| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00295/И |
| Дугаар | 315 |
| Огноо | 2017-05-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 315
| 2017 оны 05 сарын 30 өдөр | Дугаар 156/ШШ2017/00315 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00295/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг Жаргалтхаан сумын Баянцогт багт оршин суух, Сандагжав овогт Жамбалын Санжаасүрэн РД:/СМ57070816/-гийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Банзрагч, нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Санжаасүрэн, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Банзрагч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Ж.Санжаасүрэн нь 1972 оны 06 дугаар сарын 10 өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 17 өдрийг хүртэл, 1978 оны 01 дүгээр сарын 05 өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 30 дуустал хугацаанд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан.
2009 оны үед гэр үерт автан хөдөлмөрийн дэвтэр алга болсон учраас шүүхэд хандсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гээд ажилласан жилээ тогтоолгож байна.
Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг минь нөхөн тогтоож өгөн үү” гэв.
Шүүх хэрэгт цугларсан /хх 5, 6, 7, 8, 9, 10, 11, 17, 18, 19, 22, 24, 25, 27-28/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Санжаасүрэн нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдэлд 1972 оны 02 дугаар сарын 01 өдрөөс 1974 оны 04 дүгээр сарын 01 өдөр хүртэл, 1978 оны 01 дүгээр сарын 05 өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 01 өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Ж.Санжаасүрэн нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
Хүсэлт гаргагч Ж.Санжаасүрэн нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдэлд 1972 оны 02 дугаар сарын 01 өдрөөс 1974 оны 04 дүгээр сарын 01 өдөр хүртэл, 1978 оны 01 дүгээр сарын 05 өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 01 өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: 1978 оноос 1993 он хүртэл цалингийн тодорхойлолт /хх 6,7/, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдлийн ерөнхий хорооны даргын №115 дугаартай тушаалын хуулбар /хх 8,9/, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдлийн ерөнхий хорооны даргын №84 дугаартай тушаалын хуулбар /хх 10,11/, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдлийн зөвлөлийн даргын №51 дугаартай тушаалын хуулбар /хх 17,18/, 1972 оноос 1974 он хүртэл хугацааны цалингийн тодорхойлолт /хх 19/, 1981 оноос 1983 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдэлд биеийн тамирын арга зүйчээр ажиллаж байсан гэрч Ю.Жаргалсайханы мэдүүлэг /хх 22/, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдлийн зөвлөлийн даргын №56 дугаартай тушаалын хуулбар /хх 24/, 1987 оноос 1992 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдлийн бичээчээр, 1992 оноос 2015 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Засаг даргын тамгын газрын архив бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан гэрч Б.Мягмарсүрэнгийн мэдүүлэг /хх 25/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 27-28/ зэрэг болно.
Ж.Санжаасүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдэлд 1972 оны 02 дугаар сарын 01 өдрөөс 1974 оны 04 дүгээр сарын 01 өдөр хүртэл, 1978 оны 01 дүгээр сарын 05 өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 01 өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сандагжав овогтой Жамбалын Санжаасүрэнг РД:/СМ57070816/ нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдэлд 1972 оны 02 дугаар сарын 01 өдрөөс 1974 оны 04 дүгээр сарын 01 өдөр хүртэл, 1978 оны 01 дүгээр сарын 05 өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 01 өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ж.Санжаасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА