Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 320

 

 

2017 оны 06 сарын 06 өдөр

  Дугаар 156/ШШ2017/00320

Хэнтий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00265/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Баян-Адрага сум, Дуурлиг баг, Булагийн 11-03 тоотод оршин суух, Гомбын Ганбаатар  /РД:СЭ56062814/-ын хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Ганбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Миний бие 1979 оны 01 дүгээр сараас 1989 оны 11 дүгээр сарыг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт галч, жолоочоор ажиллаж байсан. Би хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү” гэжээ 

 

Шүүх хэрэгт цугларсан /хх 10, 11, 12, 13, 14-15, 25/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Ганбаатар нь Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1979 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 30 өдрийг хүртэлх хугацаанд автын жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Г.Ганбаатар нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Г.Ганбаатар нь 1979 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 30 өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт жолоочоор ажиллаж байсан болох нь Хэнтий аймгийн архивын газрын тодорхойлолт /хх 10/, цалингийн тодорхойлолт /хх 11/, Хэнтий аймгийн  Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын тушаалын хуулбар /хх 12/, Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын тушаалын хавсралтын хуулбар /хх 13/, Хэнтий аймгийн  Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын №272 дугаартай тушаалын хуулбар /хх 14-15/, 1985 оны 07 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт жолооч, механикчаар ажиллаж байсан гэрч Б.Чимгээгийн мэдүүлэг /хх 34/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 35/, 1981 оны 01 дүгээр сараас 1991 оны 05 дугаар сарыг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт жолоочоор ажиллаж байсан гэрч Т.Дагиймаагийн мэдүүлэг /хх 36/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 39/ зэргээр тогтоогдож байна.

 

Г.Ганбаатарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1979 оны 01 дүгээр сарын 01 1989 оны 11 дүгээр сарын 30 өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор ажиллаж байсан байдлыг сэргээн үтогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Г.Ганбаатар нь нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн учир шүүх хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Халиун овогт Гомбын Ганбаатар /РД:СЭ56062814/ нь Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1979 оны 01 дүгээр сарын 01 1989 оны 11 дүгээр сарын 30 өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор ажиллаж байсан байдлыг сэргээн үтогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн   60.1-д зааснаар хүсэлт гаргагч Г.Ганбаатараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэмж 50 200 төгрөгийг хүсэлт гаргагч Г.Ганбаатараас гаргуулж улсын орлогод төлүүлсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийг шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид гардуулах, гардуулах боломжгүй бол дээрх хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мөнхноминд даалгаж, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг нэхэмжлэгчид мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.АРИУНАА