| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00219/И |
| Дугаар | 326 |
| Огноо | 2017-06-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 326
| 2017 оны 06 сарын 07 өдөр | Дугаар 156/ШШ2017/00326 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00219/И
Хэнтйи аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багт оршин суух, Наранчимэгийн Баярцэцэг РД:/СР87071105/-ын нэхэмжлэлтэй,
“хариуцагчийг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.Баярцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болор-Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Баярцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие Баярмаа овогтой Баттөрийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. 2010 онд Б.Баттөр бид хоёр шүүхээр гэрлэлтээ цуцлуулахдаа хүү Б.Батбаярт жилд 400.000 төгрөгийн тэтгэлэг өгч, авч байхаар тохиролцсон. Тухайн үед буюу 2010 онд хүү маань 1 настай байсан. Одоо хүү маань том болж сургуульд сурч байгаа бөгөөд жилийн 400.000 төгрөгийн тэтгэлэг нь хаанаа ч хүрэлцэхгүй байгаа тул шүүхэд нэмэлт тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл өгсөн юм. Гэтэл Б.Баттөр надад өгсөн хаягтаа байхгүй, одоо хаана байгаа нь тодорхойгүй, олдохгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэж хүсч байна. 2016 онд Б.Баттөр надад Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, Монелын 17-339 тоотод хамаатантайгаа амьдарч байгаа гэж энэ хаягийг өгсөн. Б.Баттөрийн аав Мөнхзул, ээж Баярмаа ах, дүү нар нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд амьдардаг боловч намайг Баттөррийг асуухаар баруун аймагт ажил хийгээд явж байгаа, холбоогүй байгаа, бид хэдтэй ч холбоо барихгүй байгаа гэж хэлдэг. 91217369, 88034199 гэсэн утасны дугааруудыг надад өгсөн боловч намайг залгахад огт холбогдохгүй байна. Иймд Баярмаагийн Баттөрийг эрэн сурвалжилж өгнө үү” гэв.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Намжилсүрэнгийн Б.Баттөрийн оршин суугаа газар тодорхойгүй болох нь
D:\2017 он шүүгчийн туслах Г.Мөнхномин\2. ШИЙДВЭР\ЕРӨНХИЙ ШҮҮГЧ\326-Ш-И.docx
нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжлуулахаар гаргасан Н.Баярцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Баттөрийг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй.
Б.Баттөр нь /РД: СР88062614/ Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, Монелын 17-339 тоотод амьдардаг, утас нь 91217369, 88034199, Баттөрийн аав Мөнхзул, ээж Баярмаа ах, дүү нар нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд амьдардаг гэж нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбарт тэмдэглэгдсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Баярмаагийн Баттөр /РД: СР88062614/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Баттөрийг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн цагдаагийн байгууллагад даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар хүсэлт гаргагч Н.Баярцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг Н.Баярцэцэгт мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА