Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/359

 

2021         05          27                                   2021/ШЦТ/359

                      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч А.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт *******-д холбогдох эрүүгийн 1909 04543 1462 дугаартай 1 хавтас хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, 7-17 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, С овогт ******* /РД:*

Холбогдсон хэргийн талаар:/Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр

2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны 229 дүгээр байрны 53 тоотод оршин суух Б.М-ыг гэртээ байхад нь фейсбүүкээр 88101067 гэсэн дугаарыг зарна хэмээн хуурч өөрийн 5076429344 дугаарын данс руу Мобайл банкаар 210.000 төгрөг шилжүүлэн авч хохирол учруулсан,

 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр фейсбүүкээр жолооны үнэмлэх гаргаж өгнө хэмээн хуурч хохирогч Б.Д-аас 182.000 төгрөг өөрийн  5076429344 дугаарын дансаар шилжүүлэн авч хохирол учруулсан,

2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр фейсбүүкээр дугаар зарна хэмээн хуурч хохирогч Б.Г-аас 100.000 төгрөг өөрийн “Хаан” банкны 5076429344  дугаарын дансаар шилжүүлэн авч хохирол учруулсан,

2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр фейсбүүкээр дугаар зарна хэмээн хуурч хохирогч Т.Э-ээс 120.000 төгрөг өөрийн “Хаан” банкны 5076429344  дугаарын дансаар шилжүүлэн авч хохирол учруулсан,

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр фейсбүүкээр дугаар зарна хэмээн хуурч хохирогч Б.Б-ээс 200.000 төгрөг өөрийн “Хаан” банкны 5076429344  дугаарын дансаар шилжүүлэн авч хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр фейсбүүкээр дугаар зарна хэмээн хуурч хохирогч Б.Б-ээс 250.000 төгрөг өөрийн “Хаан” банкны 5076429344  дугаарын дансаар шилжүүлэн авч хохирол учруулсан,

2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр фейсбүүкээр дугаар зарна хэмээн хуурч хохирогч Б.О-ын 160.000 төгрөг өөрийн “Хаан” банкны 5076429344  дугаарын дансаар шилжүүлэн авч хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр фейсбүүкээр дугаар зарна хэмээн хуурч хохирогч Д.Ч 200.000 төгрөг өөрийн “Хаан” банкны 5076429344  дугаарын дансаар шилжүүлэн авч нийт 1.422.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянавал:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж гаргах тайлбар байхгүй ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Гансүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Шүүгдэгчийн ээж нь хагалгаанд орсон бөгөөд шүүх энэ байдлыг нь харгалзаж үзэж шийдвэрлэж өгөхийг хүсье...” гэжээ.

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.М-ий өгсөн “... Миний бие 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр фейсбүүк гар утасны дугаар авна, зарна гэсэн зар дээр “Юнител”-ийн профайл зурагтай 88101067 гэсэн дугаарыг зарна гэсэн зарын дагуу 88438804 дугаар луу залгаж холбогдоход Гантөгс гэх хүний 5076429344 дугаарын данс өгсөн. Тэгээд би тэр лүү нь гэртээ байхдаа 210.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд надаас иргэний үнэмлэх, регистрийн дугаар зэргийг авсан. Тэгээд нэрээ шилжүүлж өгнө гэж байгаад алга болчихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/-р тал,

