| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2017/00274/И |
| Дугаар | 103/ШШ2017/00244 |
| Огноо | 2017-06-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 103/ШШ2017/00244
| *******17 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 103/ШШ*******17/00244 | Улаанбаатар хот |
Багануур Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 43 дугаар байрны 21 тоотод оршин суух, Шангас овогт Янжмаагийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.9*******.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******17 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Я.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.******* нь *******15.05.13-ны өдөр нэг сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй 2.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан зээлсэн. Гэрээ нь үндсэн зээлийг төлж дуустал сунгагдах нөхцөлтэй. Зээлдэгч нь *******16 оны 3 дугаар сараас зээлийн хүү, төлбөрийг төлөхгүй байгаа тул үндсэн зээл 2.000.000 төгрөг, зээлийн хүү 1.9*******.000 төгрөг, нийт 3.9*******.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч З.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 3.9*******.000 төгрөгийг өгөх нь үнэн болно. Төлбөрийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Я.******* нь хариуцагч З.******* зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.9*******.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.******* нь ...Я.*******ын нэхэмжилсэн 3.9*******.000 төгрөгийг төлж барагдуулна... гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Я.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч З.******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.9*******.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77.670 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 38.835 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч З.******* 38.835 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Я.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА