Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 00112

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 20 өдөр                                     Дугаар 112                                             Баян-Өндөр сум

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

            Нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар

            Улсын яллагч Т.Ганзориг

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Сэнгээ

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

            Шүүгдэгч Н.Хүнбиш  нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан гэрүүд овгийн Насанбатын Хүнбишид холбогдох 201514000570 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

           

1.1. Цагаан гэрүүд овгийн Насанбатын Хүнбиш, Монгол Улсын иргэн 1986 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг Вокзалын арын задгай 1-17 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. РД:ИЦ86012697

            .

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

2.1. Н.Хүнбиш нь согтуугаар Орхон аймаг Жаргалант сумаас зүүн тийш Улаанбаатарын чиглэлд 4 км зайд  засмал зам дээр  2015 оны 11 дүгээр сарын сарын 07-ны шөнө 59-76 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглох,  8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюуд саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж эсрэг урсгалд  сөрж өөдөөс ирж явсан Бүргэд

 

маркийн мотоциклийг мөргөж  зам тээврийн осол гарган мотоцикль жолоодож явсан Б.Бат-Эрдэний амь насыг нь хохироосон, мотоцикоийн ард сундалдаж явсан Ц.Бямбадоржийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан, зам тээврийн осол болсон газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.  

  ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-16-р хуудас/

2. Хохирогч Б.Бадамжавын ...”Манай дүү Бат-Эрдэнэ нь үндэсний бөхөөр хичэллэдэг аймгийн начин цолтой байсан. 11 дүгээр анги төгсөөд Аврага дээд сургуульд суралцаж байгаад 2011 оноос эхлэн мал дээр гарч мал маллаж байсан Жаргалант сумаас хамаатны дүү Бямбадоржийг аваад гэр рүүгээ харих гэж явж байгаад осолд орж амь насаа алдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/

3. Насанд хүрээгүй хохирогч Ц.Бямбадоржийн..”2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр талийгаач манай гэрт 18 цаг өнгөрч байхад орж ирсэн. Бөхийн тавын даваа явж байсан. Талийгаач орж ирээд 20-30 минут болсон. Гарахдаа сумын төвд байдаг гэр рүүгээ явлаа, намайг хамт яваад мотоцикль унаад буцаад хүрээд ир гэж хэлсэн. Би талийгаачийн ард сундалдаад хамт дэлгүүр ороод ундаа школад аваад талийгаач Хөшөөт рүү гэр рүүгээ харина гээд намайг суулгаад хамт хот хоорондын засмал замаар зүүн тийшээ явсан. Талийгаачтай хамт гэрээс гарахад харанхуй байсан. Би талийгаачийн ард салхинаас нуугдаад нурууг нь налаад явж байсан. Би яаж яваад осолд орсныг мэдэхгүй, нэг мэдсэн газарт хэвтэж байсан. Миний ухаан орж гараад талийгаачийг сэрээх гэсэн гэсэн боловч сэрэхгүй байсан. Би мөргүүлээд замын замын урд талд шороон дээр хэвтэж байсан. Миний ухаан орж гараад талийгаачийг сэрээх гэсэн боловч сэрэхгүй байсан. Би мөргүүлээд замын  урд талд шороон дээр хэвтэж байсан. Талийгаач замын хажуу талд мотоциклийн хажууд хэвтэж байсан. гэсэн мэдүүлэг. /х/х-ийн 47-48-р хуудас/

           4. Гэрч Д.Батцэнгэлийн “..2015 оны 11 сарын 07-ны өглөө Хүнбиш манай гэрт 09 цагийн үед ирээд хоёулаа айл нүүлгэе гэхээр нь би зөвшөөрөөд хамт явсан. Бид хоёр очоод айлаа буулгаад гэрээс нь барилцаж байгаад тариалангийн талбайгаас солом ачаад нар жаргах гэж байхад бид хоёр хөдлөөд засмал зам руу хөдлөөд явсан. Бид хоёрыг явж байхад харанхуй болсон. Би Их хөшөөтийн давааг цаанаас нь наашаа өгсөж байхад унтсан, тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй, би бууж ирээд юу болсон гэхэд сая наашаа ирж яваад юмтай мөргөлдчихлөө яг юутай гэдгийг мэдэхгүй байна. Машинтай юм уу гэхэд арай биш байгаа юм. мотоцикдь юм болов уу гэхээр нь би бүр гайхаад юу болоод байгааг ойлгоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/

5. Гэрч Б.Ууганцэцэгийн “...Манай нөхөр бид хоёр дундаа нэг утас барьдаг юм. Орой хэдэн цаг болж байсныг мэдэхгүй, унтах гээд орондоо орсрн байсан чинь нөхөр хамт явсан залуугийн хамт орж ирээд “би осол гаргачихлаазам дээр” гэхээр нь “чи яагаад цагдаад хэлээгүй юм бэ” гэхэд айгаад хүрээд ирлээ гэхээр нь өөрийнхөө утаснаас “манай нөхөр осол гарсан байна” гэдгийг хэлсэн” гэх мэдүүлэ /хх-ийн 53-р хуудас/

6. 2015 оны 11 сарын 10-ны өдрийн 319 дугаартай шинжилгээний “Н.Хүнбишийн цусанд этилийн спирт 1,4 % промиль процент илэрсэн бөгөөд энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарагдана. /хх-ийн 53-р хуудас/

7. 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 77 дугаартай шинжээчийн “талийгаачид гавал тархины битүү гэмтэл, хүнхрээ ба суурь ясны үйрч бяцарсан хугарал, тархины эдийн няцрал, тархины хоёр тал бөмбөлөгийн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт доод эрүүний ясны хугарал, зүүн гарын шууны ясны далд хугарал, зүүн гарын бугуйн үений мултрал, хуйхны дотор талд цус хуралт, дотор эрхтний доргилт, дух зүүн сарвууны эрхий хуруу чигчий хуруу бугуйн үед шарх, нүүр цээж хэвлий баруун гарын гарын сарвуу зүүн гарын бугуй, баруун гуя, зүүн хөлийн шилбэ тавхай нуруунд зулгаралт зэрэг шинэ гэмтлүүд тогтоогдлоо.

Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба гэмтлийн дэс дарааллыг тогтоох боломжгүй байна.

  • Талийгаачид макро байдлаар архаг хууч өвчин тогтоогдсонгүй
  • Талийгаач нь О /I/ бүлгийн цустай байна.
  • Талийгаачийн цогцосноос авсан цусанд 2,3 промиль процент этилийн спирт илэрсэн энэ согтолтын дунд зэрэгт хамаарагдана.
  • Талийгаачийн гэмтэл авах үеийн байрлалы нарийн тогтоох боломжгүй,

-   Талийгаачийн үхлийн шалтгаан нь гавал тархины битүү гэмтэл, хүнхрээ ба суурь ясны үйрч бяцарсан хугарал, тархины эдийн няцрал, тархины хоёр тал бөмбөлөгийн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдал болно” гэх дүгнэлт /хх-ийн 77-79-р хуудас/

8. 2016 оны 01 сарын 15-ны өдрийн 05 дугаартай...”59-76 ОРО улсын дугаартай ММС. Кантер маркийн машиныг жолоодож явсан Насанбатын Хүнбиш нь авто машин жолоодох В ангилалын 898264 тоот эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна.

- Бүргэд нэртэй мотоцикдь жолоодож явсан Баянцэрэн овогтой Бат-Эрдэнэ нь мотоцикль жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. 59-76 ОРО улсын дугаартай ММС.Кантер маркийн машиныг жолоодож явсан Насанбат овогтой Хүнбиш Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлэг 2.7а “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.

59-76 ОРО ММС Кантер маркийн машины хурдыг  тогтоох боломжгүй байна.

59-76 ОРО улсын дугаартай ММС.Кантер маркийн машин, Бүргэд мотоциклийн осол гарахад замын нөхцөл байдал болон үзэгдэх орчин замын гэрэлтүүлэг, цаг агаар нөлөөлөөгүй,

59-76 ОРО улсын дугаартай ММС.Кантер маркийн машиныг жолоодож явсан Н.Хүнбиш нь орон нутгийн суурин газрын гаднах замд 80 км цагийн хурдтай явна, Бүргэд мотоциклийг жолоодож явсан Баянцэрэнгийн Бат-Эрдэнэ орон нутгийн суурин газрын гаднах замд 80 км цагийн хурдтай явна, хурдыг тогтоох боломжгүй,

Хохирогч Б.Бат-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг жолоочийн үүрэг : 2.1.а “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарахад нөлөөлөөгүй,

59-76 ОРО улсын дугаартай ММС.Кантер маркийн машиныг жолоодож явсан Н.Хүнбиш  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ.

2.5.а “Тээврийн хэрэгслийг нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын дохионы тэмдэгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэлд болон осолд холбогдол бүхийн эд юмсыг байрнаас гв хөдөлгөхгүй байх”

2.5.б “Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлэгийн анхын тусламж үзүүлж түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлэгийн байгууллад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд өөрийн овог, нэр тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”

2.5.в. “Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын байгууллагын ажилтанг иртэл хүлээх”,

8-р бүлэг: Тээврийн хэрэгсэл байрлан явах 8.2 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалд сөрөхийг хориглоно”

9-р бүлэг: Тээврийн хэрэгслийн хурд 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрсөн байна.

Бүргэд мотоцикль жолоодож явсан Б.Бат-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а заалтыг зөрчсөн, 59-76 ОРО улсын дугаартай ММС.Кантер маркийн машиныг жолоодож явсан Н.Хүнбиш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 2.5.а, б, в, 8.2, 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй байна”...гэсэн дүгнэлт /хх-ийн 99-101-р хуудас/

9. 2016 оны 05 сарын 19-ний өдрийн 370 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчдийн...”Шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн дүгнэлт үндэслэл муутай байна. Ц.Бямбадоржийн биед үүссэн зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал онош байсан боловч дүгнэлт хэсэгт тусгагдаагүй байна. 2015.12.23-ны өдрийн цээжний хөндийн компьютер томографийн шинжилгээ нь тухайн үед дүгнэлт гаргахад байхгүй байжээ.

Ц.Бямбадоржийн биед цээжний зүүн талын 5,6,7,8 дугаар хавиргануудын хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, тархины эдийн няцрал 2 гарын сарвуу, нүүр, нуруу, зүүн гуя, ташаанд зөөлөн эдэд цус хуралт зулгаралт үүсчээ.

Ц.Бямбадоржийн биед цээжний зүүн талын 5,6,7,8 дугаар хавигануудын хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал үүссэн байх ба энэ нь осол болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой,

Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй,

Дээрхи гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана”  Шинжээч эмч Ч.Буянзаяа, Н.Сандуй, Л.Болд” онош байсан боловч дүгнэлт хэсэгт тусгагдаагүй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 229-330-р хуудас/ Н.Хүнбишийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хувийн байдлыг тогтоосон баримтууд /х/х-н 110-118-р хуудас/, амь хохирогч Б.Бямбадоржийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /х/х-н 119-127-р хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул үнэлэх боломжтой гэж үзлээ.

            Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч “шүүгдэгч Н.Хүнбишийн гэм буруутай үйлдэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүгдэгчид ял шийтгэл оногдуулж, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэрлэх нь зүйтэй гэсэн санал дүгнэлт гаргав.

            Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Н.Хүнбиш нь согтуугаар Орхон аймаг Жаргалант сумаас зүүн тийш Улаанбаатарын чиглэлд 4 км зайд  засмал зам дээр  2015 оны 11 дүгээр сарын сарын 07-ны шөнө 59-76 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглох,  8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюуд саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж эсрэг урсгалд  сөрж өөдөөс ирж явсан Бүргэд маркийн мотоциклийг мөргөж  зам тээврийн осол гарган мотоцикль жолоодож явсан Б.Бат-Эрдэний амь насыг нь хохироосон, мотоцикоийн ард сундалдаж явсан Ц.Бямбадоржийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан, зам тээврийн осол болсон газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон гэж үзлээ. Шүүгдэгч Н.Хүнбишид сонсгож ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

Шүүгдэгч Н.Хүнбишид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,  

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар зааснаар шүүгдэгч Н.Хүнбишээс 4 413 566 /дөрвөн сая дөрвөн зуун арван гурван мянга таван зуун жаран зургаа/  төгрөгийг гаргуулж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-7-52 тоотод оршин суух Б.Бадамжавт, 3 631 366 төгрөг, 782 200 /долоон зуун наян хоёр мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Ц.Бямбадоржийн хууль ёсны төлөөлөгч Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой баг Тариаланчийн 7-10 тоотод оршин суух Л.Сэнгээд тус тус олгож, хохирогч Б.Бадамжав нь оршуулгын зан үйлд зарцуулсан бусад зардлаа, насанд хүрээгүй хохирогч Б.Бямбадоржийн хууль ёсны төлөөлөгч Сэнгээ эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  гэрчилгээг М.Баяртогтоход буцаан олгож Н.Хүнбишийн жолооны үнэмлэхийг Орхон аймгйин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж 59-76 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж М.Баяртогтоход хүлээлгэн өгч шүүгдэгч Н.Хүнбиш нь цагдан хоригдоогүй болно.

 

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 291, 292, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                         ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Цагаан гэрүүд овгийн Насанбатын Хүнбишийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс  бусдын амь насыг хохироосон, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан  гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч  Н.Хүнбишийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хорих  ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Н.Хүнбишид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг багтааж биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Хүнбишид оногдуулсан 4 жилийн хорих  ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

           

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар зааснаар шүүгдэгч Н.Хүнбишээс 4 413 566 /дөрвөн сая дөрвөн зуун арван гурван мянга таван зуун жаран зургаа/  төгрөгийг гаргуулж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-7-52 тоотод оршин суух Б.Бадамжавт, 3 631 366 төгрөг, 782 200 /долоон зуун наян хоёр мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Ц.Бямбадоржийн хууль ёсны төлөөлөгч Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой баг Тариаланчийн 7-10 тоотод оршин суух Л.Сэнгээд тус тус олгож, хохирогч Б.Бадамжав нь оршуулгын зан үйлд зарцуулсан бусад зардлаа, насанд хүрээгүй хохирогч Б.Бямбадоржийн хууль ёсны төлөөлөгч Сэнгээ эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  гэрчилгээг М.Баяртогтоход буцаан олгож Н.Хүнбишийн жолооны үнэмлэхийг Орхон аймгйин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж 59-76 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж М.Баяртогтоход хүлээлгэн өгч шүүгдэгч Н.Хүнбиш нь цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Хүнбишид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС