Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 311

 

 

2017 оны 05 сарын 30 өдөр

   Дугаар 156/ШШ2017/00311      

Хэнтий аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2017/00269/И

Хэнтйи аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригын 4-2 тоотод оршин суух, Бэх-Очирын Алтаннавч РД:/СЮ64022161/-ийн хүсэлттэй,

хариуцагчийг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Алтаннавч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Алтаннавч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Би Намжилсүрэнгийн Батхүүд 2015 оны 03 дугаар сарын эхээр 1 сарын хугацаатай 1 000 000 төгрөгийг 15 хувийн хүүтэй зээлсэн. Одоо сураг байхгүй, утсаа авдаггүй. Хаяг хаана байгаа нь тодорхойгүй байгаа. Анх эвлэрүүлэн зуучлалд хандаж, нэг хаяг өгхөд тэр хаяганд төрсөн эгч нь байсан, уулзахаар Батхүүгийн хаягийг хэлэхгүй байсан. Утас нь дуудаад миний утсыг авдаггүй. Тэгээд хаяг нь тодорхойгүй олдохгүй учраас шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан” гэв.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

Намжилсүрэнгийн Батхүүгийн оршин суугаа газар тодорхойгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжлуулахаар гаргасан Б.Алтаннавчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Батхүүг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн цагдаагийн байгууллагад даалгах боломжтой байна гэж шүүх дүгнэлээ. 

Н.Батхүү нь /РД: СЭ70061630/ “Төгс дүүрэн” компаний захирал, утасны дугаар нь 98990616, түүний эгч Ариунаа нь Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг гэж нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбарт тэмдэглэгдсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар Н.Батхүү /РД: СЭ70061630/-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Батхүүг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн цагдаагийн байгууллагад даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хүсэлт гаргагч Б.Алтаннавчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг Б.Алтаннавчид мэдэгдсүгэй.

5. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Э.АРИУНАА