| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00234/И |
| Дугаар | 103/ШШ2017/00247 |
| Огноо | 2017-06-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 103/ШШ2017/00247
| 2017 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 10*******/ШШ2017/00247 | Улаанбаатар хот |
2017 06 12 10*******/ШШ2017/00247
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, ******* дүүрэг ******* дугаар хороо, ******* хэсэгт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******2606/ улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Т.******* нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.******* 1985 оноос 1991 оны хооронд Ховд аймгийн сумын ******* нэгдэлд хоньчиноор 7 жил ажилласан. 1990 оноос 2000 он хүртэл 10 жил төрөөс ажилснаар тогтоож өгсөн. 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн сумын ******* нэгдэлд хоньчиноор ажилласан болохыг тогтоож өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Т.******* 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 4 жил улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй тул нэхэмжлэгч Ховд аймгийн сумын ******* нэгдэлд 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хоньчиноор ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 10/6 дугаартай Лавлагаа хүргүүлэх тухай албан бичиг түүний хавсралт 5 хуудас Хөдөлмөрийн хөлс олголтын тухай баримт, гэрэл зураг, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хавтас хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлэхэд тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбоотой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж шүүх дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* *******ийг 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн сумын ******* нэгдэлд хоньчиноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орологод хэвээр үлдээсүгэй.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО