| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2017/00245/И |
| Дугаар | 103/ШШ2017/00243 |
| Огноо | 2017-06-12 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 103/ШШ2017/00243
| 2017 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 103/ШШ2017/002*******3 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, Харуул овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ******* ******* ******* ТӨХК-д холбогдох бичиг хэрэг, архивчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 201******* оны 8 дугаар сарын 18-ны өдөр Б/176 дугаартай тушаалаар ******* ******* ******* ******* ******* ТӨХК-ийн бичиг хэрэг, архив хариуцсан ажилтнаар анх ажилд орсон. Нэг сарын туршилтын хугацаанд ажиллаад 201******* оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/219 тоот тушаалаар жинхэлж ажиллах болсон. Намайг жинхэлж ажиллах болоход өмнө нь ажиллаж байсан архив, бичиг хэрэг Ш. нь тэтгэвэрт гарсан. 201******* оноос хойш 2017 оны ******* дүгээр сар хүртэл 25-ны өдөр хүртэл тасралтгүй ажилласаар ирсэн. Гүйцэтгэх захирлыг солигдож ажил авснаас хойш Б. гэгч хүн гэнэт ирээд 2013 оны шүүгчийн захирамжаар ажилдаа эргэж ормоор байна гэх болсон. Улмаар 2017.0*******.25-ны өдөр миний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож Б. ажилд томилсон. Миний хувьд маш их гомдолтой байна. Учир нь би тэтгэвэрт гарсан хүний оронд ажилд орсон, энэ хүнээс ажлаа аваагүй, намайг тус байгууллагад орж ажилласнаас хойш ажилдаа орно гэж нэг ч удаа ирээгүй. Би архив, бичиг хэрэг гэдэг албан тушаалыг байнга хамтад нь хийсээр ирсэн. Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод, бичиг хэрэг, архивч гэж заагдсан байдаг. Миний бие одоогоор 19 долоо хоногтой жирэмсэн болно. Жирэмсэн гэдгээ байгууллагын удирдах ажилтнуудад мэдэгдэж хэлсэн байсан. Мөн 7 дугаар сард жирэмсний амралтаа авах байсан, үүнийгээ удаа дараа ойлгуулсан боловч байгууллагын дарга авч хэлэлцэлгүй хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Би ажлаас халагдах хүртлээ ажлын байран дээрээ ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй, мөн жирэмсэн байхдаа халагдсандаа маш их гомдолтой байна. Иймд намайг ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* дүүргийн шүүхийн 2013.08.13-ны өдрийн *******8 дугаартай шийдвэрээр талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрээр Б. ******* ******* ******* ******* ******* ТӨХК-ний архивчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгохоор эвлэрэн хэлэлцсэн. Захирамж гарсны дараа 2013.08.1*******-ний өдөр Б. компани дээр ирж гэрээ байгуулах явцдаа уг ажилд орохоос татгалзаад явсан. Гэхдээ энэ үед байгууллагаас ямар нэгэн эрх зүйн акт гараагүй учраас шүүгчийн захирамж биелэгдэх үндэслэлтэй юм. Нэгэнт ажилд орохоос татгалзаад явсан тул архивч, бичиг хэргийн албан тушаалыг нэг болгоод өмнө нь бичиг хэргийн ажил хийж байсан Д. гэж хүнийг байгууллагын архивч, бичиг хэргийн албан тушаалд томилсон. 201******* оны 8 дугаар сард Д. ээлжийн амралтаа авах болсон тул Б.ыг 201*******.08.18-ны өдөр архивч, бичиг хэргийн албан тушаалд томилж түр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Улмаар Д. тэтгэвэрт гарснаар 201*******.09.18-ны өдрөөс жинхлэн ажиллах болсон. Гэтэл 2017.03.27-ны өдөр Б. шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд эгүүлэн томилуулах тухай өргөдөлийг манай байгууллагад өгсөн. Ажил олгогчийн зүгээс одоогийн бүтэц зохион байгуулалтаар архивчийн орон тоо дангаараа байхгүй болсон. Мөн уг ажлын байранд ажиллаж байгаа Б. жирэмсэн тул ажлын байраар хангах боломжгүй тухай мэдэгдсэн. Гэтэл Б. шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж улмаар 2017.0*******.19-ний өдрийн 01/**************6 тоот Нийслэлийн ******* дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн даргын албан тоотыг манай байгууллагад ирүүлсэн. Тус албан бичигт Б. 2017.0*******.2*******-ний өдрийн дотор ажилд эгүүлэн томилж хариу ирүүлэх тухай дурдсан байсан. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой бөгөөд нэгэнт шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх болсон тул Б.тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, Б. архив, бичиг хэргийн ажилд томилсон. Б.******* хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа жирэмсэн эхийг ажлаас халах хуулиар хориотой гэдгийг мэдэж байсан хэдий ч шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэж байгаа болохоор өөр арга байгаагүй. 2013 онд бичиг хэрэг, архивчийн орон тоо нэг болсон, 2017.0*******.12-ны өдрийн 11 тоот ТУЗ-ийн зөвлөлийн тогтоолоор байгууллагын орон тоо, бүтцийг шинэчлэн баталсан, энэ тогтоолоор ч бичиг хэрэг, архивчийн орон тоо нэг байгаа. Ганцхан орон тоо байгаа учраас ыг өөр ажилд ажиллуулах боломжгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэдгийг дахин хэлье. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б. нь хариуцагч ******* ******* ******* ******* ******* ТӨХК-д холбогдуулан бичиг хэрэг, архивчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ******* ******* ******* ******* ******* ТӨХК нь нэхэмжлэгч Б.ыг Хөдөлмөрийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, өөр орон тоонд ажиллуулах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
******* дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2013.08.13-ны өдрийн *******8 дугаартай шүүгчийн захирамжаар Б. ******* ******* ******* ******* ******* ТӨХК-ний архивчийн ажилд 2013.08.1*******-ний өдрөөс эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин *******00.000 төгрөг өгөх тухай зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
/хх 30-32/
Б. нь ******* ******* ******* ******* ******* ТӨХК-ийн архивчийн ажилдаа орохоор тохиролцсон ч уг ажилдаа ороогүй, түүнийг архивчийн ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал гараагүй болох нь хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогдож байна.
Улмаар Б. шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаснаар 2013.08.13-ны өдрийн *******8 шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагджээ. /хх-29/
Нэхэмжлэгч Б. нь ******* ******* ******* ******* ******* ТӨХК-д 201******* оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/176 дугаартай тушаалаар бичиг хэрэг, архив хариуцсан ажилтнаар ээлжийн амралттай хүний оронд түр томилогдож, улмаар 201******* оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/219 тоот тушаалаар архив, бичиг хэргийн ажилтнаар жинхлэн ажиллаж байгаад Хөдөлмөрийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.5 дахь хэсэгт зааснаар 2017.0*******.25-ны өдрийн тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгджээ. /хх-ийн *******-5, 18-19 дүгээр хуудас/
Нэхэмжлэгч Б. нь 201*******.08.18-ны өдөр бичиг хэрэг, архив хариуцсан ажилтныг ээлжийн амралтын хугацаа дуусч эргэж орох хүртэл хугацаагаад хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд дахин хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
/хх 8-15, *******8-51 дүгээр хуудас/
Уг нэмэлт өөрчлөлтөөр хөдөлмөрийн гэрээний хугацааг 201*******.9.18-ны өдрөөс 2015.09.18-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаагаар сунгаж цалингийн хэмжээнд өөрчлөлт оруулжээ. /хх *******8-51/
Дахин хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй талаар зохигчид шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасны дагуу сунгагдаж иржээ.
Уг гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт энэхүү гэрээ нь хөдөлмөрийн хуулийн ******* дугаар зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болно гэж заасан байна.
/хх-13/
******* дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2013.08.13-ны өдрийн *******8 дугаартай шүүхийн шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсанаар ажил олгогч ******* ******* ******* ******* ******* ТӨХК нь 2017 оны 0******* дүгээр сарын 25-ны өдрийн Б/189 тоот тушаалаар нэхэмжлэгч Б.тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.5 дахь хэсэгт заасан үндэслэл буюу ажлаас буруу халсан ажилтныг урьдах, ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон гэсэн үндэслэлээр дуусгавар болгосон байна. /хх-*******/
2013.08.13-ны өдрийн *******8 дугаартай шүүгчийн захирамжаар Нэхэмжлэгч Б. ******* ******* ******* ******* ******* ТӨХК-ний архивчийн ажилд томилохоор эвлэрсэн бөгөөд архив, бичиг хэргийн орон тоог 2013 оноос нэгтгэсэн талаар хариуцагчийн төлөөлөгч тайлбараа өгсөн, ******* ******* ******* ******* ******* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017.0*******.12-ны өдрийн 11 дугаартай тогтоолоор ажил олгогчийн бүтцийг 1-р хавсралтаар, орон тоо, ажил, албан тушаалын жагсаалтыг 2-р хавсралтаар баталж мөрдөж ажиллахыг үүрэг болгосон бөгөөд уг тогтоолын 2-р хавсралтад бичиг хэргийн эрхлэгч, архивч -1 орон тоо байхаар баталсан байна.
Иймд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу өмнөх ажилтан ажилдаа эргэж орсон, тухайн ажлын байр 1 орон тоотой учраас Б.ыг өөр ажилд ажиллуулах боломжгүй тухай хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь 19 долоо хоногтой жирэмсэн байхад ажлаас халагдсандаа гомдолтой байгаа талаар тайлбараа өгчээ
Хөдөлмөрийн гэрээг цуцлах, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нь 2 өөр ойлголт бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалт нь уг хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоход хамаарахгүй юм.
Иймд нэхэмжлэгч Л.тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.5, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар ******* ******* ******* ******* ******* ТӨХК-ийн бичиг хэрэг, архивчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА