| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00177/И |
| Дугаар | 103/ШШ2017/00248 |
| Огноо | 2017-06-12 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 103/ШШ2017/00248
| 2017 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 103/ШШ2017/002*******8 | Улаанбаатар хот |
| 2017 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 103/ШШ2017/002*******8 | Улаанбаатар хот |
2017 06 12 103/ШШ2017/002*******8
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би
Нэхэмжлэгч ******* дүүрэг 1 дүгээр хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн хэсэгт байрлах, ******* ******* ******* ТӨХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны ******* дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Д.Дандар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* ******* ******* ТӨХК-иас ажлаас үндэслэлгүй халагдаж ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 82 дугаартай шийдвэрээр ажилдаа буцаан тогтоогдож, ажилгүй байсан хугацааны цалинг олгохоор шийдвэрлэсэн болно. Гэтэл өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа тул шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг ******* ******* ******* ТӨХК-иас гаргуулж өгнө үү, гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Д.******* ******* ******* ******* ТӨХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд Гүйцэтгэх захирлын 2017 оны ******* дүгээр сарын 1*******-ний өдрийн Б/88 тоот тушаалаар томилсон. Д. өмнө байгуулсан эвлэрлийн гэрээг үндэслэл болгон 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс хойш 2017 оны ******* дүгээр сарын 1*******-ний өдөр хүртэлх цалинг өмнө Д. олгосон ажлаас халагдсаны тэтгэмжээс суутган тооцож, нэхэмжлэгч хариуцагч хоёр тал аль аль нь нөгөө талдаа авлага өглөг байхгүй учир Д.Дандар ажилгүй байх хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч тал Д.******* ажилгүй байх хугацааны цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон бодож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхээр харилцан тохиролцов, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Д.Дандар, хариуцагч ******* ******* ******* ТӨХК-иас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилснээсээ татгалзаж, хариуцагч 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс хойш 2017 оны ******* дүгээр сарын 1*******-ний өдөр хүртэлх цалинг өмнө Д. олгосон ажлаас халагдсаны тэтгэмжээс суутган тооцож, нэхэмжлэгч хариуцагч хоёр тал аль аль нь нөгөө талдаа авлага өглөггүй, хариуцагч тал Д.******* ажилгүй байх хугацааны цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон бодож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхээр, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.1, 7*******.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* овогт Дамдинсүрэнгийн ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ТӨХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс хойш 2017 оны ******* дүгээр сарын 1*******-ний өдөр хүртэлх цалинг өмнө Д. олгосон ажлаас халагдсаны тэтгэмжээс суутган тооцож, нэхэмжлэгч хариуцагч хоёр тал аль аль нь нөгөө талдаа авлага өглөггүй, хариуцагч тал Д.******* ажилгүй байх хугацааны цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон бодож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхээр зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.5 дахь хэсэгт зааснаар энэ гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 28.660,50 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО