| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00242/И |
| Дугаар | 103/ШШ2017/00250 |
| Огноо | 2017-06-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2017/00250
| 2017 оны 06 сарын 13 өдөр | Дугаар *******3/ШШ2017/00250 | ******* хот |
2017 06 13 *******3/ШШ2017/00250
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч ******* хот, ******* дүүрэг 3 дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: УГ59*******0404/ улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Ц.******* нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1977 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн сумын нэгдлийн бригадад эмчилгээ, тэжээлийн цэгт малын санитарчаар 3 жил ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн 1977 оноос 1980 оны хооронд дахь ажилласан жилүүдийг тогтоож өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Ц.******* 1977 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл 3 жил 4 сар улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй тул нэхэмжлэгч Хэнтий аймгийн сумын нэгдлийн бригадад малын санитарчаар 1977 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь Хэнтий аймгийн Архивын тасгийн 2016 оны ******* дугаар сарын 12-ны өдрийн Тодорхойлолт, 1977 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хавтас хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлэхэд тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбоотой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж шүүх дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* *******ыг 1977 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн сумын нэгдлийн бригадад малын санитарчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орологод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО