Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 328

 

 

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 156/ШШ2017/00328

Хэнтий аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2017/00311/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Саригийн солонго 1-1 тоотод оршин суух, Ламжавын Гантөмөр /РД: СП57071319/-гийн хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Л.Гантөмөр, нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Гантөмөр нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Би Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдлийн Ангир 2 дугаар бригадад 1975 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 01 өдрийг хүртэл хугацаанд грашийн манаач болон малчнаар ажиллаж байсан. Цэргийн албанд 1979 оны 06 дугаар сараас 1982 оны 08 дугаар сарыг хүртэл хугацаанд  цэргийн алба хаасан. Би цэргийн албанаас ирээд 1982 оны 09 сараас 1983 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Норовлин сумын Хамтын хүч нэгдэлд кино механикчээр ажилласан. Дараа нь Норовлин сумын худалдаа бэлтгэлийн ангид 1984 оныг дуустал манаачаар ажилласан. 1985 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс нэгдлийн тариа бригадад слесараар 1986 оны 06 сар хүртэл ажилласан. Дараа нь 1986 оны хавар 45 хоногийн тракторын курст явж ирээд Норовлин суманд нэгдлийн 1 дүгээр бригадад тракторчнаар 1990 оныг дуустал ажиллаж байсан. Тэгээд мал дээр гарсан.

Одоо тэтгэвэрт гарах гээд ажилласан байдлаа тогтоолгох нэхэмжлэл шүүхэд гаргасан” гэв.

Шүүх хэрэгт цугларсан /хх 4, 5-8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 24, 25-26, 27, 28/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Гантөмөр нь Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдэлд 1975 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 01 өдрийг хүртэл хугацаанд грашийн манаач болон малчнаар, 1982 оны 09 дүгээр сарын 01 өдрөөс 1983 оны 01 дүгээр сарын 05 өдөр хүртэл Норовлин сумын худалдаа

 

бэлтгэлийн ангид манаачаар, 1983 оны 01 дүгээр сарын 05 өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 01 өдрийг хүртэл нэгдлийн конторт галчаар, 1986 оны 04 дүгээр сарын 01 өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 05 өдөр хүртэл грашийн уурын зуухны галчаар, 1987 оны 03 дугаар сарын 05 өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 21 өдөр хүртэл Үр тарианы бригадад тракточнаар, 1989 оны 05 дугаар сарын 22 өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 01 өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Л.Гантөмөр нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.

Хүсэлт гаргагч Л.Гантөмөр нь Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдэлд 1975 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 01 өдрийг хүртэл хугацаанд грашийн манаач болон малчнаар, 1982 оны 09 дүгээр сарын 01 өдрөөс 1983 оны 01 дүгээр сарын 05 өдөр хүртэл Норовлин сумын худалдаа бэлтгэлийн ангид манаачаар, 1983 оны 01 дүгээр сарын 05 өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 01 өдрийг хүртэл нэгдлийн конторт галчаар, 1986 оны 04 дүгээр сарын 01 өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 05 өдөр хүртэл грашийн уурын зуухны галчаар, 1987 оны 03 дугаар сарын 05 өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 21 өдөр хүртэл Үр тарианы бригадад тракточнаар, 1989 оны 05 дугаар сарын 22 өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 01 өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдлийн зөвлөлийн даргын №43   дугаартай тушаалын хуулбар /хх 4/,  Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдлийн зөвлөлийн даргын №19 дугаартай тушаалын хуулбар /хх 5-8/, Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдлийн зөвлөлийн даргын №53 дугаартай тушаалын хуулбар  /хх 9/, Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдлийн зөвлөлийн даргын №10 дугаартай тушаалын хуулбар /хх 10/, Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдлийн зөвлөлийн даргын №32 дугаартай тушаалын хуулбар /хх 11/, Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдлийн зөвлөлийн даргын №19 дугаартай тушаалын хуулбар /хх 12, 13/, Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдлийн зөвлөлийн даргын №44 дугаартай тушаалын хуулбар /хх 14/, Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдлийн зөвлөлийн даргын №02 дугаартай тушаалын хуулбар /хх 15/, цалингийн тодорхойлолт /хх 16, 17/, 1973 оны 01 дүгээр сараас 1975 оны 05 дугаар сарын 20 өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Норовлин сумын Хамтын хүч нэгдлийн Ангирт бригадад малчнаар, 1978 оны 03 дугаар сараас 1985 оныг хүртэл хугацаанд тус бригадад малчин, бригадын дарга, тоо бүртгэгч, няраваар тус тус ажиллаж байсан гэрч Х.Гомбобаатарын мэдүүлэг /хх 27/, түүний ажиллаж байсан байдлаа тогтоолгосон шүүхийн шийдвэрийн хуулбар /хх 25-26/, 1983 оноос 1989 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдэлд ажиллаж байсан гэрч Н.Гандаваагийн мэдүүлэг /хх 28/ зэрэг болно.

 

Л.Гантөмөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдэлд 1975 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 01 өдрийг хүртэл хугацаанд грашийн манаач болон малчнаар, 1982 оны 09 дүгээр сарын 01 өдрөөс 1983 оны 01 дүгээр сарын 05 өдөр хүртэл Норовлин сумын худалдаа бэлтгэлийн ангид манаачаар, 1983 оны 01 дүгээр сарын 05 өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 01 өдрийг хүртэл нэгдлийн конторт галчаар, 1986 оны 04 дүгээр сарын 01 өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 05 өдөр хүртэл грашийн уурын зуухны галчаар, 1987 оны 03 дугаар сарын 05 өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 21 өдөр хүртэл Үр тарианы бригадад тракточнаар, 1989 оны 05 дугаар сарын 22 өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 01 өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Түрхнэг харуул овогт Ламжавын Гантөмөр /РД: СП57071319/ нь Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдэлд 1975 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 01 өдрийг хүртэл хугацаанд грашийн манаач болон малчнаар, 1982 оны 09 дүгээр сарын 01 өдрөөс 1983 оны 01 дүгээр сарын 05 өдөр хүртэл Норовлин сумын худалдаа бэлтгэлийн ангид манаачаар, 1983 оны 01 дүгээр сарын 05 өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 01 өдрийг хүртэл нэгдлийн конторт галчаар, 1986 оны 04 дүгээр сарын 01 өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 05 өдөр хүртэл грашийн уурын зуухны галчаар, 1987 оны 03 дугаар сарын 05 өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 21 өдөр хүртэл Үр тарианы бригадад тракточнаар, 1989 оны 05 дугаар сарын 22 өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 01 өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн   60.1-д зааснаар хүсэлт гаргагч Л.Гантөмөрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэмж 50 200 төгрөгийг хүсэлт гаргагч Л.Гантөмөрөөс гаргуулж улсын орлогод төлүүлсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг Л.Гантөмөрт мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.АРИУНАА