| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2017/00407/И |
| Дугаар | 103/ШШ2017/00469 |
| Огноо | 2017-11-20 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2017/00469
| 20*******7 оны ************** сарын 20 өдөр | Дугаар *******03/ШШ20*******7/0046******* | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, Адууч овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороонд байрлах, *******-******* ОНӨААТҮГ-т холбогдох ус хангамжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 20*******7 оны 0******* дүгээр сарын 2*******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., нарийн бичгийн дарга Ц.Баясай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 200******* онд ШУТИС-ын Сан техникийн инженер мэргэжлээр төгссөн бөгөөд тус байгууллагад 2007 онд ус цэвэрлэх төхөөрөмжийн оператороор анх ажилд орсон. Миний бие ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргаж байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь хийж, дэвшин ажиллаж ирсэн. 200******* оноос диспетчер инженер, цэвэрлэх байгууламжийн инженер, ус хангамжийн албаны дарга зэрэг албан тушаалуудад ажиллаж байгаад 20*******6 оноос ус хангамжийн инженер болсон. Манай байгууллагын ажилчид жил бүр хэсэг хэсгээрээ хуримтлалын мөнгөөрөө зугаалганд явдаг байсан. 20*******7.08.**************, 20-ны өдөр амралтын өдөр таарч байсан болохоор манай хэсгийнхэн салхинд гарахаар болж 20*******7.08.*******8-ны орой ажил тараад Өвөрхангай аймгийн Төвхөн хийд, Улаан цутгалан үзэхээр явсан. 20*******7.08.20-ны өдөр буцаад ******* явж байтал машины доод хэсгээс гал гарч шатаж эхэлсэн тэр даруй галыг унтраасан боловч машин эвдэрсэн. Тухайн машин эвдэрсэн газар нь сүлжээ барьдаггүй газар байсан болохоор тэндээ хонох болсон. Маргааш өглөө нь жолооч болон би ажлын 2 хүний хамт ойролцоо айлд очиж шууд удирдлага болох ерөнхий инженертэй холбогдож тухайн нөхцөл байдлыг хэлсэн. 20*******7.08.*******-ны өглөө ажилдаа очиход хүний нөөцийн менежер ирээд захирал дуудаж байна гэсэн захиралтай уулзахад зөвшөөрөл авч явсангүй гээд асуудал ярьсан. 20*******7.08.24-ний өдөр захирлын зөвлөлийн хурал болж зугаалгаар явсан бүх хүн дуудагдсан. Ингээд ажлаас халах тушаал гарсан. Зугаалгаар явах талаар ерөнхий инженер Мөнхцэцэг, дэд захирал Мөнхөө, дарга нарт мэдэгдсэн. Зөвшөөрөлгүй явсан гэдгийг зөвшөөрөхгүй байна. Иймд Т.******* намайг *******-******* ОНӨААТҮГ-ын ус хангамжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Цэвэр ус хангамжийн инженер ажилтай Т.******* нь 20*******7.08.*******8-ны орой цэвэр ус хангамжийн хэсгийн 7 хүнийг удирдан Өвөрхангай аймаг руу аялалаар явсан. Т.******* нь энэхүү аялалаар явахдаа байгууллагаас албан ёсоор чөлөө зөвшөөрөл аваагүй, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын заалт зөрчин, 20*******7.08.2*******-ний өдрийн 8 цагийн ажлыг ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалж сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан. Т.******* нь ******* хоногийн ажил тасалсан нь байгууллагын 20*******7.08.24-ний өдрийн зөвлөлийн хуралд хэлсэн. Т.******* өөрийн тайлбар, мэдүүлэг, ус хангамжийн хэсгийн 20*******7.08 дугаар сарын цагийн хуваарийн бүртгэл зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа. Харин Т.******* дээрх зөрчил нь байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргүүдийг тус тус зөрчсөн тул Т.*******ийг ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлсөн болно. Т.*******ийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Ажилтан ******* нь *******-******* ОНӨААТҮГ-ын цэвэр ус хангамжийн инженер ажилтай. *******ийг 20*******7 оны 08 сарын 23-ны өдөр В/67 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байгаа. Энэхүү ажлаас чөлөөлөх үндэслэл нь тухайн ажилтан сахилгын зөрчилтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан асуудал юм. ******* өмнө нь 20*******6 оны *******2 сарын *******3-ны өдөр В/*******04 тоот захирлын тушаалаар сахилгын шийтгэл хүлээж байсан, сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл нь ус хангамжийн инженер ******* нь мөн 8 цагийн ажил тасалсан зөрчлийг гаргасан байсан. Улмаар ******* нь 20*******7 оны 08 сарын *******-ны өдөр 8 цагийн ажил тасалж, сахилгын зөрчилтэй байх хугацаанд сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр байгууллагын захирлын зүгээс хөдөлмөрийн тухай хуулийн 40.*******.4 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Мөн ажлаас чөлөөлсөн бас нэг үндэслэл нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон ажлын цагийн графикийг дур мэдэн өөрчилж, эрх мэдлээ хэтрүүлэн хэсгийн ажилчдыг аялал, зугаалганд авч явсан зөрчил гаргасан учраас байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.4.6 дахь заалт, 4.4.*******0 дахь заалт, 7.4 дэх заалтыг тус тус үндэслэж ажлаас чөлөөлсөн байгаа. Тушаалын хувьд хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсч байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч *******-******* ОНӨААТҮГ-т холбогдуулан ус хангамжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч *******-******* ОНӨААТҮГ нь нэхэмжлэгч Т.******* нь цаг агаарын хүндрэлтэй үед байгууллагын дарга М. зөвшөөрөөгүй байхад өөрийн эрх мэдлээ хэтрүүлж хариуцсан хэсгийн ажилчдыг 20*******7.08.*******8-ны өдөр холын зугаалганд зохион байгуулж явсан, улмаар 20*******7.08.**************-ний өдрийн ажил тасалсан байх тул сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.4, байгууллагын дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.4.6, 4.4.*******0, 7 дахь хэсгийн 7.4, 7.*******, захирлын зөвлөлийн 20*******7.08.23-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч нь 20*******7.08.24-ний өдрийн б/7******* дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 20*******7.8.24-ний өдөр гардан авч 20*******7.0*******.*******4-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн *******2******* дүгээр зүйлийн *******2*******.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн *******28 дугаар зүйлийн *******28.*******.2, 6******* дүгээр зүйлийн 6*******.******* дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Т.******* нь 2007 оноос *******-******* ОНӨААТҮГ-т ус цэвэрлэх төхөөрөмжийн оператороор, 20*******6 оноос ус хангамжийн инженерээр томилогдон ажиллаж байгаад 20*******7.08.24-ний өдрийн б/67 дугаартай тушаалаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, б/67 дугаартай тушаалын хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-3, 8-*******2 дугаар хуудас/
Талууд хөдөлмөрийн гэрээг 20*******7 оны ******* дугаар сарын 0*******-ний өдрөөс хугацаагүй бичгээр байгуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 2******* дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, гэрээнд талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /хх-*******-7/
Ажил олгогч ажилтныг 20*******6.*******2.*******3-ны өдрийн Б/*******04 тоот тушаалаар ******* сарын цалинг 20 хувь бууруулах арга сахилгын арга хэмжээ авагдсанаас хойш ******* жилийн хугацаа өнгөрөөгүй байхдаа байгууллагын дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.4.6 дахь заалт буюу сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа зөрчил гаргасан, 4.4.*******0 дахь заалт буюу удирдлагын зүй ёсны шаардлага сануулгыг үл тоомсорлох, эрх мэдлээ хэтрүүлэн дураараа авирлах гэсэн заалтыг зөрчиж сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна.
Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч Т.******* нь ус хангамжийн инженерийн хувьд хэсгийн ************** хүнийг хариуцаж ажилладаг бөгөөд ******* ******* ОНӨААТҮГ-ын дарга М. болон удирдлагууд зугаалгаар явахыг зөвшөөрөөгүй байхад цаг агаарын хүндрэлтэй үед 8 хүнийг удирдан зохион байгуулж явсан, дур мэдэн ажилтан М. 8.*******8-ны оройн *******6 цагийн гараа, Т. 8.**************-ний өглөөний 8 цагийн гарааг операторч Г., Ш., өдрийн засварчин Х. нараар нөхүүлж ээлжийн графикийг сольсон, улмаар машинд гэмтэл гарсан нэрийдлээр 20*******7.8.2*******-ний өдрийн ажлыг аялалд явсан хүмүүс бүгд тасалж ******* хүн цалин бууруулах, өөртэй нь нийлээд 3 хүн ажлаас халагдах арга хэмжээ авагдсан нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой, түүний энэ үйлдлийг удирдлагын зүй ёсны шаардлага сануулгыг үл тоомсорлох, эрх мэдлээ хэтрүүлэн дураараа авирлах үйл ажиллагаа гэж ойлгож болно гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нь 20*******6.*******2.*******3-ны өдрийн Б/*******04 тоот тушаалаар ******* сарын цалинг 20 хувь бууруулах сахилгын арга хэмжээ авагдсан болох нь тушаалын хуулбараар тогтоогдож байна. /хх-40/
*******-******* ОНӨААТҮГ-ын ус хангамжийн хэсгийн ажилчид хэсгийн инженер Т.******* удирдлаган дор 20*******7.08.*******8-ны өдөр хуралдаж Өвөрхангай аймаг руу аялалаар явахаар ярилцаж инженер Т.******* ажилтан Т. 20*******7.8.**************-ний өдрийн өглөөний 8 цагийн гараанд ажилтан Ш.ийг гаргахаар, ажилтан М. 20*******7.08.*******8-ны оройн гараанд ажилтан Х.ийг гаргахаар шийдвэрлэж уг өдөр ажил тарсны дараа Өвөрхангай аймаг руу явцгаасан, улмаар 20*******7.8.20-ны өдөр ******* луу буцаж явах замд тээврийн хэрэгсэлд нь гал гарч 20*******7.8.2*******-ний шөнө *******т ирцгээсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Г., Д., М.Наранцацрал, Т.Уранчимэг, С. нарын шүүхэд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. /хх-*******2-*******8 дугаар хуудас/
******* хангамжийн инженер Т.******* хэсгийн хамт ажилчдын хамт аялал зугаалгаар явах талаар байгууллагын дарга М.ид хэлэхэд би ганцаараа шийдэхгүй, даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлүүлнэ гэж хэлсэн буюу зугаалгаар явахыг зөвшөөрөөгүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, *******-******* ОНӨААТҮГ-ын 20*******7.08.23-ны өдрийн *******6 дугаартай захирлын зөвлөлийн тэмдэглэлд авагдсэн болсон явдлын талаар ярь гэсэн даргын асуултанд аялалд явах бүх хүмүүсдээ хэлсэн, харин танд дуулгасан та зөвшөөрөөгүй нь үнэн гэсэн, яг ямар хүн санаачлаад байдаг юм бэ гэсэн Мөнхцэцэгийн асуултанд би санаачилсан гэсэн ******* тайлбар зэргээр тогтоогдож байгаа бөгөөд бусад удирдах ажилтны хэлсэн санал, дүгнэлтээс үзэхэд тухайн хэсгийн ажилчдыг аялалаар явах хүсэлтийг байгууллагын дарга, удирдлагууд албан ёсоор зөвшөөрөөгүй, энэ талаар инженер ******* аялалд явах ажилчиддаа мэдэгдээгүй, өөрөө удирдан Өвөрхангай аймаг руу явсан үйл баримт тогтоогдлоо.
/ хх-72-**************, *******0*******-*******06 дугаар хуудас /
Түүний зохих журмын дагуу чөлөө зөвшөөрөлгүй дур мэдэн явснаас хэсгийн ******* ажилтан цалин бууруулах сахилгын арга хэмжээ, 2 ажилтан ажлаас халагдах арга хэмжээ авагдсан байх бөгөөд ЭМН-с өгсөн зөвлөмжийн дагуу бүх нийтийн цэвэрлэгээнд хэсгээрээ хамрагдаагүй үр дагавар үүссэн, энэ нь хэсэг хариуцсан инженерийн буруутай үйлдэлтэй холбоотой байна.
Иймд түүнийг сахилгын арга хэмжээ авагдаад ******* жилийн хугацаа өнгөрөөгүй байхдаа байгууллагын дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.4.*******0 дахь хэсэгт заасан удирдлагын зүй ёсны шаардлага сануулгыг үл тоомсорлох, эрх мэдлээ хэтрүүлэн дураараа авирлах гэсэн заалтыг зөрчиж сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагын хангах үндэслэлгүй байна.
Ажлаас халсан тушаалын нэг дэх заалтанд нэхэмжлэгчийн овгийг Төмөрдаваа гэж зөрүүтэй бичсэн ч тушаалын гарчиг хэсэгт Төмөртогоо гэж зөв бичсэн байх тул текникийн шинжтэй алдаа гэж дүгнэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ********************* дугаар зүйлийн *********************.2.3, **************6, **************8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 6******* дүгээр зүйлийн 6*******.*******, Хөдөлмөрийн тухай хуулийн *******28 дугаар зүйлийн *******28.*******.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.******* *******-******* ОНӨААТҮГ-ын ус хангамжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоолгож, *******-******* ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ********************* дүгээр зүйлийн *********************.2, *********************.4, *********************.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА