| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00197/И |
| Дугаар | 103/ШШ2017/00249 |
| Огноо | 2017-06-13 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2017/00249
| 2017 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 103/ШШ2017/00249 | Улаанбаатар хот |
2017 06 13 103/ШШ2017/00249
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод байрлах, ******* ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, орон сууцны төлбөр *******.000.000 төгрөг, алданги 9.000.000 төгрөг, нийт 27.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б., хариуцагч ******* ХХК-ийн захирал Д.-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ХХК-иас орон сууц худалдан авахаар тохиролцон гэрээ байгуулж, орон сууцны үнэ болох *******.000.000 төгрөгийг төлсөн. Тус компанийн захирал Д.- орон сууцыг 2015 оны 7 дугаар сард хүлээлгэж өгөхөөр амлаж үүрэг хүлээсэн боловч хугацаандаа үүргээ биелүүлээгүй. 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 2016 оны 4 дүгээр улиралд багтааж орон сууцыг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч бас л үр дүн гарсангүй. Гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр үүргээ биелүүлээгүй тохиолдолд алданги тооцохоор заасан. Хуулийн дагуу *******.000.000 төгрөгийн 0.5 хувь 90.000 төгрөг бөгөөд 100 хоногийн хугацаагаар алдангийг тооцоход 9.000.000 төгрөг болж байна. 2014 онд мөнгө өгөөд одоо 2 жил болж байна. Энэ хугацаанд 2-3 удаа гэрээгээ хугацаа сунгасан. Хамгийн сүүлд Д.- гуай өөрийн гарын үсэгтэй батламж хийж надад өгсөн. Уг батламжид хэрвээ хугацаандаа гэрээгээ биелүүлж чадахгүй бол алданги тооцож надад өгнө гэсэн. Гэрээний хугацаа нэгэнт өнгөрсөн тул хуулийн дагуу хоногийн 0.5 хувиар алданги тооцож нэхэмжлэл гаргасан. Иймд гэрээний хугацаа дахин дахин сунгаад үр дүн гараагүй тул би тус компанид төлсөн *******.000.000 төгрөгийг алданги 9.000.000 төгрөгийн хамт нийт 27.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа болно. ******* ХХК-иас 27.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч ******* ХХК-ийн захирал Д.- шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Б.той харилцан тохиролцож анх хөрөнгө оруулалт хийж тэр ашгаараа байраа 50 хувь хүртэл хямд авах талаар ярилцаж 1 өрөө байрыг 1 мкв нь 1.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийгдэж байсан үед 50 хувь буюу *******.000.000 төгрөгөөр 33 мкв 1 өрөө байр авахаар амаар тохирч манай компанийн дансанд 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 17.500.000 төгрөг, дараа нь төгрөг 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг нийт *******.000.000 өгсөн. Мөн дараа дахин хэлэлцэж бидэнд хүнд байдал бий болж санхүүгийн давагдашгүй хүчин зүйл нөлөөлж 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр орон сууц захиалгаар барих гэрээ хийсэн. Манай талаас ямар нэгэн алданги төлөх боломж нөхцөл байхгүй. Харин бид нартай эвлэрэх, хамтран ажиллах гэрээгээ сунгахыг бид бүрэн зөвшөөрч хамтран ажиллах болно. Хөрөнгө оруулалт зогссонтой холбоотойгоор алдангитай ажиллаж санхүүгийн хүндрэлд орсон. 2015 оны 5 дугаар сард орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Манайх санхүүгийн хүнд байдлаас болоод өдийг хүртэл зогссон. Алдангийг манай талаас төлөх боломж байхгүй. Гарын үсэг бүхий бичиг хийж өгсөн нь үнэн. нэлээн хүлээцтэй хандаж байсан харилцагч байгаа юм. Тэр хийж өгсөн бичгийг би хийж өгсөн болохоос компанийг төлөөлөх эрхгүй бичиг. Оруулсан хөрөнгөнөөс нь хөрөнгө оруулалт хамтран ажиллах компанитай хэлэлцэж байна. Хөрөнгө оруулалт шийдэгдвэл *******.000.000 төгрөгийг төлөх болно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б., хариуцагч ******* ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, орон сууцны төлбөр *******.000.000 төгрөг, алданги 9.000.000 төгрөг нийт 27.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас *******.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 9.000.000 төгрөгийг гэрээнд тусгаагүй, батламж манай компанийг төлөөлөхгүй би хийж өгсөн, манай компани алданги төлөх боломжгүй гэдэг үндэслэлээр төлөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаарлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:
Хариуцагч ******* ХХК нь /ажил гүйцэтгэгч/ нэхэмжлэгч Б.той /захиалагч/ 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ******* дүүрэг 1 дүгээр хороо Хэрлэн хотхонд баригдаж буй 5 давхар 60 айлын орон сууцны барилгын 1 өрөө 33.25 метр квадрат орон сууцыг өөрсдийн материалаар хийж гүйцэтгэх, ажлын хөлсөнд *******.000.000 төгрөг төлөхөөр тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр заажээ.
Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
Орон сууц захиалгаар барих гэрээний нэмэлт хэсэгт ажил гүйцэтгэгч нь 1 өрөө 33.25 метр квадрат захиалсан орон сууцыг 2016 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд оруулахаар тохиролцсон байна. /хх-2/
Хариуцагчийн зүгээс улс орныг хамарсан эдийн засгийн хямрал, барилгын салбарын хөрөнгө оруулалт зогссоны улмаас гэрээнд заасан хугацаанд захиалсан байрыг хүлээлгэж өгч чадаагүй бөгөөд байрны төлбөрт авсан *******.000.000 төгрөгийг хөрөнгө оруулалт шийдэгдвэл буцаан шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Хариуцагч ******* дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Хэрлэн хотхоны 60 айлын байрны 1 өрөө 33.25 метр квадрат байрыг гэрээнд заасан хугацаа болох 2016 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд оруулан нэхэмжлэгчид хүлээлгэж өгөөгүй нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт гэрээний аль нэг тал үүргээ зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Б. нь ажил гүйцэтгэх гэрээг цуцалж учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй нэмэлт гэрээгээр хийсэн ******* ХХК-ийн захирал Д.-ын батламжаар 2016 оны төгсгөл буюу энэ оны 4 дүгээр улиралд багтан уг барилгыг ашиглалтад оруулах буюу хэрэв чадахгүй тохиолдолд оруулсан хөрөнгө оруултандаа алданги тооцож тооцоог бодох болно хэмээн амлаж тохирон гэрээнд нэмэлтээр тусгасан байна. /хх-ийн 3-р талын ар талд/
******* ХХК-ийн захирал Д.- 2016 оны 04 дүгээр сарын 17-нд Орон сууц захиалгаар барих гэрээ-нд нэмэлт хийж 2016 оны 4 дүгээр улиралд тухайн байрыг хүлээлгэн өгөхгүй бол оруулсан хөрөнгө оруулалт буюу *******.000.000 төгрөгнөөс алданги тооцож тооцоог бодно гэсэн гэрээний нэмэлт хэсэг нь сайн дурын үндсэн дээр хийгдсэн мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй төлөхөөр тогтоосон анзыг алданги хэмээн заасан байх тул тухайн алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй бөгөөд мөн хүрэхгүй ч байж болно хэмээн хуульчилсан байна.
Харин ******* ХХК нь нэмэлт гэрээндээ алданги тооцно гэсэн боловч хэдэн хувиар алданги тооцохыг дурдаагүй байна.
Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар *******.000.000 төгрөгийг алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар тооцож, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 163 хоногийн алданги 163********.000 төгрөг, нийт 2.934.000 төгрөг, орон сууцны төлбөр *******.000.000 төгрөг, нийт 20.934.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон, 6.066.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 1******* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар ******* ХХК-иас орон сууцны төлбөр *******.000.000 төгрөг, алданги 2.934.000 төгрөг, нийт 20.934.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* овогт ******* од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.066.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 262.620 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО