох зэргээр хүүхдэд садар самууныг сурталчлан уруу татсан,
2020 оны 12 дугаар сараар 2021 оны 02 дугаар сарын 17- ны өдөр хүртэлх хугацаагаар насанд хүрээгүй хохирогч А.А нүцгэн зураг, видео каллаар нүцгэн биеэ оролдож байгаа дүрс бичлэг зэргийг цахим сүлжээ ашиглан өөртөө хадгалж, хүүхэд оролцуулж садар самууныг сурталчилсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч У.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... 2020 оны 12 дугаар сараас эхэлж А гэх охинтой өөрийнхөө “Аагий” гэх фейсбүүк хаягаас танилцаж байсан. Бид 2-ийн хувьд харьцаж эхлээд энгийн харилцаатай байсан. А анх надтай танилцаж байхдаа фейсбүүкийн стори дээр өөрийнх нь зураг, бичлэгээ хийдэг байсан. Миний хувьд А-ийг зураг, бичлэгээ өгчих гэж ятгаж, шаардаж байсан зүйл байхгүй. 2021 оны 01 дүгээр сард бид хоёр харьцдаг байхад А надад “Мааяа Чикен” гэх фейсбүүк хаягтай банди намайг дарамтлаад байна “чи болиулаад өгөөч” гэж надад хэлээд би “Мааяа Чикен” гэх фейсбүүк хаягтай банди руу чат бичиж холбогдож А-ийн ах нь байна гэж хэлээд болиулж байсан...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Энэ хэргийн хувьд насанд хүрээгүй хохирогч мөн шүүгдэгч А 2-ийн хоорондоо харилцаж байсан үйлдлээс үүдэлтэй байгаа. Фейсбүүк хоорондоо харилцсан харилцаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны шатанд хүлээн зөвшөөрсөн байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүүхэд оролцуулж садар самуун сурталчилсан гэх үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3 зүйл ангиар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Цогтсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүүхэд оролцуулж садар, самуун сурталчилсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна...” гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1, 16.8 дугаар зүйлийн 1, 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутай гэж үзэж байна. Хавтаст хэрэгт хуурагдсан эд мөрийн баримт болоод шүүгдэгчийн фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч, хохирогч, яллагдагчийн өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч нь гэм буруутай болох нь хангалттай нотлогдож байна. Хохирогчийн хувьд насанд хүрээгүй мөн даруу, төлөв зан чанартай айлын ганц хүүхэд байгаа. Хохирогчийн ээж, аавын хувьд их зарчимтай насанд хүрээгүй хохирогчийн хувьд хичээл сургуульдаа мундаг суралцдаг талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлсэн. Шүүгдэгчийн хувьд насанд хүрээгүй хохирогчийг уруу татаж фейсбүүктэй хийсэн зураг, бичлэгээр дарамталж сүрдүүлсэн гэдэг нь фейсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байгаа. Өнөөдрийн хувьд шүүгдэгч эрх зүйн чиглэлээр суралцаж байгаа талаараа хэлж байгаа нь өөрийн гаргаад буй үйлдлээ хангалттай хууль бус гэдгийг мэдэж байгаа. Шүүгдэгчийн хувьд насанд хүрээгүй хохирогчийг зураг, бичлэгээ фейсбүүк сторидоо хийдэг байсан гэж худал зүйлийг хэлж байна. Мөн шүүгдэгч нь хуурамч фейсбүүк хаяг нээж насанд хүрээгүй хохирогчид өөрийгөө цагдаа гэж итгүүлж нууц үгийг авсан байдаг. Ийм учраас шүүгдэгч У.А нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож өгнө үү...” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хууль хэрэглээ болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч У.А нь 2020 оны 11 дүгээр сарын дундуур Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 17 дугаар байрны 27 тоотод оршин суух хаягтай насанд хүрээгүй хохирогч А.А-тай өөрийн фейсбүүк цахим сүлжээгээр “Анхбаяр Анхаа” гэх нэрээр танилцаж улмаар түүнийг ятгаж нүцгэн зургийг өөртөө олж аван 2020 оны 12 дугаар сараас эхлэн А.А нүцгэн зургаар шалтаглан видео каллаар өөрийнхөө нүцгэн биеийг оролдож байгаа байдлаар бичлэг хийхийг шаардаж, хийхгүй бол “фейсбүүк групп болон аав ээж найзууд руу чинь нүцгэн зургийг чинь явуулна” гэж тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж А.А эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримтыг тараахаар сүрдүүлж заналхийлсэн,
Мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд насанд хүрээгүй хохирогч А.А-ийг видео каллаар нүцгэн биеэ оролдож байгаа байдлаар бичлэг хийлгэх буюу садар самуун үйлдэл хийлгэх, бэлгийн харьцаанд орохыг санал болгох зэргээр хүүхдэд садар самууныг сурталчлан уруу татсан,
2020 оны 12 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаагаар насанд хүрээгүй хохирогч А.А нүцгэн зураг, видео каллаар нүцгэн биеэ оролдож байгаа дүрс бичлэг зэргийг цахим сүлжээ ашиглан өөртөө хадгалж, хүүхэд оролцуулж садар самууныг сурталчилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч А.А өгсөн “... 2020 оны 11 дүгээр сарын дунд үеэс миний ашигладаг “Manuna” нэртэй фейсбүүк хаяг руу “Анхбаяр Анхаа” нэртэй япон хүүхэлдэйн киноны дүрийн зурагтай хүн найзын хүсэлт илгээж би тухайн хүсэлтийг хүлээж авсан. Фейсбүүкийн “Анхбаяр Анхаа” нэртэй үл таних хүн над руу “... танилцаж болох уу? намайг Анхбаяр гэдэг би 18 настай, энэ жил 12 дугаар анги төгсөж байгаа” гэх мэтээр танилцаад миний насыг асуухад “...Би өөрийгөө Номин гэдэг гээд жинхэнэ нас буюу 16 настай...” гэж хэлж байсан ба ингээд бид хоёр харилцаж эхэлсэн. Эхэн үед Анхбаяр нэртэй үл таних хүн өөрийн зургийг явуулаад энгийн зүйл бичдэг байж байгаад сүүлдээ бэлэг эрхтнээ гаргасан зураг явуулаад одоо чи явуулчих гэж гуйдаг байсан. Би тухайн үед тоохгүй байж байгаад 2020 оны 12 дугаар сарын эхээр Анхбаяр гэдэг хүн ахин дахин нүцгэн зургаа явуулчих гэж гуйгаад байхаар нь өрөөндөө гар утсаараа хоёр ширхэг өөрийн толгой, цээж хэсгийн нүцгэн зургийг тухайн хүн рүү явуулсан. Ингээд тухайн хүнтэй энгийн харилцаж л байсан. 2020 оны 12 дугаар сарын дунд үеэр өөрийн ашиглаж байсан “Manuna” нэртэй фейсбүүк хаяг хэрэггүй санагдаад сеттингс цэс рүү ороод delete my account гэдэг сонголтыг дарж устгаад өөрийн нөгөө хаяг болох “Akadzilon” нэртэй хаягийг ашиглаж эхэлсэн ба 10 орчим хоногийн дараагаас миний “Akadzilon” нэртэй хаягт байршуулсан зургийн сэтгэгдэл үлдээх хэсэгт нөгөө “Анхбаяр Анхаа” нэртэй фейсбүүк хаягтай хүн “...Надад чиний зургууд байна. яг одоо чатаа хар...” гэсэн зурвас үлдээсэн байхаар нь гайхаад тухайн хүний чат руу ороход: ”Чи намайг мартсан гэж бодсон уу, надад чиний зургууд байгаа яг одоо надтай видео бичлэгээр холбогд, хэрэв ярихгүй бол зургийг чинь фейсбүүкийн олон нийтийн группэд байршуулж од болгоод өгнө шүү” гэж заналхийлсэн. Тэгэхээр нь хэрэггүй ээ битгий миний зургийг байршуулаач, устгачих гэж олон удаа гуйхад зөвшөөрөөгүй ба зөвхөн фейсбүүкээр видео бичлэг хий гэж дарамтлаад байхаар нь гэрийнхээ 00-ийн өрөөнд ороод 30 орчим минутын өөрийнхөө нүцгэн биеийг оролдож байгаа шууд бичлэг хийсэн. Дараа өдөр нь ахиж чатаар орж ирээд бичлэг хий гэхээр нь чадахгүй гэж чат явуулсан чинь өөрийн “Анхбаяр Анхаа” нэртэй фейсбүүк хаягт миний өмнө явуулж байсан нүцгэн зургийг байршуулчихсан байсан. Үүнээс хойш бараг өдөр болгон шахуу над руу тухайн хүн “яг одоо видео калл хий, тэгэхгүй бол нүцгэн зургуудыг чинь группүүдэд байршуулна, чи яаж гуйх чинь хамаагүй, энэ бол чиний асуудал...” гэх мэтээр айлган 30 орчим минутын шууд бичлэг хийлгэдэг байсан. Би тухайн үед өөрийн зургийг бусдад харуулахгүйн тулд хүссэн бүгдийг нь хийдэг байсан. “Яг одоо видео калл хий тэгэхгүй бол аав ээж найзууд руу чинь нүцгэн зургийг чинь явуулна” гээд дахин айлгахаар нь мөн ижил аргаар өнөөдрийг хүртэл хүссэн зүйлийг нь хийж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-51, 52-54/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч У.А-ийн өгсөн “... Тухайн тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй, тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83/-р тал,
Фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-35, 40-42/-р тал,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-35, 40-42/-р тал,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 8/-р тал,
Насанд хүрээгүй хохирогч А.А нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 94/-р тал зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг, тайлбар авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.А-ийн зүгээс улсын яллагчийн асуусан “...хохирогч Анударийн бичлэгийг таны хувьд олж аваагүй, харин фейсбүүк стори дээр байсан зураг бичлэгийг олж авсан гэж ойлгож болох уу ? гэх асуултад “...Миний хувьд А-иас зураг бичлэгээ өгөөч гэж гуйж авч байсан зүйл байхгүй...” гэж мэдүүлжээ.