Хохирогч ******* хаан банкны дансны хуулга  /хх-ийн 50, 68-83/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Д-ын өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр би фэйсбүүк үзэж байхад  хувь хүний хаяган дээр жолооны эрх сэргээнэ ангилал дарна гэсэн хаяг байсан. Тэгэхээр нь чатаар эрх хэдэн төгрөгөөр сэргээх вэ хэд хоногийн дараа гарах вэ чи найдвартай юу гэж асуухад  би таньд өөрийнхөө нэр болон дансны дугаараа өгч байна, хүмүүс ч ингээд сэргээлгэж аваад болоод л байна .гэж надад хэлсэн. Тэгэхээр нь уурхайд ажилд орох гээд яарч байсан болохоор би эрхээ хурдан сэргээлгэх гэж яараад тэгвэл би сэргээлгэе гэж хэлсэн. Тэгээд надад Г гэж нэр өгөөд “Хаан” банкны дансны 5076429344 дугаартай данс над руу явуулаад намайг регистрийн дугаараа явуулаарай гэж хэлсэн. Тэгээд надад 88-тай дугаараа өгөөд би гар утас руу нь  залгаж ярьж байсан.Тэгээд мөнгөө шилжүүлж өгсөн. Түүнээс хойш Гэв.-тэй утсаар холбогдоод үнэмлэхээ асуухад арай болоогүй байна.гэж хэлдэг байсан. Би 7 хоногийн дараа би утас руу нь залгахад холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн. Түүнээс хойш би хааяа залгахаар утас нь холбогдох боломжгүй хааяа утас нь холбогдож байдаг байсан тэгсэн ч утсаа авдаггүй байсан...” гэх мэдүүлэг /хх-н 63-64/-р тал,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Г. Г-ийн  өгсөн “2019 оны 11сарын 28-ны өдөр фэйсбүүк дээрээ жолооны эрх сэргээнэ гэж зар тавиад фэйсбүүкээр эрхээ сэргээлгэх гэж хандсан хүнд үнэмлэх сэргээж өгнө гэж хэлээд өрийн Хаан банкны 5076429344 дугаарын данс руу 182,000 төгрөгийг шилжүүлж аваад дугаар фэйсбүүк хаягыг эь блок хийсэн. Тиймээ би хүлээн зөвшөөрч...” гэх мэдүүлэг /хх-н 69/-р тал,

 

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б. Г-ийн “...Би 88054142 гэсэн дугаарыг ашигладаг юм. Тэгээд 2019 оны 11дүгээр сарын 23-ны өдөр өөрийн 88054142 гэсэн дугаартай адилхан хос дугаар авна  гээд өөрийн Б.Гантөмөр гэх хаягнаас дугаар авна зарна гэсэн пэйж  хуудсан дээр зар тавьсан юм. Тэгээд яг тухайн өдөртөө над руу нэг хаягнаас ямар хаяг байсан гэдгийг одоо санахгүй байна 88014142 гэсэн дугаарыг 100,000 төгрөгөөр зарна гэсэн тэгэхээр нь би тухайн зарна гэсэн 88014142 дугаар руу нь залгахад орох ярианы эрх хаагдсан байна гэхээр нь нөгөө дугаар зарна гэсэн хүн рүү нь орох ярианы эрх нь хаагдсан дугаар байна гээд чат бичихэд тиймээ би өөрөө юнителд ажилдаг юм сэргээгээд өгнө гэхээр нь би итгээд өөрийн 5026599046 гэсэн данснаас 5076429344 гэсэн данс руу 100,000 төгрөг явуулсан. Тэгээд тухайн хүнд мөнгө орсон уу гэж асуухад орсон байна гэж хэлээд намайг фэйсбүүкээр блок хийсэн. Тэгээд тэрнээс хойш дахин холбогдоогүй. ... Ямар ч байсан тухайн данс руу мөнгө хийхэд Г гэсэн нэр гэрч ирж байсан” гэх мэдүүлэг /хх-н 82-83/-р тал,   

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Г. Г-ийн “2019 оны 11дүгээр сарын 23-ны өдөр би фэйсбүүкээр дугаар зарна гэж 100,000 төгрөгийн өөрийнхөө Хаан банкны 5076429344 дугаарын дансаар шилжүүлж авчхаад дугаар, хаягийг нь блоклосон юм” гэх мэдүүлэг /хх-н 74/-р тал,

 

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т. Э-ийн “... Би 2019 онд өөрийн хүүхэддээ дугаар авч өгөхөөр хайж байсан чинь Мастер дугаар гэсэн фэйсбүүк хаяг байсан. Тэгээд тухайн Юнител хаяг байхаар нь чат бичсэн чинь өөрийн овог нэр, регистер дугаар явуулчих өөрийн чинь авах гэсэн дугаар таны нэр дээр шилжсэн юнител дээр очоод аваарай гэсэн. Тэгээд холбоо барих дугаараа гэхээр нь би өөрий 88109474 гэсэн дугаар өгсөн. Тэгсэн чинь миний дугаарыг холбогдохгүй байна гээд тухайн хүн чатаар над руу 88438804 гэсэн дугаар өгсөн. Тэгээд тухайн дугаараар нь холбогдож ярьсан чинь Юнител дээрээс очоод авчихаж болдог юм гэсэн. Тэгээд би 89892626 гэсэн дугаар авья  гэхэд Хаан  банкны 5076429344 гэсэн данс өгөөд 120,000 төгрөг явуулаарай гэсэн. Тэгээд тухайн данс руу 120,000 төгрөг шилжүүлээд ******* гэсэн нэр гарч ирж байсан. Тухайн үед мөнгө шилжүүлэхдээ утга нь дээр нь өөрийн 88709474 гэсэн дугаараа бичээд явуулсан би 89892626 гэсэн дугаарыг юнител дээр очоод гаргаж авах гэхэд өөр хүний нэр дээр байна. гээд сэргээж өгөөгүй” гэх мэдүүлэг /хх-н 8-9/-р тал,    

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Г. Г-ийн “2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр фэйсбүүкээр дугаар зарна гэж өөрийнхөө Хаан банкны 5076429344 дугаартай дансаар 120,000 төгрөг шилжүүлж аваад тэр хүний утасны дугаар болон фэйсбүүк хаягийг блоклосон. Тиймээ би хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-н 89/-р тал,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б-ийн “2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би фэйсбүүк үзэж байхад  Мастер дугаар гэх хаяган дээр дугааруд зарна гэсэн зар байсан. Сонирхоод ороод үзэхэд их гоё гоё дугаарууд байсан. Тэгэхээр нь чат бичээд асуухад ******* нь өөрийгөө “Скайтел” компанид  ажилдаг гэж хэлсэн.би 9191-тэй дугаарыг нь авах гээд асуухад авч болно ажлын цаг дуусахаас өмнө мөнгөө шилжүүлчих өглөө гэхэд дугаарыг нь  чиний нэр дээр шилжүүлээд өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би одоо миний нэр дээр шилжүүлчих тэгвэл би мөн шилжүүллээ гэхэд одоо ажлын цаг дуусах гэж байна та одоо мөнгөө шилжүүлчих гээд надад Хаан банкны 5076429344 дугаартай дансны дугаар өгсөн.Тэр данс руу нь 200,000 төгрөг шилжүүлчихээд мөнгөө шилжүүлчихлээ гэж мессэж бичсэн тэгсэн хариу өгөхгүй байхаар нь залгаж үзэхэд миний утасны дугаарыг  болон мессэжийг блок хийсэн байсан. Скайтел компани руу залгаад гомдол гаргах гэхэд манай байгууллагад Г. Г  гэж хүн ажилдаггүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг/-р тал,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Г. Г-ийн “би фэйсбүүкээр дугаар зарна гэж өөрийн Хаан банкны 5076429344 дугаарыг дансаар 200,000 төгрөг шилжүүлж  аваад дугаар болон фэйсбүүкийг нь блоклож залилсан асуудал болсон. Тиймээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-н 104/-р тал,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б-ий “2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 11 цагийн үед фэйсбүүк үзэж байтал “Мастер дугаар” гэсэн хаягтай дугаар зарна гэсэн зар байсан. Би фэйсбүүк дээр  нь холбоо барих утасны дугаар байхаар нь тэр дугаар руу нь залгасан. /Одоо дугаарыг нь санахгүй байна/ Тэгтэл өөрийгөө хөдөө орон нутагт ажилладаг Юнителийн ажилтан байна 88101067 дугаарыг 300,000 төгрөгөөр зарна гэж хэлэн. Надад уг дугаар таалагдаад байсан болохоор би бага зэрэг үнэ бууруулаад өгөөч гэхэд 250,000 төгрөгөөр ав гэж хэлээд нэр болон регистрийн дугаарыг чатаар явуулаарай гэж хэлсэн би чатаар нь явуулсан.Би дугаарыг худалдаж авахаар болоход Г нь надад өөрийн “Хаан” банкны 5076429344 дугаартай данс явуулсан. Уг данс руу нь би өөрийнхөө Хаан банкны 5046316197 дугаартай данснаас 250,000 төгрөгийг 88101067 дугаарын мөнгө гэсэн утгатай шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа Г. Г-тэй холбогдоход мөнгө  ороод ирсэн байна удахгүй шилжүүлнэ ажилтай байна, удахгүй шилжүүлнэ гэж хэлсэн. Тэгээд орой дахин залгахад утас нь холбогдох боломжгүй болсон. Түүнээ хойш би олон удаа залгахад холбогдохгүй байсан. Маргааш нь би өөр дугаараас *******ийн  дугаар руу залгахад утсаа авсан. Би фэйсбүүк дээр чинь байгаа дугаарыг авах гэсэн юм хэд вэ гэж асуухад намайг өөр хүн байна гэж бодоод дахин залилангаа хийх гээд 250,000 төгрөгөөр зарна  гэж хэлсэн. Тэгэхээр нь би 250,000 төгрөгөө шилжүүлсэн хүн байна чи миний мөнгийг буцаагаад өг над руу шилжүүлчих хоёулаа цагдаа сэргийлэх гээд яахав гэхэд шууд утсаа тасдаад миний дугаарыг блок хийсэн” гэх мэдүүлэг /хх-н 125/-р тал,               

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Хаан банкны дансны хуулга /хх-н 126-127/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч *******ийн “2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр фэйсбүүкээр дугаар зарна гэж /88101067/ 250000 төгрөгийг өөрийн Хаан банкныхаа дансаар авснаа хүлээн зөвшөөрч байна. Би энэ үйлдэлдээ  харамсаж байна. Хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-н 118/-р тал,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б. О-ын “2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би фэйсбүүк дугаар зарна гэсэн зар явахаар нь сонирхож үзсэн С.А  гэсэн хаягтай байсан. Тэгэхээр нь би дугаар сонирхоё гээд чат бичсэн. Надад зарж байгаа дугааруудаа А4-ийн цаасан дээр хэвлэснээ явуулсан. Тэр хүн өөрийгөө Скайтел компанид ажилладаг ажилтан гэж хэлсэн би 96679999 дугаарыг нь авах гээд үнмйг нь асуухад 160,000 төгрөг шилжүүлчихээд миний нэр дээр дугаараа шилжүүлчихээд хэлээрэй гэж чат бичсэн.Тэгэхэд Гантөгс нь за одоо шилжүүллээ гэж чат бичээд миний дугаарыг блоклосон” гэх мэдүүлэг /хх-н 139-140/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 77-88/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч  Г. Г-ийн “2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр фэйсбүүкээр дугаар зарна гэж Солонго Амгаланбаатар гэх хаягнаас  96679999 дугаарыг зарахаар болж өөрийнхөө Хаан банкны 5076429344 дугаарын данс руу 160,000 төгрөг шилжүүлж аваад тэр хзний дугаарыг блоклож утсаа хаасан. Тиймээ би хүлээн зөвшөөрч  байна” гэх мэдүүлэг /хх-н 132/-р тал,  

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д. Ч-ын “2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн үед фэйсбүүк үзэж байтал “дугаар авна, зарна” гэсэн хаягтай зар байсан. Би фэйсбүүк хаяг руу нь мессенжерээр хандаж холбогдох дугаараа өгөөч гэхэд  надад дугаараа явуулсан юм. Одоо тэр дугаарыг нь санахгүй байна. Тухайн үед би тэр дугаар руу нь залгаж асуухад Г. Г нь өөрийгөө  хөдөө байгаа, би “Юнител” компанид ажилладаг юм гэж хэлж байсан.  Та хэрвээ дугаар авах гэж байвал  эхлээд мөнгөө шилжүүлнэ дараа нь би таны нэр дээр дугаарыг  чинь шилжүүлж өгнө гэж хэлсэн. Би олон хүнд хулхидуулж байсан  би эхлээд дугаарыг нь  нэр дээр нь шилжүүлж өгөөд мөнгөө авч чадахгүй хулхидуулж байсан. Юнителд ажилладаг болохоороо мөнгөө авья чадахгүй гоё гоё дугааруудыг зөндөө алдаж байсан.  Би одоо юнителийн төв дээр байна ээлж солигдох гэж байна ээлж солигдохоос өмнө мөнгө хурдан хийвэл нэр дээр чинь шилжүүлээд өгье гэж хэлээд олон удаа над руу залгаж байсан. Энэ 88101067 дугаар ямар багцтай вэ? Гэж асуухад би хараад өгье гэж хэлээд 15,000 төгрөгийн багцтай юм байна гэхдээ та өөрөө л багцаа сонгох юм байна  гэж надад хэлж байсан. Энэ хугацаанд би эмнэлэгт хэвтэх гээд гадуур завгүй явж байхад мөнгө шилжүүлээрэй гээд над руу байн байн залгаад байсан. Тэгээд би мөнгө олж байгаад 200,000 төгрөгийг тэр хүний хэлсэн Хаан банкны 5076429344 дугаарын данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн гэж хэлэхэд за би таны нэр дээр шилжүүлчихээд тань руу залгана гэсэн. Над руу залгахгүй 15 минут болохоор нь би залгахад утас нь холбогдох боломжгүй болоод намайг бас блоклосон байсан. Фэйсбүүк хаяг руу нь орох гэхэд намайг блоклосон байсан” гэх мэдүүлэг/хх-н 155/-р тал,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч  *******-ийн “2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр фэйсбүүкээр дугаар зарна гэж зар тавиад /88101067/ 200,000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5076429344 дугаарын данс руугаа шилжүүлж аваад утсыг нь блок хийж утсаа салгасан. Тиймээ би хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-н 146/-р тал зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүйн дээр дээрх нотлох баримтуудад тулгуурлан шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Нөгөөтээгүүр хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Нэгэнт шүүгдэгч *******-ийн зүгээс өөрийн гэм буруугийн асуудлаар маргаагүй, өөрийн гэм буруутай үйлдлийг хэн нэгний дарамт шахалтгүйгээр сайн дураараа хүлээн зөвшөөрсний дээр түүний гэм буруутай үйлдэл нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.

Иймд, шүүгдэгч *******-ийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Тухайн гэмт хэргийн улмаас нэр бүхий хохирогч нарт нийт 1.422.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч ******* нь төлж барагдуулаагүй байна.

Иймд,  шүүгдэгч *******-өөс 1.422.000 төгрөгийг гаргуулж, “...210.000 төгрөгийг хохирогч Т овогт Б.М /РД:*-д, 182.000 төгрөгийг гаргуулж хохирогч У овогт Б.Д /РД:*-д, 100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Р овогт Б.Г /РД:*-т, 120.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б овогт Т.Э /РД:*-д, 200.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Х овогт Б.Б /РД:*-д, 250.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б овогт Б.Б /РД:*-д, 160.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г овогт Б.О /РД:*-д, 200.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Х овогт Д.Ч /РД:*-д...” тус тус олгох нь зүйтэй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч саналдаа “... Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 08 сар, 01 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 03 жил, 08 сар, 01 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон 105 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай байна...” гэх саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгчийн тухайд шүүгдэгч нарт учирсан хохирлыг нөхөн төлөөгүй ч нөхөн төлөхөө илэрхийлж байна. Шүүгдэгчийн ээжийн хувьд хагалгаанд орсон одоогоор аппаратад орсон, нөхцөл байдал зэргийг харгалзаж үзэхийг хүсэж байна. Иймд, шүүгдэгчид хуульд заасан бага хэмжээний ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан бол шүүгдэгчийн зүгээс ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, *******-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 990 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 08 сар, 01 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 01 жил, 08 сар, 01 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

        Гурав. Бусад асуудлын талаар

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир нийт 105 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт *******-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д  01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д энэ тогтоолоор оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 990 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 08 сар, 01 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 01 жил, 08 сар, 01 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 01 жил 08 сар, 01 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир нийт 105 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч *******-өөс нийт 1.422.000 төгрөгийг гаргуулж, 210.000 төгрөгийг хохирогч Т овогт Б.М /РД:*-д, 182.000 төгрөгийг гаргуулж хохирогч У овогт Б.Д /РД:ДЮ*-д, 100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Р овогт Б.Г /РД:*-т, 120.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б овогт Т.Э /РД:*-д, 200.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Х овогт Б.Б /РД:*-д, 250.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б овогт Б.Б /РД:*-д, 160.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г овогт Б.О /РД:*-д, 200.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Х овогт Д.Ч /РД:*-д тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                                     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Х.ИДЭР