Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2017/00253

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2017/00253

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

2017 06 15 103/ШШ2017/00253

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ******* хороолол, ******* гудамжны 09/01 тоотод байрлах ******* банкны ******* салбарын ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарийн бичгийн дарга З.Ганцоож оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Иргэн Д.******* нь банктай 2015.02.16-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж ирээдүйд орж ирэх цалингийн орлого болон гэрийн эд хогшил барьцаалж 9.106.596.37 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 16.8 хувийн хүүтэй цалингийн зээл авсан. Гэтэл 2017.01.16-ны өдрөөс эхлэн графикт заагдсан төлбөрүүдийг төлөхгүй нийт 126 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний заалтуудыг ноцтой зөрчиж байна. Иргэн Д.******* нь Эрүүл мэндийн төвд ажиллаж байгаад ажлаас халагдсан ба зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн бөгөөд 2017.05.22-ны өдрийн байдлаар дээрх зээлийн төлбөр 4.099.472.34 төгрөг, ашигласан хугацааны хүүгийн төлбөр 286.805.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 8.976.71 төгрөг, бүгд 4.395.254.87 төгрөг байна. Ц. нь угаасаа мал малладаг малчин хүн, оршин суух хаягандаа байхгүй, аймгийн суманд айлын мал маллаж байгаа гэх боловч оршин суух тодорхой хаяггүй, холбоо барих боломжгүй байгаа тул Д.*******, Ц. нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Шүүхээс хэрэгт авагдсан 2015.02.16-ны 3Г/2015.02.16 дугаартай барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

******* банкны ******* салбар нь ******* *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

******* *******, ******* нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд мөн болох нь ******* банкны ******* салбарын 2015.02.16-ны өдрийн 3Г/2015.02.16 дугаартай барьцаат зээлийн гэрээ, ******* дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нар нь албан ёсны хаягтаа байхгүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ.

******* ******* /РД:75122402/, ******* /РД:74061714/ нар нь ******* дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 05 дугаар гудамжны 07 тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор хаягтаа оршин суудаггүй, зээлдэгч ******* нь зээл авах үедээ ******* дүүргийн Эрүүл мэндийн төвд сувилагчаар ажиллаж байсан, нь аймгийн суманд айлын мал маллаж байгаа гэх боловч оршин суух хаяг тодорхойгүй зэрэг мэдээллийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагч нарыг эрэн сурвалжлах, тэдний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Хариуцагч Д.*******, Ц. нарыг хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч банкны ******* салбарт анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад даалгасугай.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ.