| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00271/И |
| Дугаар | 322 |
| Огноо | 2017-06-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 322
| 2017 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 156/ШШ2017/00322 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00271/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Дадал сум, Балж багт оршин суух, Хуацай овогт Дашдондогийн Оюунцогт /РД:СЙ57052213/-ын хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунцогт нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Би 1988 оны 05 дугаар сарын 03 өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд хоньчноор ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэрт ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал бичигдээгүй юм. Энэ тушаалууд нь архивын тасагт байхгүй байх тул шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд миний 1988 оны 05 дугаар сарын 03 өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд хоньчноор ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү” гэжээ
Шүүх хэрэгт цугларсан /хх 5, 6, 7, 8, 10, 11, 12, 13, 14, 21, 24/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунцогт нь Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд 1988 оны 05 дугаар сарын 03 өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэлх хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Д.Оюунцогт нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
D:\2017 он шүүгчийн туслах Г.Мөнхномин\2. ШИЙДВЭР\ЕРӨНХИЙ ШҮҮГЧ\322-Ш-И.docx
Нэхэмжлэгч Д.Оюунцогт нь Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд 1988 оны 05 дугаар сарын 03 өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэлх хугацаанд хоньчноор ажиллаж байсан болох нь Хэнтий аймгийн архивын газрын лавлагаа /хх 5, 6/, Хэнтий аймгийн архивын газрын тодорхойлолт /хх 7/, Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын №143 дугаартай тушаалын хуулбар /хх 8/, Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын №89 дугаартай тушаалын хуулбар /хх 10,11/, цалингийн тодорхойлолт /хх 12/, хөдөлмөрийн дэврийн хуулбар /хх 13, 14/, 1984 оноос 1996 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан гэрч Ц.Баатарцогтын мэдүүлэг /хх 21/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 23/, 1983 оноос 1995 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд жолоочоор ажиллаж байсан гэрч Г.Цогтсайханы мэдүүлэг /хх 24/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 26/ зэргээр тогтоогдож байна.
Д.Оюунцогтын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд 1988 оны 05 дугаар сарын 03 өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэлх хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг сэргээн үтогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Д.Оюунцогт нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн учир шүүх хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хуйцай овогт Дашдондогийн Оюунцогт /РД:СЙ57052213/ нь Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд 1988 оны 05 дугаар сарын 03 өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэлх хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг сэргээн үтогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Оюунцогтын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийг шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид гардуулах, гардуулах боломжгүй бол дээрх хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мөнхноминд даалгаж, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг нэхэмжлэгчид мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА