| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2017/00242/И |
| Дугаар | 329 |
| Огноо | 2017-05-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 329
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00242/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанаар:
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Баян-Эрдэнэ багт оршин суух, Жал овогт Шаравын Жамбалдоржийн (СМ-51050819) “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Жаргалсайхан, нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Ш.Жамбалдорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Миний бие Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдлийн Чулуут, Баян-Эрдэнэ бригадад 1970 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчин, худгийн моторчноор ажиллаж байсан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Жаргалсайхан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Жамбалдорж нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдлийн Чулуут, Баян-Эрдэнэ бригадад 1970 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчин, сүү тосны заводод машиндагч, худгийн моторчноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Аймгийн архиваас баримтыг шүүлгэхэд гарч ирээгүй гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Жал овогт Шаравын Жамбалдорж нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдлийн Чулуут, Баян-Эрдэнэ бригадад 1970 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчин, сүү тосны заводод машиндагч, худгийн моторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.
Шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч Ш.Жамбалдорж нь хөдөлмөрийн дэвтэргүй, ажлаас халагдсан тушаал байхгүй тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.
Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш.Жамбалдорж нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй юм.
Хүсэлт гаргагч СМ-51050819 регистрийн дугаартай, Жал овогт Шаравын Жамбалдорж нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдэлд 1970 оны 12 дугаар сард, 1973 оны 10, 11, 12 дугаар сард, 1974 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар саруудад, 1975 оны 4, 5, 12 дугаар сард, 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1977 оны 1, 3, 4, 5 дугаар сард, 1978 оны 1, 2, 3, 6 дугаар сард, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал малчин, сүү тосны заводод машиндагч, худгийн моторчноор тус тус ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Жал овогт Шаравын Жамбалдорж, 1951 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, СМ-51050819 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 3 тал)
2. Хэнтий аймгийн архивын газрын цалингийн тодорхойлолтод:...Хүсэлт гаргагч Ш.Жамбалдоржийн 1970 оны 12 дугаар сар, 1973 оны 10, 11, 12 дугаар саруудад, 1974 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар саруудад, 1975 оны 4, 5, 12 дугаар саруудад, 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1977 оны 1, 3, 4,5, дугаар саруудад, 1978 оны 1, 2, 3, 6 дугаар саруудад, 1979 оны 1, 2, 6, 10, 11, 12 дугаар саруудад, 1980 оны 1, 2, 3, 5, 6, 7, 8, 12 дугаар саруудад, 1981 оны 3, 7, 9, 11, 12 дугаар саруудад, 1983 оны 2, 3, 4, 7, 9, 10 дугаар саруудад, 1984 оны 2, 3, 6, 7 дугаар саруудад, 1985 оны 9, 10, 11, 12 дугаар саруудад, 1986 оны 1, 6, 7, 11, 12 дугаар саруудад, 1988 оны 6, 9, 11, 12 дугаар саруудад, 1989 оны 1 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл, 1990 оны 1 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл, 1991 оны 1 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл авч байсан цалинг он, сараар нь бичсэн байна. (хх-ийн 6-7 тал)
3. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумны “Хөгжил” нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаартай тушаалын хуулбарт:...сүү, тос үйлдвэрлэлийн ажил эхэлж байгаа тул сүүний тасаг заводод ажиллаж хүмүүсийг хавсралтаар баталсугай... Ш.Жамбалдорж машиндагч, ажилд орох хугацаа 05 дугаар сарын 27-ны өдөр гэжээ. (хх-ийн 8-9 тал)
4. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумны “Хөгжил” нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаартай тушаалын хуулбарт:...Фермийн тасгийн сүү машиндагчаар Ш.Жамбалдорж...нарыг тус тус томилсугай гэжээ. (хх-ийн 10 тал)
5. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумны “Хөгжил” нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 58 дугаартай тушаалын хуулбарт:...Жамбалдоржийн амралтын хугацааны цалин, хөлсийг бодож олгохыг нэгдлийн санхүү ерөнхий нягтлан бодогчид зөвшөөрсүгэй гэжээ. (хх-ийн 11 тал)
6. Гэрч Ц.Намхайдагвын: ...Ш.Жамбалдорж нь 1972 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдэлд малчин, худгийн моторчноор ажиллаж байсан гэсэн мэдүүлэг (хх-ийн 19 тал) зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Харин хүсэлт гаргагч нь 1971, 1972, 1973 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сард, 1974 оны 08 дугаар сараас 12 дугаар сард, 1975 оны 1, 2, 3, 6, 7, 8, 9 10, 11 дүгээр сард, 1977 оны 2, 6, 7 8, 9, 10, 11, 12 дугаар сард, 1978 оны 4, 5, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар саруудад ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй байх тул тухайн үед ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СМ-51050819 регистрийн дугаартай, Жал овогт Шаравын Жамбалдоржийг Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдэлд 1970 оны 12 дугаар сард, 1973 оны 10, 11, 12 дугаар сард, 1974 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар саруудад, 1975 оны 4, 5, 12 дугаар сард, 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1977 оны 1, 3, 4, 5 дугаар сард, 1978 оны 1, 2, 3, 6 дугаар сард, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал малчин, сүү тосны заводод машиндагч, худгийн моторчноор тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Ш.Жамбалдоржоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