Хавтас хэрэгт шүүгдэгч У.А, насанд хүрээгүй хохирогч А.А нарын хоорондоо харилцсан чат бүхий зурвас харилцаанаас харахад шүүгдэгч У.А-ийн дээрх мэдүүлэг үгүйсгэгдэж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч У.А-ийн зүгээс насанд хүрээгүй хохирогч А.А чат руу “...нүцгэн зургийг чинь фейсбүүк дээр тавилаа, видео каллаар тавьж байгаа зургаа харуул, фейсбүүк дээр зургийг чинь тавилаа, яг одоо хурдан видео калл хий, миний хэлснийг хий, би хармаар байна чиний царайг, өгзгөө харуул, хөхөө оролдож байгаагаар бичлэг хий, аманд чинь тавьж бүх нүх сүвийг чинь эдэлмээр байна, яг одоо 00 ороод видео калл хий...” гэх мэтээр давтамжтайгаар байнга дарамталсан зурвасуудыг илгээсэн байх бөгөөд хохирогчийн зүгээс хариуд нь “...одоо би чадахгүй нь ээ, маргааш яг зөндөө зураг өгнө, би ээжийн хажууд чадахгүй шүү дээ, чи надаас мөнгө нэхэх үү, аав, ээж намайг гаргахгүй шүү дээ гуйж байна, би одоо чадахгүй шүү дээ, маргааш эмээ, өвөөг явахаар хийе л дээ...” гэх мэтээр хариу өгсөн байх бөгөөд дээрх харилцан яриа зурвасуудаас харахад шүүгдэгч У.А нь насанд хүрээгүй хохирогч А.А эрх хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт буюу түүний нүцгэн зургийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацна гэж сүрдүүлэн заналхийлж, насанд хүрээгүй хохирогчийг өөрийгөө оролдож байгаагаар дүрс бичлэг хийхийг шаардаж, түүнтэй бэлгийн харьцаанд орохыг санал болгож, садар самуунд уруу татсан, мөн насанд хүрээгүй хохирогч А.А нүцгэн зураг, дүрст бичлэг зэргийг цахим сүлжээ ашиглан өөртөө хадгалж, хүүхэд оролцуулж садар самууныг сурталчилсан болох нь хангалттай нотлогдон тогтоогджээ.
Түүнчлэн шүүгдэгчийн зүгээс “...А-ийг би биш Мааяа Чикен нэртэй хаягаас өөр хүн дарамталдаг байсан, би тухайн хаягтай хүн рүү би ах нь байна гэж хэлж бичээд болиулж байсан...” талаараа мэдүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд хавтас хэрэгт авагдсан баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар зэргээс харахад Мааяа Чикен гэх хаягаас насанд хүрээгүй хохирогч А.А дарамталж, заналхийлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй болно.
Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа дурджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлийг бэлтгэсэн, борлуулсан, тараасан, хадгалсан...” бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн бөгөөд хэрвээ тухайн гэмт хэргийг цахим сүлжээ ашиглаж үйлдсэн бол гэж хүндрүүлэх үндэслэлийг тусгаж өгчээ.
Хавтас хэргийн 36-39 дүгээр талд авагдсан шүүгдэгч У.А-ийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэлээс харахад У.А нь насанд хүрээгүй хохирогч А.А нүцгэн зургийг утсан дээрээ хадгалж байсан болох нь тогтоогдсон мөн насанд хүрээгүй хохирогчтой дүрс чат хийсэн зэрэг үйлдлүүдээс харахад шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдохгүй байна...” гэх тайлбар мэдүүлэг нь үгүйсгэгдэж байна.
Өөрөөр хэлбэл Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч У.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай анийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Иймд, дээрх үндэслэлээр шүүгдэгч У.А-ийг 2020 оны 11 дүгээр сарын дундуур Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 17 дугаар байрны 27 тоотод оршин суух хаягтай насанд хүрээгүй хохирогч А.А-тай өөрийн фейсбүүк цахим сүлжээгээр “Анхбаяр анхаа” гэх нэрээр танилцаж улмаар түүнийг ятгаж нүцгэн зургийг өөртөө олж аван 2020 оны 12 дугаар сараас эхлэн А.А нүцгэн зургаар шалтаглан видео каллаар өөрийнхөө нүцгэн биеийг оролдож байгаа байдлаар бичлэг хийхийг шаардаж, хийхгүй бол “фейсбүүк групп болон аав ээж найзууд руу чинь нүцгэн зургийг чинь явуулна” гэж тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж А.А эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримтыг тараахаар сүрдүүлж заналхийлсэн.
Мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд насанд хүрээгүй хохирогч А.А видео каллаар нүцгэн биеэ оролдож байгаа байдлаар бичлэг хийлгэх буюу садар самуун үйлдэл хийлгэх, бэлгийн харьцаанд орохыг санал болгох зэргээр хүүхдэд садар самууныг сурталчлан уруу татсан,
2020 оны 12 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаагаар насанд хүрээгүй хохирогч А.А нүцгэн зураг, видео каллаар нүцгэн биеэ оролдож байгаа дүрс бичлэг зэргийг цахим сүлжээ ашиглан өөртөө хадгалж, хүүхэд оролцуулж садар самууныг сурталчилсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт ямар нэгэн хохирол, төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтдээ “... Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 75 хоногийг 4 жил 7 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэх саналтай байна. Уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Самсунг маркийн гар утсыг устгуулах саналтай байна...” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар шүүхийн хэлэлцүүлэгт “... Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нотлогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй нөхцөл байдал учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзаж хорих ялыг хөнгөрүүлэхийг шүүх шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалт байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу шүүгдэгчид оногдуулж буй хорих ялыг нэмж нэгтгэхэд 4 жил 7 сар 75 хоногийн хорих ялыг улсын яллагчийн зүгээс санал болгож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хувьд 2-8 жилийн хорих ялтай хорих ялын доод хэмжээ 2 жил хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу шүүгдэгч У.А-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Цогтсайхан шүүхийн хэлэлцүүлэгт “... Төмөрбаатар өмгөөлөгчтэй санал нэг байна...” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “... Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн утас мөн аппликэйшн зэргийг устгуулах саналтай байна. Миний хүүхдэд цаашид ямар нэгэн зүйл учрахгүй байх талаас нь шүүх анхаарч өгөөсэй...” гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “... Ял шийтгэлийн хувьд тусгайлан хэлэх зүйлгүй. Гэм буруутай гэж үзсэн учир ял шийтгэх оногдуулах нь үндэслэлтэй байна. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн утсыг устгуулах нь зүйтэй. Шүүгдэгчийн хувьд хохирогчтой фейсбүүк хаягаар дахиж харьцаж болохгүй гэдэг зүйлийг анхааруулж байна...” гэжээ.
Шүүгдэгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “... Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.....” гэжээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Шүүх шүүгдэгч У.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, дүгнэлт, хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг судалж үзээд Эрүүгийн хуулийн тусгай 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил, 06 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил, 06 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 75 хоногийн хорих ялаар сольж оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 04 жил, 02 сар, 15 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Гурав. Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Самсунг Нөте-8 загварын гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч У.А нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт У.А-гэв. насанд хүрээгүй хүүхдийг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж, заналхийлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
-Хүүхдээр садар, самуун үйлдэл хийлгэж, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Хүүхэд оролцуулж, садар самууныг сурталчилсан дүрс, бичлэгийг цахим орчин ашиглаж бэлтгэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч У.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 03 жил, 06 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 жил, 06 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 75 хоногийн хорих ялаар сольж, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 04 /дөрөв/ жил, 02 /хоёр/ сар, 15 /арван тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-д оногдуулсан 04 жил, 02 сар, 15 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Самсунг Нөте-8 загварын гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч У.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР